| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2024/01581/И |
| Дугаар | 182/ШШ2024/01427 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/01427
2024 04 03 182/ШШ2024/01427
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар 712 тоот хаягт байрлах, ****************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 183,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...****************** нь **********************овогтой **************************-тэй 2022-02-09-ний өдөр СС15Т-2021-04061 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1.2022 оны 2 сарын 9-ний өдөр 100,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 2:3674878 тоот зээлийг ХААН банк дахь 5017035406 тоот дансанд,Дээрх зээлүүдийг зээлдэгч М.Нармандах нь шилжүүлэн авсан.
Хариуцагч М.Нармандах нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-02-13-ний өдрийн байдлаар:
1. 23674878 тоот зээл 2023 оны 8 сарын 3-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 734 хоног/зээлийн гэрээний 60 + хугацаа хэтэрсэн 194 + 5 удаагийн сунгалтаар 480 хоног/-ийн хүү 242,220 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 158,400 төгрөгийг хасаж нийт хү^ү 83,820, Нийт дүн 183,820 төгрөг төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч ****************** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч ****************** нь хариуцагч М.Нармандах нь төлбөрөө бүрэн төлсөн тул М.Нармандахад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж татан авах хүсэлтэй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****************** нь хариуцагч М.Н холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 183,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзсан хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх үүргийг тодорхойлсон, шүүх нэхэмжлэгч талд тухайн эрх үүргийг танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхийг хуулиар олгосон байна.
Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ****************** нь хариуцагч М.Н холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 183,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.165 төгрөгийн тал хувь болох 3,082.5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******************-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН