Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/01702

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 18 182/ШШ2024/01702

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж 16, өөрийн байранд байрлах, Ч........газар /РД:6/-ын хүсэлттэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын ...................... тоотод оршин суух, ...........................

 

Хүсэлтийн шаардлага: Г.З захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Ч........газар, түүний төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ........................нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамж, 233 тоотод байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгаа бөгөөд согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадалгаагаар 1-2 зэргийн донтолттой байна.

2024 оны 3 дугаар сард гэр бүлийн хүчирхийллээр 2 удаа баривчлах шийтгэл авсан. Иймд Г.З архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 10 болон 25 настай хүүхэдтэй. Миний эгч ажилтай, би өөрөө гэртээ байдаг. Хэрвээ би эмчилгээнд явбал миний ар гэр болон хүүхдүүд хэцүүднэ. Архины албадан эмчилгээнд явах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэв

 

3.Хүсэлт гаргагч нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн №50 тоот мэдэгдэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн ажлын үнэмлэхийн хуулбар, түүнд олгосон итгэмжлэл, С.Б архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт, хүү А.Чойжамцын гаргасан Г.З архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрч, хохирогч, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эмчийн дүгнэлт, эмнэлгийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 2024 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, тус хорооны Засаг даргын тодорхойлолт, гуравдагч этгээд иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн байгууллагын АСААП сангийн лавлагаа, Г.Зын гаргасан тайлбар, зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Ч........газар нь Г.З захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Г.З нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17-р гудамж, 233 тоотод байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэсэн гэж тайлбарлав.

 

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.З нь архи уудаг талаараа маргахгүй байх боловч Би 10 болон 25 настай хүүхэдтэй, эмчилгээнд явбал миний ар гэр болон хүүхдүүд хэцүүднэ. Архины албадан эмчилгээнд явах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэсэн үндэслэлээр архины албадан эмчилгээнд явахгүй талаар тайлбар гаргаж байна.

 

2. Г.З нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамж, 233 тоотод байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэдэг, архинд донтох өвчний 2-3 дугаар үе шат, согтуурах, мансуурах донтой зэрэг болон түүнийг эмчилгээнд явуулах талаар хүү А.Чойжамц, хорооны Засаг дарга нар хүсэлт гаргасан болох нь тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүх хуралдааны явцад эмчилгээнд явбал миний ар гэр болон хүүхдүүд хэцүүднэ гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлээс үзвэл бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэдэг гэх хүсэлт гаргагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

4.Иймд хуульд заасан дээрх нөхцөл байдал бүрдсэн, өөрөөр хэлбэл Г.З нь архинд донтох өвчтэй байх боловч эмчилгээнд явахаас татгалзсан, түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Ч........газрын гаргасан хүсэлтийг хангаж, Г.З захиргааны журмаар албадан эмчлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагаас гаргасан дүгнэлтэд дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн гомдол гаргаагүй болохыг дурдаж байна.

 

6. Хүсэлт гаргагч Ч........газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар ...........................-ыг захиргааны журмаар албадан эмчилсүгэй.

 

2. Хүсэлт гаргагч Ч........газрын хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-т зааснаар Г.З албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Г.З албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг Ч........газарт үүрэг болгосугай.

 

5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ