Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0680

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ж*******

Хариуцагч: У******* б******* ******* г*******

Гуравдагч этгээд: Д.З******* нарын хоорондын Ц.Ж*******ыг Ж ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн У******* б******* ******* газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Ц.Ж*******ыг Ж ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн У******* б******* ******* газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар маргаж байна

2. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ц.Ж*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* У******* б******* ******* газрын даргад бүртгэлийг хүчингүй болгуулах талаар гомдол гаргаснаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр ...У******* б******* ******* хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "У******* б******* үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно" гэж, мөн зүйлийн 20.1.10-т "у******* бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай у******* б******* байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж у******* бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх" гэж заасан тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг өгсөн.

Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний үндэслэлээ:

1/. ...надад 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуудсан зарлан дуудах мэдэгдэл ирсэн. Мэдэгдлийн дагуу миний бие 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх г*******т шийдвэр гүйцэтгэгч Д.гийн зарлан дуудах хуудасны дагуу очиж уулзаад миний нэр дээр "Ж" ХХК-ийг үүсгэн байгуулж, 55 хувийн хувьцааг У******* б******* Ерөнхий газрын Хуулийн этгээдийн б******* газраас бүртгэсэн болохыг мэдлээ. Ц.Ж******* миний бие "Ж" гэх ХХК-ийг үүсгэн байгуулж байгаагүй бөгөөд компани үүсгэн байгуулах ямар нэгэн бичиг баримт дээр гарын үсэг зураагүй, мөн хүсэлт өгч байгаагүй болно. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаагаар миний нэр дээр "Ж ХХК нь үүсгэн байгуулагдсан байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр шүүгчийн захирамжаар "Ж" ХХК-иас 308.265.709 төгрөг гаргуулж Хадгаламж банканд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгааг мэдлээ. Шийдвэр гүйцэтгэлийн материалаас харахад дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаар тогтоолоор үүссэн байх боловч "Ж" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад мэдэгдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байсан байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн хугацаанаас хойш шийдвэр гүйцэтгэх газраас энэ талаар надад огт мэдэгдэж, дуудаж байгаагүй болно.

2/. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Ж******* надад анх 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх болон зарлан дуудах тухай мэдэгдэл өгсөн. Миний бие "Ж гэх ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж байгаагүй, энэ талаар огт мэдээгүй байж уг компанийн өр төлбөрийг хариуцах болоод байна. У******* б******* Ерөнхий газрын Хуулийн этгээдийн б******* газрын хууль бус бүртгэлээс болж миний эрх ашиг зөрчигдөж байна. Энэ талаарх гомдлоо У******* б******* ******* г*******т хандаж гаргасан боловч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн тул хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан болно.

Иймд Ц.Ж******* миний зөвшөөрөл, хүсэлтгүй үүсгэн байгуулсан "Ж ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшихээр бүртгэсэн У******* б******* Ерөнхий газрын Хуулийн этгээдийн газрын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү? гэжээ

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа:

1/. тоот регистрийн дугаартай "Ж" ХХК нь 2003 оны 02 сарын 27-ны өдөр у******* бүртгэлд Монгол у******* иргэн Д.З******* 55, Б.Н 15, Н.А 15. Л.А 15 хувийн хувьцааг тус тус эзэмшиж бүртгүүлсэн байна. Дараа 2005 оны 05 сарын 11-ний өдөр 55 хувийн хувьцаа эзэмшигч Д.З******* өөрийн эзэмшлийн хувьцаагаа иргэн Ц.Ж*******д шилжүүлж бүртгүүлсэн байна. Тухайн үед үйлчилж байсан Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлд Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг у******* бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг, 22.1 Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг у******* бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ, 22.1.1 Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 22.1.2. Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, 22.1.3. Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, 22.1.4. У******* тэмдгийн хураамж тушаасан баримт, бүрдүүлнэ гэж заасан байна.

2/.Уг бүртгэлийг бүртгэхэд дараах баримт бичгийг үндэслэн бүртгэсэн байна. Үүнд: УБ-05 маягт /компанийн тамгатай/, у******* тэмдгийн хураамж тушаасан баримт, иргэн Д.З******* болон Ц.Ж*******а нарын гар өргөдөл гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын тамгатай, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр 5 хувьцаа эзэмшигчдийн гарын үсэгтэй болон гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын тамгатай, иргэн Ц.Ж*******агийн иргэний үнэмлэхийн хуулбар товч анкет, иргэн Д.З*******, Ц.Ж*******а нарын хооронд хийгдсэн хувьцаа шилүүлэн эзэмших тухай нотариатын гэрээ, гэрээний үнэн зөвийг гэрчилсэн, компанийн шинэчилсэн дүрэм зэргийг хавсаргасан нь Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийг үндэслэн бүртгэл хөтөлсөн нь хуулийн дагуу гэж үзэж байна. Хууль зөрчсөн үйлдэл харагдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

3/.2005 онд иргэн Д.З******* нь өөрийнхөө эзэмшлийн 55 хувийн хувьцааг иргэн Ц.Ж*******д шилжүүлсэн. Тухайн үед үйлчилж байсан Хуулийн этгээдийн у******* б******* тухай хууль буюу заасан шилжүүлэхэд шаардлагатай бүхий л баримтуудыг хавсаргасан. Үүнд, маягт бөглөсөн, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хувь нийлүүлсэн этгээдүүдийн хулын шийдвэр, анкет, нотариатын гэрээ, шинэчилсэн гэрээ зэрэг бүхий л баримтуудыг хавсаргасан. Иймд Ц.Ж*******ын гаргаж байгаа нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Ж******* тус шүүхэд хандаж Ж ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн У******* б******* ******* газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...тухайн б******* талаар мэдээгүй, намайг оролцуулахгүйгээр миний гарын үсгийг хуурамчаар зурж бүртгэлийг хийлгэсэн, энэ компанид би ямар ч хувьцаа эзэмшдэггүй гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...тухайн бүртгэлийг хийхдээ хуульд заасан бүх нотлох баримтуудыг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж өгсний дагуу бүртгэсэн, бүртгэл хууль зөрчөөгүй гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

-Ж ХХК нь анх 2003 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д.З*******-55, Б.Н-15, Н.А-15, Л.А-15 хувийн хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, тоот регистрийн дугаартайгаар у******* бүртгэлд бүртгүүлсэн,

-2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигч Д.З******* нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа иргэн Ц.Ж*******д шилжүүлснээр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, у******* б******* жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлсэн ба ийнхүү бүртгүүлэхдээ у******* б******* байгууллагад УБ-05 маягтыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Гүйцэтгэх удирдлага-Л.А УБ-05 маягтыг бөглөсөн, у******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэн Д.З*******ын, 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гараар бичсэн компанийн үйл ажиллагаанд цаашид оролцох боломжгүй болсон тул компанийн гишүүнээс чөлөөлж өгнө үү гэх өргөдөл, мөн Д.З*******оос 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Компанийн захиргаанд гаргасан өөрийн эзэмшиж байгаа 550 ширхэг хувьцаагаа иргэн Ц.Ж*******ад шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул зохих өөрчлөлтийг хийж өгнө үү гэх өргөдөл /гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн тамгатай/, Ж ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2005 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэр /5 хувьцаа эзэмшигч үүн дотор Д.З*******, Ц.Ж*******а нарын нэр болон гарын үсэгтэй, гарын үсгийн үнэн зөвийг 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ц.А нотариатч гэрчилсэн нотариатын тамгатай/, Иргэн Ц.Ж*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, товч анкет, иргэн Д.З*******, Ц.Ж******* нарын хооронд хийсэн Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ, Ж ХХК-ийн шинэчилсэн дүрэм /нотариатаар гэрчлүүлсэн/, Ц.Ж*******агаас 2005 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ж ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан ...компанийн үйл ажиллагаанд оролцох болсон тул тус компанийн гишүүнээр элсүүлж өгнө үү гэх өргөдөл /уг өргөдлийг 2005 оны 5 сарын 11-ний өдөр нотариатч гэрчилсэн/, Ж ХХК-ийн дүрэм /уг дүрмийн ард Л.А, Ц.Ж*******а, Б.Н, Н.А нар гарын үсгээ зурсан/ зэргийг хавсаргаж ирүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

Хуулийн этгээдийн у******* б******* тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг у******* бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ: баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;22.1.2-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;22.1.3-т үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;22.1.4 у******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт., гэж заасан.

Дээрх хуулийн заалтаас үзвэл 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ж ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч Д.З******* нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа иргэн Ц.Ж*******д шилжүүлснээр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, у******* б******* жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандаж холбогдох баримт бичгийг хавсаргаж хүргүүлсэн нь хуульд нийцсэн, у******* бүртгэгчээс мэдүүлгийг буцаах үндэслэл үүсээгүй тул хүлээн авч бүртгэсэн нь хууль зөрчөөгүй.

Харин ийнхүү бүртгэсний дараа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3/433 дугаар албан бичгээр У******* б******* ******* газрын Хуулийн этгээдийн у******* б******* г*******т хандаж ...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны ******* дүгээр шийдвэрээр Ж ХХК-иас 308 265 710 төгрөгийг дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн...-ийг дурдаад хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг ирүүлэх, шилжилт хөдөлгөөнийг зогсоох...-ыг мэдэгдсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн Шүүгчийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2493 дугаар бүхий Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар тус шүүхийн Шүүгчийн 2011 оны ******* дүгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснээр Ж ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ж*******д Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн, Ц.Ж******* нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн үйл баримтууд тогтоогдов.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 183 дугаар шийдвэрээр Ц.Ж*******ас Д.З*******од холбогдуулан ...Ж ХХК-тай холбоотой ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй, хувьцаа шилжүүлэх тухай гэрээн дэх гарын үсэг миний гарын үсэг биш тул уг хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл...гэх үндэслэлээр гаргасан Ц.Ж******* Д.З******* нарын хооронд 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өрийн 183 дугаар шийдвэрт ...2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ гэсэн баримтын доод хэсэгт Гэрээ байгуулсан гэсэн хэсгийн Иргэн Ц.Ж*******а гэсний доор зурагдсан гарын үсэг нь Ц.Ж*******ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна... гэж, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1129 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...УБЕГ-ын архивт 26/3541Депо гэсэн гарчигтай хавтаст материалд хадгалагдах 2005.4.25-ны огнооотой Хувьцаа шилжүүлэх эзэмших тухай гэрээ гэсэн баримтын Гэрээ байгуулсан: Иргэн Ц.Ж*******а гэсний дээр зурагдсан гарын үсгүүд нь Цийн Ж*******агийн нэр дээрх Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт гэсэн баримтын 24.Үнэмлэх хүлээн авсан, 26.Гарын үсэг гэсний ард тус тус зурагдсан гарын үсгүүдтэй элемент гүйцэтгэлийн ******* болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна гэх Шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон, ингэснээр Ж ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Ж*******ыг бүртгэх үндэслэл болгосон нотлох баримт буюу Ц.Ж******* Д.З******* нарын хооронд 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ хүчин төгөлдөр бус болох нь нэгэнт тогтоогдсон, түүнийг шүүх дахин нотлохгүй тул эдгээр үндэслэлүүдээр Ж ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Ж*******ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

У******* б******* ******* хуулийн /2018 оны/ 19 дүгээр зүйлийн 19.4-т У******* бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: гэж, 19.4.5-д энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан у******* б******* төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн у******* бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг у******* б******* хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн у******* б******* тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн б******* үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн у******* бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ******* бүртгэгчийн шийдвэрээр эрхийн у******* бүртгэлд өөрчлөлт оруулж болно. 7.6-д Эрхийн у******* бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ******* бүртгэгчийн шийдвэрээр тухайн б******* хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна. 7.7-д Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн у******* бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар б******* байгууллагад ирүүлсэн нотлох баримт хүчин төгөлдөр бус болох нь хожим иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, уг хууль бус б******* улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул эрхийн у******* бүртгэл үнэн зөв байх суурь зарчмын дагуу Ж ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Ж*******аг бүртгэсэн бүртгэлийг энэ шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б*******рагчаад шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан хүсэлт ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            У******* б******* ******* хуулийн /2018 оны/ 19 дүгээр зүйлийн 19.4.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн у******* б******* тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ж*******агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ж ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Ж*******аг бүртгэсэн У******* б******* ******* газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг у******* орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН