Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/01320

 

 

 

 

 

 

 

              2024        04         01   

                                 181/ШШ2024/01320

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: С...  тоотод байрлах, О. ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Стоотод оршин суух, Б.А /РД:000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 317,483 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "О" ХХК нь А-тай 2022.04.19-ний өдөр 000 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

2023.05.18-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 000 тоот зээлийг Худалдаа Хөгжлийн банк дахь 000 тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Б.А нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Б.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.02.07-ны өдрийн байдлаар:

1. 213013362 тоот зээл 2023.06.17-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 265 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 235 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 117,483 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 117,483, нийт дүн 317,483 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 200,000 төгрөг, нийт хүү 117,483 төгрөг нийт 317,483 /гурван зуун арван долоон мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХХК-иас хариуцагч Б А-гааc зээлийн гэрээний үүрэгт 317,483 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 317,483 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 317,483 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нь хариуцагч Б.А-г нэхэмжлэлийн шаардлага болох 317,483 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Б.А-ийн төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.А-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан гэрээний үүрэгт 317,483 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.А-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,175 төгрөгөөс 5,088 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 5,087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА