Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0734 а

 2023          10           05                                        128/ШШ2023/0734

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх  хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З*******” ХХК  /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “С*******” СӨХ,

Гуравдагч этгээд: “Б*******” СӨХ,

Гуравдагч этгээд: “Г*******” ХХК,    

Гуравдагч этгээд: “Б.А******* /РД:*******/,

Гуравдагч этгээд: Н.Б******* /РД:/,

Гуравдагч этгээд: Т.Г /РД:/,

Гуравдагч этгээд: Д.Б /РД:/, А.Ө /РД:/, Б.Х /РД:/,  Б.Э /РД:/,

Маргааны төрөл: “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжтай маргасан” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү,  гуравдагч этгээд “Б*******” СӨХ-ны төлөөлөгч, “С" СӨХ-ны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, гуравдагч этгээд “С" СӨХ, “Б*******” СӨХ, Б.А*******, Н.Б******* нарын өмгөөлөгч С.Ү, гуравдагч этгээд Б.А*******, Н.Б******* нарын өмгөөлөгч А.Зоригтб, гуравдагч этгээд “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Т.Х, шинжээч Н.Б, А.Т, А.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1  Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаар захирамжаар З******* ХХК-д Сүхб дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 44, 45 дугаар байр, 60, 68 дугаар байрны хооронд байршуулан, арктай үйлчилгээтэй 5 давхар орон сууцны барилга барих зориулалтаар 480 м.кв газар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, Нийслэлийн Газрын алба газар эзэмших эрхийн 0003296 дугаар гэрчилгээ олгож, 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, энэ газар нь тус  бүр 240 м.кв хэмжээгээр 44, 45 дугаар байрны хооронд, 60, 68 дугаар байрны хооронд байршуулж кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн.

2.2. Сүхб дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэж,

2.3. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гурав. Хэргийн оролцогч талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: “Нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрөх тухай” А-62 дугаар захирамжаар “Энх тайвны өргөн чөлөө-2020” хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслүүдийг зөвшөөрч батлагдсан зураг төслийн дагуу газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэснийг үндэслэн Сүхб дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 44, 45 дугаар байрнуудыг холбон 240 мкв газарт арктай 6 давхар нийтийн эзэмшлийн авто болон явган хүний зам хэвээр үлдэж орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар баталгаажуулж, Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0003296 дугаар гэрчилгээ олгосон.

Уг архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанб хотын Ерөнхий архитектороор батлуулан мэргэжлийн байгууллагаас холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд олгогдсоны дагуу Улсын мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэхийг анх 2006 оноос эхлэн зөвшөөрсөн. Мөн шинээр барилгын зураг төслийг төлөвлөхдөө Дэд бүтцийн сайдын 2004 оны 06 сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар батлагдсан “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбд 30.01.04-ийн 9.19”-д заасныг зөрчөөгүй Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн холбогдох заалтын галын аюулаас хамгаалах шаардлага болон архитектур, орон зайн зохиомжийн зарчимд нийцсэн болох нь Улсын мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 07/165/62 дугаар дүгнэлтээр тогтоогдсон.

Манай компанид газар эзэмшүүлэх болон барилга барих эрх олгосон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд нь хууль ёсны болохыг, мөн хуульд заасан үүргээ биелүүлж, манай газар дээр зөвшөөрөлгүй барьсан хууль бус өргөтгөлийг буулгахтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдлүүд, холбогдох шийдвэрийн хууль бус болохыг олон жилийн турш шүүхээр шийдвэрлэгдэж, эцэслэгдсэн. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дугаар захирамжаар З*******” ХХК-д холбогдох хэсгийн 44,45 дугаар байрнуудын хооронд байрлах 240 м газрыг эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлтэй болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 11 сарын 16-ны өдрийн 292 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 01 сарын 15-ны өдрийн 22 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор дүгнэсэн.

Сүхб дүүргийн Засаг даргын хууль бус үйлдлийг шүүхээр тогтоолгож, уг газрыг албадан чөлөөлөх захирамж гаргахыг Сүхб дүүргийн Засаг даргад даалга шийдвэрлэсний эцэст Сүхб дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж чөлөөлөх тухай” захирамж гарсан. Мөн Сүхб дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар захирамжаар дүүргийн Газрын албыг тус газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг даалгасан боловч биелүүлэхгүй байсантай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 608 дугаар шийдвэрээр “Сүхб дүүргийн Газрын алба нь дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 захирамжийг биелүүлэхгүй, газрыг чөлөөлөх арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг даалгаж шийдвэрлэсэн.

Энэ бүхний эцэст Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0046 дугаар шийдвэрээр барилга барих зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/3441 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, барилгын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэгдсэний дагуу шүүхийн шийдвэр биелэгдсэн.

Ийнхүү олон жилийн маргаанууд шүүхээр эцэслэгдэж, 2003 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглахад саад болж байсан хууль бус үйлдлүүдийг шүүхийн шийдвэрээр болон өөрийн хөрөнгө мөнгийг зарцуулан арилгаж, шүүхийн шийдвэр, төрийн ажиллагаандаа манайхыг хамруулж эхэлсэн. Үйл ажиллагаа шийдвэрт итгэж маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдсан.

Барилга барих эрх шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсоноор “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Х/СБД2020-048 дугаар түр хашааны ажлын даалгавар” гарч, бид олон гэрээ хэлцэл байгуулснаар барилгын ажлаа эхлүүлсэн. Дээрх үйл баримт, захиргааны холбогдох байгууллагуудын шийдвэр, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн талаарх б******* мэдээллийг хамаарч болох 15 байгууллагад хүргүүлсний эцэст ажлаа эхэлтэл орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаандаа манайхыг хамруулж эхэлсэн.

Сүхб дүүргийн Засаг дарга Х. Бг 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр газар дээр биеэр очиход нь танилцуулсаар байтал 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар “зөвшөөрөлгүй барьсан барилгын түр хашааг албадан буулгаж газрыг чөлөөлөх”-өөр шийдвэрлэж, уг хууль бус захирамжид холбогдуулан гомдол гаргасан.

Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгаанд манай эрхийг цуцлагдах асуудал яригдаж, бидэнд газрын эрхийг цуцалсан шийдвэр танилцуулагдаагүй, мэдэгдээгүй байхад олон нийтийн сүлжээгээр 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжийг нийтэд буюу манай хорооны оршин суугч иргэдэд танилцуулагдсан.

Маргаж байгаа гол асуудал нь газар эзэмших эрхийг олгосон 2004 оны 164 дугаартай захирамж нь хууль бус байсан гэж маргаан үүссэн. Нийслэлийн Засаг даргын ******* дугаартай захирамжийг маргаан бүхий захиргааны акт гэж үзэж хууль зүйн үндэслэл болон нотлох баримтын үндэслэлийн хувьд хуулийн шаардлага хангахгүй байгаа, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн акт гэж үзсэн. Тус актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох журмын дагуу ямар ч ажиллагаа хийхгүйгээр, ямар ч нөхцөл байдлыг шалган тогтоосон баримтгүйгээр орон нутгийн сонгуулийн урьд өдрөөр шийдвэрийг гаргасан байдаг.

Тус шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэхдээ “З*******”  ХХК-ийн 480 м.кв газар нь нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж гэж нэгдүгээр үндэслэлийг гаргаж ирсэн. Тэгэхээр нийтийн эдэлбэрийн зориулалттай ашиглаж байгаа газар байна гэж тодорхойлоод үүнтэй давхцаж байна. Нотлох баримтууд болон шүүхийн шийдвэрүүдээр энэ цаг хугацаанд нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж байсан газар биш болох нь нотлогдож байгаа болно. Шүүхэд удаа дараагийн хүсэлт болон шүүхийн үйл ажиллагаагаар Нийслэлийн Засаг дарга болон холбогдох агентлагийн газруудаас тус газрыг нийтийн эдэлбэрийн зориулалттай ашиглагдах газар гэсэн шийдвэр хэзээ гарсан, гарсан бол тэр талаарх  шийдвэрүүдээ ирүүлэхийг хүсэж шүүхээс хариуцсан байгууллагуудад нь бичиг явуулсан боловч нэг ч баримт ирээгүй. Өнөөдрийг хүртэл тус газар нь хэсэгчилсэн төлөвлөгөө, кадастрын зураглал, мэдээллийн сан, шүүхээр маргааны нөхцөл байдлууд тогтоогдож байх үед нийтийн эдэлбэрийн зориулалтаар тогтоосон шийдвэр гараагүй учраас үндэслэлгүй юм.

Мөн инженерийн шугам, сүлжээ байрлаж байгаа гэсэн. Инженерийн шугам сүлжээнд байрлаж байгаа гэдэг нь Эрчим хүчний тухай хууль 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу А/164 дугаартай захирамж анх гарахдаа уг шугам сүлжээн дээр байрласан юм шиг агуулгатайгаар маргаан бүхий акт гарсан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга болон түүний агентлаг “энэ газар Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчиж байгаа эсэх”-ийг тодруулсны үндсэнд тус акт гарах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шугам, сүлжээ, хамгаалалтын бүс зөрчигдсөн нөхцөл байдал байсан эсэхийг шалгасан ажиллагаа хийсэн эсэхийг удаа дараа шаардуулсан, баримт ирүүлээгүй. Ямар ч ажиллагаа хийгээгүй, ямар ч нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийлгүйгээр шийдвэр гаргасан.

Нийтийн эдэлбэрийн газарт, шугам сүлжээн дээр олгогдсон уу гэдэг нөхцөл байдал шүүхэд хянагдана. Нийслэлийн Засаг даргаас тус газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж байгаа гэх агуулгыг илэрхийлдэг. Улмаар газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглахаар судалгаа, саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулсан эсэхийг шүүх тодруулахад санал, судалгаа, холбогдох төлөвлөлт байдаггүй. Улсын Их Хурлын тогтоолоор Улаанб хотын маргаан бүхий орчны төлөвлөлтийн байдал нь бас дүгнэгдэж, тусгагдсан байдаг.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/164 дугаартай захирамж нь бүхэлдээ хууль бус болох нь нотлох баримтаар тогтоогддог.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг үеэс хойших үйл баримтууд дүгнээд үзэхээр захиргааны байгууллага хэрэгт ******* дугаартай захирамжийг шүүхэд нотлох ажиллагаа хийх гэж оролдож байна гэж дүгнэгдэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай захирамж гарахаас өмнө хийгдсэн ажил хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 25, 24 дүгээр зүйлд заасан хүрээнд захиргааны акт гаргахаас өмнөх хяналт, шалгалтын ажил, дүгнэлт гаргах ажил, газарт нь очиж үзэх зэрэг процесс ажиллагаа огт хийгдэхгүй явж байгаад шууд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн захирамж гарч, улмаар үүнтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргахаар үүнийгээ шүүхэд нотолчихъё. Танайх нийтийн эдэлбэр газар болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй ийм байдлаар давхцаж байсан гэдгийгээ шүүхэд нотлох гэж оролдож байна. Харин 2020 оны захирамж гарахаас өмнө бүх ажил хийгдсэн байх ёстой, холбогдох эрх бүхий байгууллагуудаас нь дүгнэлт гарч, шалгалт явагдсан байх ёстой. Техникийн нөхцөл олгосон Харилцаа холбооны ТӨК, УБЦТС, УБДС, УСУГ зэрэг бүх аж ахуйн нэгж байгууллагуудаас авсан мэдээлэл, дүгнэлтийг үндэслэж тус захирамж нь гарах ёстой байтал ямар ч баримт бичиг, судалгаагүйгээр захирамж гаргаж байгаа нь З******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Захирамжийн хуулийн зүйн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтуудыг баримталсан. Цохож хэлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийг баримтлаагүй. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дахь хэсэг, Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаартай захирамжийг баримталсан.

Агуулгын хувьд 2 агуулга байгаа, 1/ инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан, 2/ нийтийн эдэлбэр газартай давхацсан гэж үзсэн. Тэгэхээр инженерийн шугам сүлжээг Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт тодорхойлсон. Инженерийн шугам сүлжээнд ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг ойлгоно гэсэн. Хариуцагчаас зөвхөн 4 инженерийн шугам ус, дулаан, цахилгаан, холбооны шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсийг яриад байна. Шинжээчийн дүгнэлтийн хүрээнд дулааны шугам сүлжээ давхцаагүй, хамгаалалтын бүсэд ороогүй, цэвэр, бохир усны шугам, хамгаалалтын бүсэд ороогүй. Харилцаа холбооны шугам сүлжээ орж байсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар З******* ХХК харилцаа холбооны шугамыг тухайн бүсээс гаргаж, зөөвөрлөчихсөн. Яригдаж байгаа ганц асуудал нь цахилгааны 6 кабелийн асуудал яригддаг. 2004 онд газар анх олгогдох үед кабель байхгүй байснаа 2020 онд газрыг цуцлах үед нэг давхрын үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын татсан кабель нь З******* ХХК-д олгогдсон 240 м.кв газартай давхцал үүссэнийг инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхардаж байна гэж үзээд "З*******" ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа нь хэр эрх зүйн үндэслэлтэй вэ гэдэгт дүгнэлт өгөх хэрэгтэй.

Шинжээч “2004 оноос хойш хийгдсэн кабелиуд ч байх боломжтой” гэсэн. Тэгэхээр 2004 онд газар олгогдсоноос хойш кабель татсаныгаа Нийслэлийн Засаг даргаас шинэ нөхцөл байдал гэж тайлбарлах гээд байна. Газар олгогдсон үйл баримттай холбоотой маш олон шүүхийн маргаан 2004 оноос хойш энэ газарт явагдчихжээ. Тухай бүр нь "З*******" ХХК-д олгогдсон газрыг хууль ёсны дагуу олгогдсон гэж бүх шатны шүүх дүгнэсэн юм байна. Түүнийгээ Нийслэлийн Засаг даргын тухайн үеийн төлөөлөгчид нь шүүхэд ирээд хамгаалчихсан. Ийм учраас нийтийн эдэлбэр газар,  инженерийн шугам сүлжээний хамгааллын бүс, галын аюулгүй байдалд хамаарахгүй. Мөн “С*******” СӨХ болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эзэмшдэг өмчлөгчдийн эрх нь зөрчигдөхгүй байгаа гэдгийг нэгдүгээр хавтаст хэрэгт авагдсан бүх шатны шүүхийн шийдвэрүүдээр дүгнэж, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан. Ямар нөхцөл байдал өөрчлөгдсөн гэхээр 2014 оны галын аюулын талаарх асуудал ярьдаг. Гэтэл түүнээс хойш хийгдсэн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, тусгай зөвшөөрөлтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр нь хавтаст хэрэгт байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс үндэслэлгүйгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй эс үйлдэхүй байна, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгаж шүүхийн шийдвэр гарсан байгаа. Энэ үйл баримт нь "З*******" ХХК-д 2004 онд газар олгосноос хойш үүссэн инженерийн шугам сүлжээ байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хариуцагч мэдэхгүй байгаа. Яагаад вэ гэвэл түүнтэй холбоотой ямар ч шалгалтын үйл ажиллагаа хийгээгүй, мэдэж чадах ч үгүй. 2004 онд газар олгох үед инженерийн шугам сүлжээний асуудлыг дүгнэсэн үйл баримтын хувьд "З*******" ХХК-д олгосон газарт инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс давхацсан гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзсэн.  Мөн цахилгааны 6 ширхэг кабелийн асуудлыг техникийн нөхцөлийн хүрээнд зөөвөрлөх боломжтой гэж дүгнэчихсэн. Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр захирамжийг гаргасан. Захирамж гарч байх үеийн техникийн нөхцөл хүчин төгөлдөр байсан бөгөөд 4.5 дахь хэсэгт зааснаар 6 ширхэг кабелийг нэгтгэж багцлаад зөөвөрлөчих гэдэг техникийн нөхцөл гарч байгаа юм. Одоо хийгдсэн байгаа 6 ширхэг кабель нь хууль журмын дагуу хийгдээгүй, замбараагүй хийгдсэн. Тэгэхээр техникийн нөхцөлийнхөө хүрээнд 6 ширхэг кабелийг зөөж барилга барих боломжтой гэж тодорхойлоод үйл ажиллагаа нь явагдаж байхад инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ямар инженерийн шугам сүлжээтэй давхцаад байгааг хариуцагч өнөөдрийг хүртэл тайлбарлаагүй. Барилгын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4 дэх хэсэгт  зааснаар танайх алинд нь давхацсан гэж үзээд цуцалсан бэ гэдгийг тайлбарлуулахаар шүүгчийг бараг та шалгахгүй яасан юм бэ гээд хэлчих шиг боллоо. Гуравдагч этгээд нар хүсэлт гаргаж шинжээч томилуулаад гаргасан дүгнэлтийг үндэслээд давхцаж байгаа биз дээ гэх зүйлийг яриад байх юм. Тэгэхээр ямар инженерийн шугам сүлжээнд давхцаад байгаагаа ч хариуцагч мэдэхгүй, хэрхэн зохицуулж техникийн нөхцөл олгогдсон байгаагаа ч мэдэхгүйгээр 2020 оны энэ 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* тоот захирамж гарч байгаа нь тухайн үед захирамж гаргахдаа эрх зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байгаа.

Захирамжийн дараагийн нэг агуулга нь нийтийн эдэлбэр газар гэж яриад байгаа. Нийтийн эдэлбэр газартай холбоотой зохицуулалт Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.1 2 дахь хэсэгт заасан байгаа юм. Уг асуудалтай холбоотойгоор нийслэлээс журам баталсан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор Нийтийн эдэлбэр газар түүний хэмжээ, ашиглалтын журмыг баталсан. Цаг хугацааны хувьд 2023 онд батлагдсан журам боловч нийтийн эдэлбэр газар гэж нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчид, СӨХ-д өгсөн байгаа хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, зам, явган хүний зам, зүлэг, мод бут, сөөг зэрэг ашиглалтад өгсөн газартай холбоотой асуудлыг энэ журмаар зааж өгсөн. Эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэх гуравдагч этгээд гэх хүмүүсээс ямар эрх ашиг нь хөндөгдсөн гэж асуухаар энэ нь сууц өмчлөгчдийн холбооны нийтийн эзэмшлийн талбай, оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбай гэж тайлбарлаад байдаг. Хариуцагчаас та нар эд нарын аюулгүй байдлыг зөрчиж байна. Нийтийн эзэмшлийн талбайд та нар барилга барьснаар оршин суугч нарын эрхийг хөндөж байна гэх байдлаар тайлбар өгч байгаа атлаа тогтоосон зүйл байна уу гэж асуухаар нийтийн эдэлбэрийн талбайг заавал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргах шаардлагагүй. Нийтийн эзэмшлийн газар, нийтийн эдэлбэрийн газар нь өөр юм уу гэж асуугаад байгаа юм. Хэрэв нийтийн эзэмшлийн талбайд барилга барих гэж байна, газар олгогдсон байна, СӨХ-үүдийн эзэмших эрхийг хөндөж байна гэж байгаа бол баримталж байгаа хуулийн заалт нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг юм. Тэгвэл нийтийн эзэмшлийн талбай буюу сууц өмчлөгчдийн газартай  давхцаж байгаа гэх байдлаар гарга. Тэгээд эд нар яагаад оролцоод байгааг нь гэж асуугаад байгаа юм. Хэрэв нийтийн эдэлбэр гэж үзэж байвал нийтийн эдэлбэртэй холбоотой асуудлыг өөрөөр тайлбарлана гэж үзэх гээд байгаа юм. Бид үзэхдээ нийтийн эдэлбэр гэж үзэж байвал хамгаалалтдаа авсан, ашиглалттай холбоотой Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан жагсаалт байдаг уу. Аль хэсэг нь нийтийн эдэлбэрт гэдэгт хамаарч байгаа вэ гэх үйл баримтуудыг асуугаад байгаа.

Бид 2004 онд олгогдсон газар нь нийтийн эдэлбэрт хамаарахгүй гэж үзсэн. Тухайн барилгын архитектур төлөвлөлт болон барилгын үндсэн бүтээцийг бүгд харсан. Доор нь байгаа авто тээврийн зам болон явган хүний замыг үлдээж барилга баригдаж байгаа. Нийтийн эдэлбэр газартай давхцал үүссэн гэж үзэж байвал захирамж нь гарахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсгийг баримталж байна. Өөрөөр хэлбэл, захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох 2 ойлголтын талаар тайлбарлаж яриад байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсгийг, 5 жилийн хугацааны асуудлыг тайлбарлахдаа тус хуулийн 49 дүгээр зүйлийг үндэслээд байна. 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* тоот захирамжаар газар эзэмших эрхийг цуцалж байгаа бол  Газрын тухай хуулийг баримтална. Харин тус хуулийн 61 дүгээр зүйлийг баримталж гаргасан алдаагаа засаж байгаа гэж байвал Газрын тухай хуулийн 12.2 дахь хэсэгт хамаарах уу гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

Гуравдагч этгээд “Г*******” ХХК-ийн зүгээс нэг үндэслэлтэй тайлбар өгсөн яагаад 2004 оны захирамжийг 2020 онд буюу 16 жилийн дараа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсгийг баримталж хүчингүй болгосон бэ. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар 5 жил байх ёстой юм биш үү. Үүн дээр 49.3 дахь заалт хамаарахгүй. Үүнийг мөн шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй.

Өмгөөлөгчийн зүгээс юу гэж дүгнэсэн гэхээр Захиргааны ерөнхий хуулийн  48 дугаар зүйлийн 48.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримталж "З*******" ХХК-д олгогдсон газрыг хүчингүй болгож байгаа үйл баримтыг дүгнэсэн хэд хэдэн шүүхийн шийдвэр байгаа. Нэг асуудлыг шийдсэн үйл баримт биш, үйл баримтуудыг дүгнэсэн хэд хэдэн шийдвэр байгаа шүү.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээр оролцож байгаа сууц өмгөөлөгчдийн холбоо болон иргэдийн өргөдөл, гомдлын дагуу шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрүүдээр ямар үйл баримт хүчин төгөлдөр болсон гэхээр Сууц өмгөөлөгчдийн холбооны эрх нь хөндөгдөөгүй. Энэ дээр газар олгогдсон, барилга барьж байгаа үйл баримт нь СӨХ болоод оршин сууж байгаа иргэдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг огт хөндөөгүй гэдгийг дүгнэсэн Улсын Дээд шүүхийн шийдвэрүүд байгаа.

Бидний тайлбарлаж байгаа явган хүн, машин замтай, орц гарцтай холбоотой асуудал. Мөн нарны ээвэрлэлтийг хааж байгаа, барилга хоорондын зайтай холбоотой, явган хүний гарцтай холбоотой асуудлуудыг нэгэнтээ тогтоогоод З******* ХХК-д газрыг олгож шийдвэрлэсэн нь  зөв гээд дүгнэчихсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бөгөөд үүнийг шүүхэд няцаах гэж баримт гаргаж ирээд мэтгэлцэх шаардлагагүй. Энэ үйл баримтуудыг өнөөдөр хариуцагч болон гуравдагч этгээд талууд захиргааны акттайгаа уялдуулж ярьж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Бид 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай захирамжтай холбоотой маргааныг  шийдэж байгаа. Түүнээс биш өмнөх барилгын үйл ажиллагаатай холбоотой, галын аюултай холбоотой маргааныг шийдвэрлээгүй. Тус захирамж ямар үйл баримт, эрх зүйн хэм хэмжээний хүрээнд гарсан талаар мэтгэлцэх хэрэгтэй байгаа. Гэтэл энэ үйл баримтын хүрээнд тайлбарлахаар хариуцагч нэгэнт шийдэгдчихсэн иргэдийн өргөдөл, гомдолтой холбоотойгоор энэ үйл баримтыг ийшээ оруулж ирж тайлбарлаад байгаа учраас үүнийг яриад байгаа юм. Хариуцагчийн маргаантай холбоотой гаргасан иргэдийн өргөдөл, гомдол гэдэг нь бүгдээрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн өмнөх өргөдөл, гомдол. Үүнээс хойш өргөдөл, гомдол гаргасан гэж гаргаад ирвэл хамаа алга үзье. Гэтэл үүнээс хойш гаргасан иргэдийн өргөдөл, гомдолтой холбоотой нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Тэгэхээр хариуцагчаас энэ хүрээнд дүгнэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Ганц З******* ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол яригдаагүй, Г******* ХХК-ийн ашиг сонирхол давхар яригдаж байгаа. Хариуцагчаас хэлэхдээ Г******* ХХК-ийн барилгыг нураана гэж байгаа юм. Гэтэл хэчнээн хэмжээний зардал мөнгөөр боссон үл хөдлөх эд хөрөнгө байгаа билээ. Нийслэлийн Засаг даргаас ямар ч судалгаагүй, тогтворгүй захирамж гаргадаг юм уу гэж харагдахаар байна. Г******* ХХК-ийн барилгын доор байгаа газрын инженерийн шугам сүлжээ болон нийтийн эдэлбэр газар нь 480 м.кв газрын тухайд адилхан яригдаж байгаа. Тус барилга баригдаж бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн байхад Нийслэлийн Засаг даргаас 16 жилийн дараа захирамжаа эргэж хараад бид алдаа гаргасан байна гэж захирамж гаргаж байгаа нь эрх зүйн хувьд үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “З******* ХХК-д нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар Сүхб дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар, 60 жилийн хугацаагаар 480 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. З******* ХХК-д эзэмшүүлсэн тус газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхацсан тул 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дүгээр зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тухайлбал, Сүхб дүүргийн 44, 45 дугаар байрны оршин суугчдын орц гарцыг хааж, иргэдийн үйлчилгээ авах болон цаашлаад эрүүл орчинд амьдрах нөхцөл боломжийг хаасан учраас ******* дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Тус захирамжийг гаргахдаа холбогдох байгууллагуудын саналыг авсан. Жишээлбэл, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10/530 дугаартай албан бичгээр Нийслэлийн онцгой байдлын газарт “44, 45 дугаар байрны оршин суугчид нь аюултай байдалд орвол онцгой байдлын тусламж авах түргэний машин зэрэг нь нэвтрэх боломжгүй байна уу, орц, гарцыг хаасан.” гэдэг. Мөн газрын албаны 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02-06/4207 дугаартай албан бичгээр эрчим хүчний буюу инженерийн шугам сүлжээ бүхий газрын давхцалтай гэж тогтоосон. Явган хүн явдаг зам, машин явдаг замын хувьд бид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргах шаардлагагүй нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газар гэж үздэг. Ногоон байгууламж байсан учраас тодорхой ойлголт юм. Нийтийн эдэлбэр газарт олгосноо засаж цуцалж байгаа юм.

2014 онд гал гарснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн. Иргэдийн амь насанд аюултай байна, орц гарц хааж, галын машин нэвтэрч болохгүй, шуурхай арга хэмжээ авч чадаагүй. Нийслэлийн Онцгой байдлын газрын дүгнэлт байна.

Сүүлийн хэдэн жил нийслэлээс ямар бодлогыг баримталж байгаа вэ гэхээр нийтийн эрх ашиг зөрчсөн барилгуудыг олж илрүүлж газар эзэмших эрхийг цуцлах арга хэмжээг авч байгаа. Сүүлийн 5, 6 жилийн хүрээнд бид З******* ХХК-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх газар эзэмшүүлсэн гэдгийг олж тогтоож Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу алдаагаа засах байдлаар энэхүү захирамжийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг үндэслэсэн шалтгаан нь хүмүүсийн нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж үзсэн. Газрын тухай хуулийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу зам, талбай нь нийтийн эдэлбэр газарт хамаарна гэсэн. Тийм учраас нийтийн эдэлбэр газарт байгаа гэдэг нь тогтоогдсон. Нийтийн эрх ашгийн хүрээнд Сүхб дүүргийн 4 дүгээр хорооны 44, 45 дугаар байрны оршин суугчдын эрх ашиг нь энэ компаниас дээгүүр байна гэдгийг дахин хэлмээр байна.

Одоогийн байдлаар З******* ХХК нь барилга барих зөвшөөрөл авсан бөгөөд барилга баригдвал галын аюул гарснаас илүү хохирол учруулахуйц байдал үүсэж магадгүй гэж үзсэн. Нийслэлийн онцгой байдлын газрын 2018 он 04 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичигт дурдагдсан. Мөн инженерийн шугам сүлжээний давхцал бүхий газарт хамаарагдаж байна гэдгийг шинжээч нараас ч тайлбарлаж өглөө. Холбооны шугам болон цахилгааны 6 кабель нь тухайн газарт байрлаж байгаа гэдгийг шинжээч нар тайлбарласан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2021 оны 03 дугаар сарын 30-ны 1/245 дугаартай албан бичгээр цэвэр, бохир ус аль аль нь хамаарч байна гэсэн байдлыг хэлсэн. Судалгааг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас явуулсан, энэ мэдээллийг үндэслэж судалгааг явуулдаг гэсэн атлаа зөвхөн бохир усны шугамыг хамааруулж хийсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэж Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 болон Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дахь хэсгийг захирамжийнхаа үндэслэл болгосон.

Хэрвээ газрыг хүчингүй болговол Г******* ХХК-ийн барилга яах эсэх нь дараагийн асуудал. З******* ХХК газар эзэмшигч нь учраас мэдэгдсэн. Гэхдээ газартаа яаж барилга барьсныг бид нар сайн ойлгохгүй байгаа. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны ******* дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурь хэвээрээ байгаа.” гэв.

3.4. Гуравдагч этгээд “Б*******” СӨХ-ны төлөөлөгч тайлбартаа: “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар “Газрын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэн З******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч З******* ХХК нь зөвхөн дээрх захирамжид тусгагдсан хуулиудаас гадна мөн Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Авто замын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, батлагдсан норм дүрэм, журам, стандартууд, уг хуулиудад “хориглоно” гэж заасан заалтууд, Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 5/14 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын холбогдох заалтууд зэрэг олон хууль, дүрмийг ноцтой зөрчсөн байсан юм.

Дээрх хуулиудад Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах  үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэсэн заалтаас гадна нэхэмжлэгчийн барилга барихаар төлөвлөж байгаа газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц барихыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд газар нь нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн нийтийн эдэлбэрийн газартай давхацсан нь иргэд, оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог нь хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулах, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин, байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарласан, иргэд амрах болон хүүхдийн тоглоомын талбайн орчингүй, орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулах нөхцөлийг бүрдүүлсэн, галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулаас хамгаалах, хор хөнөөлийг хязгаарлах боломжгүй байдлаар зураг төсөлд тусгасан, Сүхб дүүргийн Засаг дарга болон Сүхб дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга нараас тавьж байсан удаа дараагийн шаардлагууд, тэдний гаргаж байсан захирамжуудыг үл тоомсорлож биелүүлээгүй зэрэг маш олон хуулийн заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдлүүдийг хийсэн болох тогтоогдож байгаа болно. Нөгөө талаар 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхб дүүргийн 4 дүгээр хороо, 1-40 мянгатын 40, 42, 44 дүгээр байруудын дээвэрт гал гарч Нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид, гал унтраах ангийн аврагчид ирж ажиллан галыг унтраасан бөгөөд өнөөдрийг хүртэл иргэд, оршин суугчдын гал түймрийн аюулын айдас арилаагүй байхад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Сүхб дүүргийн 4 дүгээр хороо, 1-40 мянгатын нийтийн зориулалттай орон сууцны 44, 45 дугаар байруудын иргэд, оршин суугчдад хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зорчиж байгаа төдийгүй тус хорооллын нийтийн зориулалттай 16 орон сууцны байр, тэдгээрийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж буй 100 шахам иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хүүхдийн цэцэрлэг, ЦЕГ-ын Бүртгэлийн төв болон иргэд оршин суугчдын гэр орон руугаа нэвтрэх, орох гарах орц, гарц нийтийн эзэмшлийн зам талбай болон автомашин, явган хүний замууд, Онцгой байдлын галын болон яаралтай түргэн тусламжийн автомашинууд, тусгай зориулалтын тоноглогдсон том оврын машин техникүүд нэвтрэн орох, маневарлах ямар ч боломжгүй бүрмөсөн хаагдах эрсдэл нөхцөлийг үүсгэх юм.

Мөн түүнчлэн З******* ХХК-ийн нийтийн зориулалттай орон сууцны 44, 45 дугаар байруудын дунд барихаар төлөвлөж байгаа болон одоо барьсан барилгууд нь иргэд, оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих, хүрч үйлчлүүлэх нөхцөлийг хангаагүй, зорчигчийн үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа төдийгүй авто зам, замын байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг зөрчиж барьсны улмаас зөвхөн “Б*******” СӨХ-нд бүртгэгдсэн байдлаар 6 удаагийн зам тээврийн осол гарч иргэд, оршин суугчид, түүгээр зорчигчид өмч хөрөнгөөрөө, гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирч байсан төдийгүй иргэд, оршин суугчдын зорчдог энэ хэсэг дээр хичнээн удаагийн зам тээврийн осол гарч байсан талаар Тээврийн Цагдаагийн газраас лавлагаа авбал бодитоор илүү их зам тээврийн осол гарсан талаарх бүртгэлийг олж харж болох бөгөөд Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно:” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч З******* ХХК-ийн энэхүү хууль бус үйлдлүүд нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “галын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн ашиглалтын явцад галын аюулаас урьдчилан сэргийлэх, аюулаас хамгаалах, хор хөнөөлийг галын хязгаарлах нөхцөлийг зураг төсөлд тусгах”, 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах: барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх; иргэдийг зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг б******* хангасан – 12 дугаар зүйлийн 12.1.4-т “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх; 12 дугаар зүйлийн 12.1.5 “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх; - 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх; - 14 дүгээр зүйлийн 14.2-т “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна; Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.”, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-д “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх”, 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна”, 20 дугаар зүйлийн 20.2-т “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний саадгүй хүрч үйлчлүүлэх нөхцөлийг хангаагүй хот төлөвлөлт болон барилгажилтын шийдэл, зураг төсөл, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах аливаа төсөлд зөвшөөрөл олгохыг хориглоно”, /Монгол Улсын олон хуулийн заалтыг зөрчсөн тул зарим хуулиудыг нь хэсэгчлэн авсан болно/ гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж байгаа тул “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай З******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэв.

3.5. Гуравдагч этгээд С СӨХ, Б******* СӨХ, Н.Б*******, Б.А******* нарын өмгөөлөгч тайлбартаа: “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр маргаж байгаа. Сүхб дүүргийн 4 дүгээр хорооны 1 дүгээр хэсэг буюу эхний барилгажих гэж байгаа талбайд газар олгосонтой холбоотой. Автомашины хоёрхон орц, гарцтай, нэг гарц дээр нь Майнинг консалтинг компани 45 дугаар байрны урд талын гарц дээр байшин барьчихсан. Нөгөө талд нь мөн байшин барьсан тохиолдолд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, онцгой байдал, түргэн тусламжийн үйлчилгээ авахад нөлөөлдөг. Иймээс үлдсэн нэг талд нь байшин барих тохиолдолд үйлчилгээ авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Анх байшин барьж байхтай холбоотой асуудлаар Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Тус гомдлын дагуу газар эзэмшүүлсэн захирамжийг цуцалсан.

2014 онд 44 дүгээр байрны дээвэр дээр цахилгаанаас болж гал гарсан. Гал гарахад онцгой байдлын машинууд нөгөө талын аркаар орох боломжгүй. Зөвхөн орж болох орц гарц нь барилга барих гэсэн энэ талбай дээр байсан. Улмаар галыг шуурхай хугацаанд унтрааж чадаагүй учраас иргэд эд хөрөнгөөрөө хохирсон. Иймд тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон байгаа юм. Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийг цуцалсан захирамж нь иргэдийн эрх ашгийг хамгаалсан, нийтийн эрх ашгийн төлөө гарсан захирамж учраас хариуцагчийн тайлбарыг дэмжиж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд захиргааны байгууллага, төр ямар эрхийг хамгаалах, тэр дундаа ямар эрхийг нь тэргүүн ээлжид хамгаалах вэ, компани нэгэнт эзэмших эрхтэй, үйл ажиллагаа явуулах, бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Иргэд нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, аль нь илүү байх вэ? Амьд явах эрх нь чухал уу, өмчтэй байх эрх нь чухал уу. Үүнийг шүүх анхаарч үзээсэй. Гуравдагч этгээдүүд өөрсдөө шүүх хуралдаанд орж эрх ашгаа хамгаалахгүй бол Нийслэлийн Засаг даргаас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь захирамжийнхаа хууль зүйн үндэслэлийг тодорхой хамгаалж чадахгүй.

Нийтийн эдэлбэр газарт газар олгосон гэж үзсэн нь үндэслэлтэй. 2004 онд хоосон газар олгоогүй нийтийн эдэлбэрийн зам хашаа одоог хүртэл байгаа. Учирсан хохирол, төлбөрөө нэхэмжлэх, гаргуулах эрх зохицуулалт нь байгаа. Хэрвээ Г******* ХХК байшингаа нураалгахаар бол З******* ХХК-тай гэрээ хийсэн болохоор гэрээний дагуу төлбөрөө авах хэрэгтэй. Тус тусад нь зохицуулсан эрх зүйн харилцаа байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс гуравдагч этгээд Г******* ХХК-д мэдэгдээгүй гэж байна. Нийслэлийн Засаг даргатай Г******* ХХК эрх зүйн харилцаанд ороогүй учраас мэдэгдэхгүй байх нь зөв. 

Тэгэхээр дүгнэж хэлэхэд Нийслэлийн Засаг даргын захирамж үндэслэлтэй. Эрхээ эрэмбэлж үзэхээр хүний амь, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь чухал юм. Дараачийн төлбөр хохирлыг барагдуулах асуудал нь тусдаа эрх зүйн харилцаагаар зохицуулагдана. Тиймээс захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.6. Гуравдагч этгээд Н.Б*******, Б.А******* нарын өмгөөлөгч тайлбартаа: “2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Тухайн захирамжийг гаргах хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан нийтийн эдэлбэр газар юм. Нэхэмжлэгчээс тайлбартаа хэлж байгаа нийтийн эдэлбэр газраар тогтоосон шийдвэр байхгүй. Үүнд, цэвэр хууль зүйн ойлголтын асуудал яригдаж байгаа. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт нийтийн эдэлбэр газар хот тосгон бусад суурины гудамж талбай, зам талбай, нийтийн амралт зугаалга гэдгийг ойлгохоор заасан. Энэ хууль зүйн ойлголтыг Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарснаар баталгааждаг асуудал байхгүй. Бидний гадна алхаж байгаа зам, талбайд Иргэдийн хурлын тогтоол гараагүй байвал энэ нийтийн эдэлбэр биш юм уу, тэгвэл юу болж хувирах вэ. Энэ агуулгаараа нэхэмжлэгчээс гаргаж байгаа нийтийн эдэлбэр газраар авагдаагүй учраас нийтийн эдэлбэр газар гэдэг үндэслэлийг захирамждаа тусгасан нь үндэслэлгүй гэж яриад байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Нийтийн эдэлбэр гэдэг нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар зохицуулагдана. Гэтэл  44, 45 дугаар байрны хоорондох нийтийн эдэлбэр газрыг 2004 оны захирамжаар эзэмшүүлчихсэн байсан. Тэгэхээр тус шийдвэрийг Засаг даргаас хууль бус гэж үзэж хүчингүй болгосон нь үндэслэл бүхий гэж харагдаж байгаа.

2/ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсэгт  төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр, үйл ажиллагаагаа хүчингүй болгох эрх хэмжээ олгогдсон заалт бөгөөд хуулиар олгогдсон б******* эрхийн хүрээнд захирамж гаргасан учраас үндэслэлтэй.

3/ 2004 онд 164 дугаартай захирамжаар 480 м.кв газрыг олгосон, гэхдээ хаана газар олгосон талаарх асуудал яригдана. Гэрчилгээ болон захирамжийг харвал 80030024 нэгж талбарын дугаарт 480 м.кв нэгж газрыг олгосон. Гэтэл бодит байдалд замын хоёр талд нь 240, 240 гэж 2 тусдаа газар гарч ирсэн. Газрыг ингэж олгодог юм уу гэдэг асуудал яригдана. Хэрвээ захирамж хэвээрээ үлдвэл нэг захирамжид 1000 м.кв газар гэж бичүүлээд магадгүй 1000 м.кв газраа 10 хэсэг газарт хувааж тус бүрд нь барилга барина гэдэг асуудал яригдана. Гэтэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. Газрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт нэгж талбар гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг оноосон дугаартай, кадастрт тусвал зохих эдлэн газрын объект буюу түүний хэсгийг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт эдлэн газар болон нэгж талбарын дугаартай байна. 16.10 дахь хэсэгт нэгж талбар заагтай байна. 16.11 дэх хэсэгт газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил заагийг харуулна гэж байгаа юм. Гэтэл бодит байдалд нэгж талбарын дугаар байдаггүй, гэрчилгээнд бичигдсэнээр зөрүүтэй байдаг. Газрын тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.3 болоод кадастрын зураглал байна уу. газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 16 дугаар зүйлийн 16.7, 16.10, 16.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн.

4/ Орц гарцын асуудал яригдаж байгаа. Замын эсрэг талын орц гарц дээр Г******* ХХК-ийн одоо байгаа барилгыг арк гаргаад барьчихсан. Аль хэсгээр нь хүүхдүүд явах вэ, аль хэсгээр нь хүмүүс чөлөөтэй зөрчих вэ гэх асуудал яригдаж байгаа болно. Хэрэгт авагдсан барих барилгын төлөвлөлтийг харахаар 2 байрны голд суурь хана босгоод дээр нь байшингаа барьсан. Тэгэхээр аркаар хүн явах ямар ч боломжгүй. Тэгвэл иргэд аль хэсгээр чөлөөтэй орж гарах вэ гэдэг асуудал яригдах бөгөөд жижиг машин ердийн зайгаар зөрөөд явна. Тэгэхээр иргэдийн хөдөлгөөн хязгаарлагдаж байгаа юм. Гэтэл одоо баригдах байшингийн суурийн багана хаана баригдах вэ гэхээр авто замын хажуугийн хөвөө хэсэг буюу явган хүн зорчдог хэсэгт баганаа босгоод дээр нь байшингаа барина гэсэн. Ийм байдлаар газар олголт хийсэн, нэг байранд оршин сууж байгаа өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа юм.

5/ галын аюулгүй байдлын талаарх бодит кейс нь 2014 онд бөгөөд замын хөдөлгөөнийг хааж байгаад төв зам дээрээс галыг унтрааж байсан. Одоо тус барилга нь 2 машин зөрөх зайтай. Барилга баригдчихсан нөхцөлд галын машин ирвэл яах вэ. Ашиглалтын шаардлага хангахгүй болж байгаа, хуучин барилга гал гарах магадлалтай. Гал гарвал тус байранд үеийн үед амьдарч байсан, цаашдаа амьдрах иргэд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүд галд шатаж амь нас эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй. Мөн хэрэгт авагдсан баримтаар онцгой байдлын газрын “галын машин ороод эргэж болохгүй, норм стандарт хангахгүй байна” гэх албан бичиг, дүгнэлтүүд байдаг. Нэгэнт галын аюулгүй байдал, норм дүрмээр хангахгүй нөхцөл байдалд барилга барих эрх олгох хууль зүйн үндэслэл байгаагүй болохоор тогтоогдоно. Г.Н төлөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн иргэдийн хурлын тогтоолоор 44 дүгээр байрыг түүх соёлын дурсгалт бүтээлийн жагсаалтад оруулна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүх, соёлын дурсгалт газарт барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Тус газар нь барилга барих зориулалтаар олгогдсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэлж байсан, бид нарын барилга барих эрх зөрчигдөж байна гэж, гэтэл Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу уг газарт барилга баригдах ямар ч боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн барилга барих эрхийн зөрчлийн асуудал яригдахгүй. 2020 оны ******* дугаартай захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тухайн 44, 45 дугаар байранд оршин сууж байгаа оршин суугчид тэдгээрийн үр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих эрх нь хангагдаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжтой эсэх асуудал гарч ирж байгаа юм. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа техникийн нөхцөлүүдийг нь үзээгүй дүгнэлт гаргасан учраас тус дүгнэлтийг үнэн, зөв эргэлзээгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй дүгнэлт гарсан гэж харлаа. Гаргасан дүгнэлт нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаад байна. Тухайлбал, ус, дулаан хангамжийн шинжээчээс асуухад дүгнэлтдээ бичихдээ дулааны инженерийн барилгын өргөтгөл гэж байхгүй гэсэн. Дараагийн бичигдсэн асуудал нь дахиад дулааны шугам байна гэж бичсэн. Улмаар гурав дахь дүгнэлтдээ энэ байгаа шугамыг хашаа барих газраас 5 метрийн зайтай гэж дүгнэчихсэн. Хурал дээр асуухаар энд нэг шугам байхын хувьд байгаа. Эзэмшигч, ашиглагчгүй нь тодорхойгүй, ашигладаггүй учраас дулааны шугам гэж үзэхгүй гэсэн. Буцааж юу гэж тайлбарласан гэхээр шугам нь байгаа гэж тайлбарлаж болно. Гэтэл бичгээр гаргасан дүгнэлтдээ шугам байхгүй 5 метрийн зайтай байна гэх мэтчилэн ойлгомжгүй асуудлууд шинжээчийн дүгнэлтэд гарсан. Шинжээчийн дүгнэлтээр цахилгаан, дулааны шугам энэ барилгын газар доор байгаа гэдэг үйл баримт тогтоогдсон.

Цахилгааны 6 кабелийн асуудалд зөөчихнө ямар ч асуудалгүй гээд байгаа. Өнөөдөр маргаан шийдэж байх үед зөөж болно гэсэн техникийн нөхцөл байхгүй. Хүчингүй болсон техникийн нөхцөлөөр энэ 6 кабелийг зөөчих юм байна гэдэг хийсвэр таамаглалаар шүүх шийдвэр гаргаж болохгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуульд заасны дагуу биелэгдэх боломжтой шийдвэр байх ёстой. Тэгэхээр кабелиуд байгаа юм байна.

Нийсл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр түүх, соёлын, үл хөдлөх дурсгалын жагсаалт батлагдсан бөгөөд жагсаалтын 92 дахь хэсэгт анхны 40 мянгат орон сууцны хорооллын 44 дүгээр барилгыг хариуцах эрхийг “Соёлч 40 мянган” СӨХ гэж оруулсан. Соёлын өв хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт Соёлын өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, байгаль, нийгэм, түүх, соёл болон шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг гээд мөн хуулийн 3.1.3 дахь хэсэгт түүх соёлын үл хөдлөх дурсгал гэж унаган газартаа хүрээлэн буй орчны хамт үнэ цэнэ ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор элийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр түүх, соёлын, үл хөдлөх дурсгалын жагсаалт батлагдсан бөгөөд жагсаалтын 92 дахь хэсэгт анхны 40 мянгат орон сууцны хорооллын 44 дүгээр барилгыг хариуцах эрхийг “Соёлч 40 мянган” СӨХ гэж оруулсан. Соёлын өв хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт Соёлын өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, байгаль, нийгэм, түүх, соёл болон шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг гээд мөн хуулийн 3.1.3 дахь хэсэгт түүх соёлын үл хөдлөх дурсгал гэж унаган газартаа хүрээлэн буй орчны хамт үнэ цэнэ ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор