| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00230/и |
| Дугаар | 152/ШШ2024/00211 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2024/00211
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Ч.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.О-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 245,000 төгрөг, нийт 2,745,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Отай 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдүүлсэн. Зээлийн гэрээгээ нотариатаар батлуулсан, Т.О нь зээлдэж авсан мөнгөө буцаан 4 үгээр сард 500,000 төгрөг, 5 дугаар сард 1,000,000 төгрөг, 6 дугаар сард 3,000,000 төгрөгийг тус тус гэрээнд зааснаар хүүгийн хамт буцаан төлөх ёстой байсан боловч гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж, 5 дугаар сард 500,000 төгрөг, мөн 5 дугаар сард 1,000,000 төгрөг, 9 дүгээр сард 500,000 төгрөгийг тус тус өгсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг хүүгийн хамт тохирсон хугацаандаа өгөхгүй алга болсон. Утсаар залгахад утсаа авахгүй, гэр орондоо байхгүй хаанаа байгаа нь тодорхойгүй байсан тул Т.Оыг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоолгуулахаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу байгаа газрыг нь олж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг Гашуун сухайтын боомт дээр ажиллаж байгааг нь тогтоосон юм. Харин Т.О нь албан ёсоор хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй орон нутгаасаа шилжээгүй, эхнэр хүүхэд нь Улаангом суманд үндсэн хаягтаа оршин сууж байгаа юмаа. Т.О Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг Гашуун сухайтын боомт дээр Васт Территори ХХК-д ажиллаж байгаа. Иймд Т.О нь зээлийн үлдэгдэл болох 2,500,000 төгрөгийг өгөхгүй 7 сар намайг чирэгдүүлж явсан учир гэрээнд зааснаар хариуцагч Т.Оаас 2,500,000 төгрөг, түүний 7 сарын хүү болох 245,000 төгрөг, нийт 2,745,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Т.Оаас зээлийн гэрээний 3,7-д заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох ёстой байсныг нэхэмжлээгүй болно” гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Лхамаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Од холбогдох 2,745,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа. Нэхэмжлэгч Ч.Лхамаа, хариуцагч Т.О бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч Ч.Лби нэхэмжлэлийн шаардлага болох 2,745,000 төгрөг гаргуулахаас 1,000,000 төгрөгөөсөө татгалзаж, хариуцагч Т.Оаас 1,745,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Т.О нь 1,745,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Лхамаад 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэхэд бүрэн төлж байрагдуулсан байхаар тохиролцов. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар нь дахин энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар маргаан гаргахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Ч.Л, хариуцагч Т.О нар нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:
Нэхэмжлэгч Ч.Лзээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,745,000 төгрөг гаргуулахаас 1,000,000 төгрөгөөсөө татгалзаж, 1,745,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэхэд хариуцагч Т.О нэхэмжлэгч Ч.Лхамаад бүрэн төлж байрагдуулах,
3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ч.Л-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,870 төгрөгөөс 29,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 29,435 төгрөгийг, хариуцагч Т.Оаас 10,717.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Л-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Лнь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 245,000 төгрөг, нийт 2,745,000 төгрөгөөс 1,745,000 төгрөгийг хариуцагч Т.Оаас 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр авах нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Л-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,870 төгрөгөөс 29,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 29,435 төгрөгийг, хариуцагч Т.Оаас 10,717.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Л-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА