| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00214/и |
| Дугаар | 152/ШШ2024/00215 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2024/00215
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: СЛ ХХК-ийн
Хариуцагч: Т.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 1,337,632.62 төгрөг, хүү 800,452.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,757.05 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 2,257,842.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “СЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Б нь “СЛ” ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр БЗГ22-3706 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээллэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй 520 хоног хугацаа хэтэрсэн байгаа тул 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар: үндсэн зээлийн үлдэгдэл 1,337,632.62 төгрөг, төлөх ёстой хүү 800,452.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,757.05 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 2,257,842.39 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 2,257,842.39 төгрөгийг Т.Бгээс шүүхийн журмаар гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “СЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,257,842.39 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөө 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр үлдэгдэл 257,842.39 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “СЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч “СЛ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,257,842.39 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр үлдэгдэл 257,842.39 төгрөгийг төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Т.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СЛ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,076 төгрөгийн тавин хувь болох 25,538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,538 төгрөг, хариуцагч Т.Бгээс 25,538 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “СЛ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “СЛ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,257,842.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Т.Б 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр үлдэгдэл 257,842.39 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СЛ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,076 /тавин нэгэн мянга далан зургаа/ төгрөгийн тавин хувь болох 25,538 /хорин таван мянга таван зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,538 /хорин таван мянга таван зуун гучин найм/ төгрөг, хариуцагч Т.Бгээс 25,538 /хорин таван мянга таван зуун гучин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “СЛ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА