Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0806/З |
Дугаар | 128/ШШ2023/0734 б |
Огноо | 2023-10-05 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2023/0734 б
байдлаар орших дурсгалыг, мөн хуулийн 5.1.6 дахь хэсэгт түүхийн дурсгалт байр орно гээд хуулийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Иргэдийн хурал жагсаалтыг батална гэсний дагуу 2021 оны тогтоол гарчихсан байгаа юм. Тэгэхээр 44 дүгээр байр нь түүх соёлын дурсгал болно. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт түүх соёлын дурсгал, дурсгалт газар, түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барихыг хориглодог. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дээр түүх, соёлын, үл хөдлөх дурсгалын б******* бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүсийг тогтооно гээд 45.3.1 дэх хэсэгт газар, түүний хэвлэлийг хөндөх, 45.3.3 дахь хэсэгт энэ хуулийн 45.5 дахь хэсэг буюу сэргээн засварлахаас бусад зориулалтаар гэр сууц барилга байгууламж барихыг хориглоно гэж заасан. З******* ХХК-ийн одоо яригдаад байгаа газар нь өөрөө орон сууцны зориулалтаар гарсан. Хэрвээ энэ захирамж хүчингүй болж газар эзэмших эрх сэргэвэл орон сууц баригдана. Орон сууц баригдах үед Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн эдгээр хуулийн заалтууд зөрчигдөнө. Соёлын өв устаж үгүй болох эдгээр нөхцөл байдлууд тогтоогдож байгаа юм.
Нийтийн эдэлбэр газрын асуудлыг ярьж байгаа, олгосон газар нь асфальт хучилттай зам шүү дээ. Түүний нэг талаар орон сууц руугаа ордог нөгөө талаар Сүхб дүүргийн замын цагдаагийн хэлтэс цаана нь цэцэрлэг байдаг. Энэ нь нийтийн эдлэлийн газар юм. Асфальтан зам явган хүний зам, талбай биш гэвэл түүнийг хэрхэн тогтоох ёстой вэ.
Одоо тайлбарлаж байгаа нь архитектур төлөвлөлтийн даалгавраар зоорьтой 5 давхар, 6 давхар гэж гараад байгаа. Зоорь нь хаана байгаа вэ гэхээр босох гэж байгаа багана нь зоорь гээд байгаа юм. Миний ойлгож байгаагаар зоорь гэдэг газрын хэвлий буюу газрын гүнд байдаг агуулахыг хэлдэг. Агуулах гэдэг нь газрын гадаргаас дээш баригдсан зүйлийг хэлдэг. Гэтэл зоорь гэдэг газар доор байх болохоос байшингаа тогтоохын тулд барьж байгаа баганыг хэлдэггүй. Тиймээс үүн дээр барилга баригдах боломжгүй. Улмаар нийтийн эрх ашгийн асуудал яригдаж байгаа. Энэ захирамж гарахдаа нийтийн эрх ашиг гэж гарсан. Тэгэхээр нийтийн эрх ашгийн хүрээнд энэ захирамжийг гаргах боломжтой. Сонсох ажиллагаа хийсэн эсэх асуудал яригдаж байгаа. Нийтийн эрх ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахаар бол сонсох ажиллагаа хийхгүй байж болох хуулийн заалттай. Г******* ХХК-ийн тухайд газар эзэмших эрхээ шилжүүлж аваагүй, өмчлөгч бол хувийн эрх зүйн харилцааны асуудал. Засаг даргын зүгээс энэ газарт байгаа барилгыг хэн өмчилж байгааг б******* мэдэх боломжгүй. Тиймээс газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо зөвхөн газар эзэмшигчид мэдэгдэх ёстой болохоос тухайн хөрөнгийг хэдэн хүн өмчилж байгаа тэр бүрд мэдэгдэх хуулиар хүлээсэн үүрэг байхгүй.
Галын аюулгүй байдлын дүгнэлтийн тухайд нэг албан хаагч нэг бичиг өгснөөр энэ асуудал тодорхойлогддоггүй. Тухайн үедээ галын аюулгүй байдал норм, дүрмийг хангахгүй байна гэх дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотой газар эзэмших эрхийг хүчингүй болгох шаардлагыг Нийслэлийн Засаг даргаас явуулж байсан. Тэгэхээр галын аюулгүй байдал норм, дүрэм зөрчигдөж байгаа. Үүрэг хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал цаана нь яригдана.
Эцэст нь хэлэхэд шинжээчээс би нэг л зүйлийг тодруулах гэж байсан. Хавтаст хэргийн 231, 232 дахь талд Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн албан тоот байгаа. Үүн дээр 4 цэг авч, 4 цэгээ тодорхойлохдоо нэгдүгээр цэгээс 9,28, хоёрдугаар цэгээс 8,98 метр зайд усны 300-гийн шугам байна, кадастрын зурагт цэгээ авсан байна. Тэгвэл шугамаас цэгээ хэрхэн авч байгаа вэ. 2 метрийн хэмжээг хаанаас яаж тооцож гаргаад байгаа нь тодорхойгүй. Шинжээч нарыг мэднэ гэхээр нь асуухаар бид нар зураг харж байгаад тэд нарын хэлснээр гаргасан. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлтэд байгаа энэ хэмжээ нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ус сувгийн удирдах газрын албан тооттой үг, үсэггүй таардаг. Тэгэхээр шинжээч нар газарт нь очиж үзсэн үү гэдэг нөхцөл байдал, дээр нь хэмжилтээ яаж хийсэн эсэх, яаж энэ тоог гаргасан эсэх, шугам нь ямар хэлбэр бүтэцтэй байсныг кадастрын цэгээс авч байгааг тодруулах ёстой. Тодруулах нэг юм зоочихсон зураг харагдаад байгаа. Гэтэл хоёрдугаар цэгээс авсан зоолттой цэгийнх нь хэмжээ байхгүй. Хоёрдугаар цэгээ энэ 300-гаас авч байна гэхээр яагаад нэгдүгээр цэгээс 9,28 байхад хоёрдугаар цэгээс 300-гийн шугам хүртэл авахад 8,98 байх вэ. Миний ойлгож байгаагаар 10, 20 метрийн урттай газар гэж ойлгож байгаа. Нөгөө талдаа хэрэглэгчийн шугам гэдэг цэгээс авсан бол 4-ийг хаанаас аваад байгаа юм. Энэ хоорондын метр зайг яаж хэмжиж гаргаад байгаа вэ. Ямар нэгэн хэмжилт байхгүйгээр ус сувгаас ирсэн албан бичгийг үндэслэж 5 метрийн зайг нь хангаж байна гэж гаргаж байгаа. Шинжээч нараас асуухаар тэгвэл чагнуул гээд үнэхээр энэ доор шугам байгаа эсэх, ашиглагддаг эсэхийг шаардлагатай гэвэл чагнуулж байгаад гарга. Гэтэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд өөрөөр тайлбарлаж байна. Захирамжийг гаргахдаа инженерийн дулааны шугам сүлжээ гэж гаргасан шинжээч нар нь үзээгүй зураг харсан гээд байдаг. Амаар асуухаар ашиглахгүй, хаягдсан шугам байдаг гэж хэлдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар өөр газар байдаг гэж Ус сувгийн удирдах газраас ирсэн. Орон сууц, нийтийн аж ахуй удирдах газар хариуцдаг гэсэн албан бичиг бас ирсэн байдаг. Тэгэхээр захирамжийн хууль зүйн үндэслэл хангагдаж байгаа гэж харж байгаа.” гэв.
3.7. Гуравдагч этгээд Т.Г тайлбартаа: “миний бие СБД, 4 дүгээр хороо, 44 дүгээр байрны 2 тоот орон сууцны өмчлөгч юм. Нийслэлийн Засаг дарга А/1140 дүгээр захирамжаар З******* ХХК-ийн барилга барих зориулалттай газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолыг үндэслэн “инженерийн шугам, сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байна" хэмээн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Хариуцагчийн энэ шийдвэр бодит нөхцөл байдалд нийцсэн шийдвэр болсон. Учир нь 44, 45 дугаар байрны дунд явган хүний зам, машин замыг оруулан газар эзэмших эрх авсан байгаа нь тухайн ойр орчмын иргэд бидний нийтийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг бид нийтээрээ эзэмших ёстой байтал ганц компанид эзэмшүүлсэн нь буруу юм.
Түүгээр ч зогсохгүй З******* ХХК уг газрыг эзэмшсэнээр миний болон бусад оршин суугчдын эрхийг дараах байдлаар зөрчиж байна.
Үүнд: 1/ Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс буюу тухайн шугам хоолойноос 5-6 метрийн зайд барилга байгууламж барьж болохгүй атал нэхэмжлэгч энэ хязгаарлалт, хамгаалалтын бүсийг үл тоон барилга барьснаар миний өмчлөлийн орон сууц байрлаж буй байрны инженерийн шугам сүлжээг өөрчлөх, хэвийн ажиллагааг алдагдуулах, ачааллыг нэмэгдүүлэх үр дагаварт хүргэнэ. 2/ Манай орон сууцны 2 цонхыг хааж барилгаа барьснаар миний болон манай гэр бүлийн байгалийн гэрлийг б******* хаахаар байна . 3/ Манай байрны дээврээс гал гарч байсан ба уг галыг унтраахаар ирсэн галын машин 1 дүгээр эгнээнд хүмүүс машин тавьснаас болж нэвтэрч орж чадахгүй оршин суугчид бид эд хөрөнгө, амь насаараа эрсдэлд орж байсан. Учир нь 1 галын машин 18 м газарт эргэлт хийж эргэж ордог З******* ХХК-ийн хувьд хэргийн материалд байх техникийн нөхцөлийг үзвэл 2 ширхэг галын машин зөрөх хэмжээний машин замын төлөвлөлттэй байх ёстой гэсэн шаардлага тавьсан ч энэ шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, энэ компани арктай барилга барьснаар 2 битгий хэл 1 ширхэг галын машин ч маневар хийж эргэж орох боломжгүй болно. Ингэснээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө эрсдэлд орж, оршин суугч миний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орно. 4/ Тухайн компани явган хүний болон машин зорчих орох, гарах гарцын хувьд ямар ч саад учрахгүй гэх боловч үнэн хэрэгтээ Их дэлгүүрийн гэрлэн дохионы урд талын нийтийн зориулалттай талбайн зүүн талын арктай байр нь 44, 45 дугаар байрны хоорондох зайнаас бусад бүх хэсгийг нь бөглөж арктай, аркгүй барилга барьж битүүлсэн. 44, 45 дугаар байрнаас урагш байрлах арк бий уг аркаар 2 ширхэг галын машин зөрөх ямар ч боломжгүй юм.” гэжээ.
3.8. Гуравдагч этгээд Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: “Д.Б нь 44 дүгээр байрны 8 тоотыг өмчлөгч Д.Б, А.Ө, Б.Х, Б.Э нарыг төлөөлөн хүсэлтийг гаргаж байна. Биднийг З******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулжээ. Бидний зүгээс уг шүүх хурлын ажиллагаанд оролцохгүй байх хүсэлтэй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
3.9. Гуравдагч этгээд Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дугаартай захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзсэн. Учир нь Г******* ХХК нь Сүхб дүүргийн 4 дүгээр хорооны 60, 68 дугаар байрны хооронд байрлах 68-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оноос хойш өмчилж, түүнээсээ хойш үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүртэл ямар нэгэн асуудал гаргалгүй хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын уг захирамжаар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс давхацсан гэсэн. 2014 онд хэвийн гэж байснаа 2020 онд ийм үндэслэл гаргаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайн газарт үл хөдлөх эд хөрөнгө баригдаж ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж байхад нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхацсан гэж 2020 онд үзэж байгаа нь цаг хугацааны хувьд бодит байдалд нийцэхгүй. Хэрвээ ашиглаж, эзэмшиж байгаа газрыг нийтийн эзэмшил эдэлбэрийн газарт авъя гэвэл Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлд ямар тохиолдолд ямар үйл ажиллагаа явуулах, ямар журмаар нийтийн эдэлбэр газарт тооцох вэ гэх нөхцөл байдал байгаа. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тайлбарлалаа. Үүнд тусгай зохицуулалт үйлчлэх нөхцөл байдал байгаагүй болохыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Г******* ХХК-д өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын зүгээс танай газар нийтийн эдэлбэр газартай давхцаж байна шүү, ийм учраас ийм ажиллагаа явуулъя, гэрээ байгуулъя, тохиролцъё гэж ярилцсан үйл баримт байхгүй. Үүнтэй холбоотой баримтыг гаргуулахаар шүүхээс шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гаргаж өгөөгүй байдаг. Ийм учраас уг захирамж нь үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй гэж тайлбарлаж байна.
3.10. Гуравдагч этгээд Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х тайлбартаа: “Нийт 480 м.кв газрыг хүчингүй болгож байгаа бөгөөд бид 240 м.кв дээр нь 2014 оноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээгээр барилгыг өмчилж байгаа. Иргэний хуульд газар түүнээс салмагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө гэж, Газрын тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байхаар заасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нийтийн эдэлбэр газар болгохоор дээрх барилгыг яах вэ?. Ийм учраас өнөөдрийг хүртэл хууль ёсны эрхийн гэрчилгээний дагуу барилгаа ашиглаад явж байгаа Г******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм. Хэрвээ доорх газрыг нийтийн эдэлбэр газарт оруулж хураана гэвэл яах вэ гэдэгт Нийслэлийн Засаг даргын зүгээс хариулах хэрэгтэй. Хариуцагч огт хариулахгүй байна.
Маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгоно” гэсэн заалтыг баримталсан. Уг хуулийн заалтын агуулга нь нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байвал өмнө нь гаргасан актаа засаж болох боломжийг захиргааны байгууллагад олгосон. Гэхдээ ингэж эрх олголоо гээд дураараа авирлахыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хязгаарласан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт дээрх тохиолдолд захиргааны акт гарсан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болохоор цаг хугацааны хувьд зохицуулж өгсөн. Гэтэл тус акт нь 2004 онд гарсан байхад хожим 16 жилийн дараа хүчингүй болгож байгаа нь хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа асуудал юм. Үүнээс дүгнэвэл Г******* ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй барилга өмчилдөг болохыг мэдээгүй юм биш үү. Нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалж байвал яагаад мэдэгдэж болоогүй вэ. Г******* ХХК тус газарт 2014 оноос хойш байрлаж байгаа гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт шүү дээ. Тиймээс маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох ёстой гэж үзэж байна.” гэв.
3.11. Шинжээч, эрчим хүчний аудитор Н.Б дүгнэлтдээ: “Тухайн барилга барих 44-45 дугаар байрны хооронд дулааны шугам сүлжээний инженерийн байгууламж байхгүй ба харин Орон сууцны удирдах газрын мэдлийн шугам хоолой байгаа бөгөөд Орон сууцны удирдах газрын шугамнаас 5м-ээс хол зайд хашаа баригдах газар байрлаж байна. Нэмж дулааны техникийн нөхцөл олгогдоогүй байна.” гэжээ.
3.11.1. Шинжээч, эрчим хүчний аудитор Н.Б шүүх хуралдаанд дүгнэлтээ тайлбарлахдаа: “Газар доор байгаа шугамыг, далд ажлын шугамыг газар дээр нь хэмжих боломжгүй. Хуучин хаягдсан дулааны шугам байсан. Зургаас харахаар нэг шугам байгаа юм, сүлжээнээс салгаад хаячихсан гэсэн үг. Улаанб дулааны сүлжээ ТӨХК-иас “Орон сууцны удирдах газрын мэдлийн шугам байж магадгүй” гэх хариуг өгөхөөр нь Улаанб хотын орон сууц нийтийн аж ахуйн газраас тодруулахад тус газраас “манайд хамааралгүй, хаягдсан шугам” гэсэн хариуг өгсөн. Дулааны шугамд холбогдоогүй, засвар хийх явцдаа салгаад хаячихсан гэсэн үг. Орон сууцны удирдах газрын мэдлийн шугам, хоолой барилга барих хашаанаас 5 метр зайд байна гэсэн.” гэв.
3.12. Шинжээч, цахилгаан хангамжийн зөвлөх инженер А.Т дүгнэлтдээ: “Үйлчилгээтэй барилга барих 240 м.кв талбайн барилгын дор байгаа цахилгааны шугамууд:
6 кВ-ын цахилгаан дамжуулах кабель /өндөр хүчдэл/ 1/ ХТП-116 ба ХТП-1640 хоорондох 1 кабель, 2/ ХТП-116 ба ХТП-120 хоорондох 2 кабель,
0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель /нам хүчдэл/ 3/ ХТП-116 ба 44 дүгээр байрны хоорондох 1 кабель, 4/ ХТП-116 а 45 дугаар байрны хоорондох 1 кабель, 5/ ХТП-116 ба 45 дугаар байрны хоорондох өргөтгөлийн 1 кабель зэрэг нийт 6 ширхэг цахилгааны кабелиуд байна. 6/ нам хүчдэлийн самбаруудыг шилжүүлэн тоноглох. /ХТП-хаалттай трансформаторын подстанц гэсэн товчлол/.” гэжээ.
3.12.1. Шинжээч, цахилгаан хангамжийн зөвлөх инженер А.Т дүгнэлтээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анх техникийн нөхцөл олгохдоо дахин шинээр нэг ХТП барих заалттай техникийн нөхцөл олгосон байгаа юм. Энэ хүний асууж байгаад нэмж хэлэхэд тэндээс цахилгааны 7 кабель гарч байгаа бөгөөд 2 кабель баруун талын 102 дугаар ХТП гэдгийг хэлж байгаа. Нэг нь Ард кино театрын тэнд байдаг 1272 ХТП гэсэн хоёр холын кабель байгаа. 44, 45 дугаар байрыг хангасан 4 кабель нийт 6 талт кабель байгаа юм. Чадлын хувьд шинээр барилга барихаар дутагдах учраас техникийн нөхцөлдөө “тийм тийм тоног, төхөөрөмжийг соль” гэсэн заалттай юм билээ. Тоног төхөөрөмжийн наслалтын талаарх асуудал нь миний ажил биш. Гэхдээ 40-60 жилийн насжилттай гэж кабелыг тооцдог. техникийн нөхцлийг ачааллыг нь дийлэх үү гэдгийг тодорхойлж, олгодог учиртай. ХТП дээр өгч байгаа 2 кабелийн чадал, хангамжийг тооцож байж өгдөг журамтай. Тэгэхээр дийлнэ гэж тооцож өгсөн байж таарна. Газрын доор шугам байхад шугам дээр барилга, байгууламж барихыг хориглодог, шилжүүлж байж барина. техникийн нөхцөл трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэл өгдөг. Хөрөнгө оруулагч тал хөрөнгөө оруулж хүчин чадлаа нэмэгдүүлж, шийдвэрлэдэг.
UB21 гэж Улаанб хотын дэвсгэр план зурагт инженерийн шугам сүлжээг тусгадаг. Улаанб цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Зүүн түгээх төвд очиж техникийн нөхцөл олгодог инженерүүдтэй уулзаж, газар дээр нь явж үзсэн. Биднийг дүгнэлт гаргах хугацаанд нэмж техникийн нөхцөл олгоогүй гэсэн.
Техникийн нөхцлийг 2 жилийн хугацаатай өгдөг. Бидний хийх ажил нь техникийн нөхцөлийн хугацаа биш, газар дор инженерийн шугам сүлжээний ямар байгууламж байгаа талаар дүгнэх ёстой. Шүүхээс биднийг ямар байдлаар ажиллаад өгөхийг хүссэн, тэр байдлаар ажилласан. Кадастрын зургаас хэмжсэн. 240 м.кв газрын 4 цэг гэж байдаг, тус 4 цэгээс усны шугам ямар зайд байна, цахилгааны шугам ямар зайд байна гэж үзсэн.
Шүүгч “шинжээч нарыг дүгнэлтэд хамааралтай асуултад хариулна” гэсэн. Цэвэр, бохир усны шугамын хамгаалалтын зурваст ороогүй гэдэг нь үнэн. Цахилгаан болон холбооны шугам нь газрын хүрээн дотор байна. Нэхэмжлэгч “холбооны шугамаа зөөсөн, гэхдээ мэдээллийн санд ороогүй байна” гэж хэллээ. Цахилгааны шугамыг хэн ч зөөгөөгүй асуудал байгаа юм. Цахилгааны шугам дээр барилга барьж болохгүй гэдэг нь үнэн. Барилга барихдаа цахилгааны шугамыг зөөж болдог аргатай. Шугам сүлжээг зөөгөөд барилгаа барина гэвэл өөр хэрэг. Газар доор цахилгааны 7 кабель байгаа гэдэг нь үнэн, техникийн нөхцөл бүрдүүлэхгүйгээр дээрээс нь байшин барина гэх зүйл байхгүй. техникийн нөхцөл тавьснаар барилга барина. Олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, орц гарц ямар байгаа эсэхийг техникийн нөхцөл олгосон хүмүүс болон зам харилцаа хариуцсан хүмүүс хариулах байх. холбооны болон цахилгааны шугам сүлжээний хувьд давхцаж байгаа.
Зөөгдөж байгаа кабелийн насжилт хэд гэдгийг мэдэхгүй байна. Зөөх гэдэг нь тасдаад хоёр талд нь залгаас хийж, холдуулж тавих гэсэн үг юм. Дунд нь шинэ кабель хийдэг. Кабелийн насжилт их байгаа тохиолдолд ингэж дунд нь залгаас хийх боломжгүй, цахилгааны кабелийг иж б******* солино гэсэн үг. Кабелийн эзэмшлийн зайг хангаж байвал 6 кабелыг нэг муфлд оруулж шинэчлээд зөөж болно. Цахилгааны 6 кабель цаг хугацааны хувьд хэзээ тавигдсан болохыг мэдэхгүй. 2004 оноос хойш тавигдсан кабель байх боломжтой. Баруун, зүүн тийш харсан үйлчилгээний барилгууд нь орон сууцнаас ирж байгаа ерөнхий самбараас татаж авдаг юм билээ.” гэв.
3.13. Шинжээч, холбоо, дохиоллын зөвлөх инженер А.Ш дүгнэлтдээ: “Барилгын талбайд М14-1 болон 5-С 4-1-2-1 худаг хооронд 17 м урт 63PVC хоолой 5 эгнээ хоолойд холбооны шугам явж байна үүнийг зургаар хавсарган харуулж байна. Зурагт үзүүлсэн ССС3232 тэмдэглэгээт 1200 хайрцагнаас дээрх шугамууд гарч байгаа бөгөөд барилга барих талбайн дор байна.” гэжээ.
3.13.1. Шинжээч, холбоо, дохиоллын зөвлөх инженер А.Ш шүүх хуралдаанд дүгнэлтээ тайлбарлахдаа: “Улаанб хотын холбоо дохиоллын шилэн болон физик кабелийн сувагшилын зургаас 44, 45 дугаар байрыг хараад дүгнэлтээ бичсэн. Шилжүүлж болно гэх байдлаар бичсэн.
Шилжүүлсэн бол боломжтой. 17 метр урт, 5 эгнээ бүхий шугамыг зөөсөн хүлээж авсан акт байсан эсэхийг хавтаст хэргээс хараагүй, шинжээчид тавьсан асуулт нь 44, 45 дугаар байр хооронд холбооны шугам байна уу үзээд дүгнэлт бич гэсэн. Надад зөөсөн гэсэн акт үзүүлээгүй. Улаанб хотын холбоо дохиоллын шилэн болон физик кабелийн сувагшилын зургаас 17 метр урттай хоолой шугам байхаар нь би дүгнэлтдээ бичсэн. Улаанб хотын холбоо дохиоллын шилэн болон физик кабелийн сувагшилын энэ зурагт хаашаа яаж шилжүүлэгдсэн нь байхгүй байна. Мэдээллийн санд ороогүй юм шиг байна. Тиймээс би Улаанб хотын холбоо дохиоллын шилэн болон физик кабелийн сувагшилын энэ зурагт харагдаж байгаагаар нь дүгнэлтээ бичсэн. Анхнаасаа шилжүүлж зөөсөн гэсэн акт надад танилцуулсан бол байсан сувагшлийг шилжүүлсэн, энэ газарт барилга барих боломжтой гэж дүгнэлтээ гаргах байсан. Надад байгаа нь 2018 болон 2019 оны дата, сүүлийн 3 жилийн мэдээлэл ирээгүй байна. Шилжүүлсэн эсэх талаар дүгнэлт гарга гээгүй, “44, 45 дугаар байрны хооронд холбооны шугам сүлжээ байгаа эсэх” талаар дүгнэлт гарга гэсэн.
Д.Балмаа гэх хүн тухайн үед техникийн нөхцөл боловсруулдаг ахлах инженер байсан бөгөөд мэдээлэл нь хамгийн түрүүнд очдог хүн. Мэдээлэл надад дамжигдаж ирдэг, тухайн үед холбооны шугамыг зөөж шилжүүлсний дараа хүсэлтээ өгөхөөр нь “тус барилгын доор сувагшил байхгүй” гэх дүгнэлтээ зөвөөр гаргаж өгсөн байж болно. Миний архивд холбооны шугам зөөсөн мэдээлэл ирээгүй байсан. Д.Балмаа инженерт мэдээлэл байсан байж болно. Мэдээлэл холбоо, суурин сүлжээний газарт ажилладаг хүн учраас мэдээлэл нь байсан байж болно. Надад бол жилийн дараа холбооны сувагчлал өөрчлөгдсөн мэдээлэл нь ирж байгаа.” гэв.
3.14. Шинжээч, ус хангамж, ариутгах татуургын зөвлөх инженер Н.Батсайхан дүгнэлтдээ: “44-45 дугаар байрны дунд олгогдсон 240 м.кв талбайн кадастрын зургийг байр зүйн UB Map 2021 зураг болон газар дээр үзэхэд цэвэр, цохир усны шугам сүлжээ байхгүй болно. Кадастрын зургийн 1 дүгээр цэгээс баруун тийш 9,28 м-т бохир усны төвийн шугам, 2 дугаар цэгээс зүүн тийш 7,24 м-т цэвэр усны ф300 мм-ийн шугам байрлаж байна. Тус барилгын байрлах хэмжээ нь ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний хамгаалалтын бүсийн 6м-ээс дотогш байх гэсэн зөрчилгүй байна. Тэнд нэмж ус хангамж, ариутгах татуургын сүлжээний шинээр техникийн нөхцөл олгогдоогүй байна” гэжээ.
3.14.1 Шинжээч Н.Батсайханы дүгнэлт гаргасан байдлыг шинжээч А.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Сүхб дүүргийн тэр байршлын инженерийн геодезийн зураг гэж байгаа. 240 м.кв газрын 4 цэг нь хаана байгаа гэдгийг кадастрын зургийг тэр инженерийн геодезийн зураг дээр давхцуулж тавьж дүгнэлтээ гаргадаг. Шинжээчийн дүгнэлтийн бичсэн байгаа өгүүлбэр нь манай цэвэр, бохир усны шугам, сүлжээнд эдний 240 м.кв газрын байрлал нөлөөгүй” гэсэн эцсийн дүгнэлт байгаа юм.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан бичгийн нотлох баримтууд, шинжээчдийн дүгнэлт, талуудын тайлбарыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Маргаанд хамаарах Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дүгээр захирамжаар “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа” үндэслэлээр Сүхб дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт З******* ХХК-ийн 480 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Уг захирамжаар хүчингүй болж буй газар эзэмших эрхийн 0003296 дугаар гэрчилгээ бүхий 480 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаар захирамжаар З******* ХХК-д арктай, үйлчилгээтэй 5 давхар орон сууцны барилга барих зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд энэ газар нь Сүхб дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр 240 м.кв хэмжээгээр орон сууцны 44, 45 дугаар байрны хооронд, 60, 68 дугаар байрны хооронд байрших ба мэдээллийн санд тусдаа нэгж талбарт бүртгэгдсэн, өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн нэг гэрчилгээгээр олгогдсон ч тусдаа байршил бүхий 2 нэгж талбар юм.
Түүнчлэн газар эзэмших эрхийг хэрэгжүүлсэн нөхцөл байдал буюу газар эзэмших эрхийн дагуу 2004 оноос хойш үүссэн эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай энэ 2 байршлын тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон актын хууль зүйн үндэслэл болон захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тусад нь дүгнэхээр байна.
Нэг. Орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газрын тухайд.
1. Орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд 41 дугаартай 9 давхар 24 айлын орон сууцны барилга баригдахаар Нийслэлийн Засаг даргын 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/62 дугаар захирамжаар зөвшөөрсөн Энхтайваны өргөн чөлөө-2020 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, Нийслэлийн хот байгуулалтын хүрээлэнгээс 2000 онд хийсэн Энхтайваны гудамжны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан.
2. Улмаар Улаанб хотын ерөнхий архитекторын 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 21/05 дугаартай “орон сууцны 60, 68 дугаар байр, 44, 45 дугаар байрны хооронд байршуулан 480 м.кв газарт орон сууц үйлчилгээний 6 давхар, зоорьтой, 1 дүгээр давхарт галын машин зөрөх, явган хүн зорчих орц гарц бүхий барилга барих” Архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн холбогдох дулаан, ус цахилгаан, холбооны техникийн нөхцөлүүд олгогдож, зураг төслийн улсын экспертизийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны 09/2006 дугаартай дүгнэлт гарч, тус компани орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд барилгыг барьж улсын комисс 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 141/2008 дугаартай актаар байнгын ашиглалтад хүлээж авсан байдаг.
3. З*******ХХК-ийн 240 м.кв газарт орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд баригдсан уг 68/1 тоот хаягтай 1927 м.кв талбайтай барилга эрхийн улсын бүртгэлд Ү-2203014760 дугаартай[1] Г******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, тус банк үйл ажиллагаа явуулж байна.
4. Гэтэл маргаан бүхий 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дүгээр захирамжаар “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа” үндэслэлээр Сүхб дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт З******* ХХК-ийн 480 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгосноор орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд баригдаж, ашиглалтад 2008 онд хүлээж авсан, 68/1 тоот хаягтай эрхийн улсын бүртгэлд Ү-2203014760 дугаартай Г******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, тус банк үйл ажиллагаа явуулж байгаа 1927 м.кв талбайтай барилгын доорх 240 м.кв газрын эзэмших эрхийг мөн хүчингүй болгожээ.
5. Ингэхдээ захиргааны байгууллагаас “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх” Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан газрын эрхийн бүртгэлийн суурь зохицуулалтыг зөрчиж нэг гэрчилгээгээр хоорондоо өргөн чөлөөгөөр тусгаарлагдсан, өөр гудамж бүхий 2 тусдаа нэгж талбарт газар эзэмшүүлж /газар эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлсэн гэрээгээр 480 м.кв нэг нэгж талбар/, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газар эзэмших эрхийг хэрэгжүүлсэн нөхцөл байдал буюу газар эзэмших эрхийн дагуу 2004 оноос хойш үүссэн эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай энэ 2 байршлын хувьд актынхаа хууль зүйн үндэслэлд болон шийдвэр гаргах ажиллагаанд тухайлан харгалзаагүй байна.
5.1. Тодруулбал, захиргааны байгууллага энэ шийдвэрийг гаргахдаа 2004 оны 164 дүгээр захирамжаар олгосон 480 м.кв газар нь 240 м.кв хэмжээгээр 2 тусдаа нэгж талбар болохыг, 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газарт барилга баригдаж 2008 онд ашиглалтад орсон болохыг, эрхийн улсын бүртгэлд тухайн газартай салшгүй бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх бүртгэгдэж баталгаажсан болохыг, тухайн шийдвэрийн улмаас бусад этгээдийн өмчлөх эрх хөндөгдөж буйг харгалзаагүй буюу шийдвэр гаргахдаа үүнийг огт авч үзээгүй, шийдвэрийн үндэслэлийн талаарх сонсох ажиллагааг энэ нэгж талбарын тухайд огт хийгээгүй, шийдвэрийн үндэслэл болох “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа” эсэх нөхцөл байдлыг энэ нэгж талбарт тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ажиллагааг захиргааны байгууллага хийгээгүй, шийдвэр гаргахдаа хуулийн энэ шаардлагыг зөрчсөн байна.
5.2. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дүгээр захирамжийн “60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон” хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 “үр нөлөөтэй байх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8 “нийтийн эрх зүйн харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд үүссэн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудад нийцэхгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг дээр дүгнэснээр зөрчсөнөөс газар эзэмшигчийн буюу нэхэмжлэгчийн болон дээрх барилгын өмчлөгч буюу гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөнджээ.
5.3. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан төрөөс газрын талаар баримтлах “газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухай газрын бүрдэл хэсэг байх” зарчимд ийнхүү тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө бий болсныг үл харгалзан шийдвэр гаргасан нь мөн л нийцэхгүй байна.
6. Орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газрын хувьд 1 дүгээр давхарт авто машин, явган хүн зорчих орц гарц бүхий арктай барилга баригдаж 2008 онд ашиглалтад орсон нийтэд илэрхий үйл баримт байх тул 240 м.кв хэмжээгээр нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа гэж дүгнэх боломжгүй, нөгөөтэйгүүр инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай эсэхийг тогтоох ажиллагаа хийхгүйгээр ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
7. Маргаан бүхий актад үндэслэл болгосончлон нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны энэ актыг нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хүчингүй болгох боломжтой ч хуулийн этгээдэд үүссэн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан “5 жилийн дотор” гэх хугацааг баримтлаагүй зөрчсөн нь буруу байна.
8. Түүнчлэн Засгийн газар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглаж болох зохицуулалт Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д бий, нэхэмжлэгчийн эзэмшил газарт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүссэн энэ тохиолдолд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчтэй болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй ийм харилцаа үүсгээгүйг дурьдах нь зүйтэй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дүгээр захирамжийн “60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон” хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хоёр. Нэгж талбарын 18642310544791 дугаартай, орон сууцны 44, 45 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газрын тухайд.
1. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаар захирамжаар З*******ХХК-д орон сууцны зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 480 м.кв газрын 240 м.кв газрыг орон сууцны 44, 45 дугаар байрны хооронд байршуулж нэгж талбарын 18642310544791 дугаарт бүртгэсэн,
2. Мөн адил Улаанб хотын ерөнхий архитекторын 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 21/05 дугаартай “орон сууцны 60, 68 дугаар байр, 44, 45 дугаар байрны хооронд байршуулан 480 м.кв газарт орон сууц үйлчилгээний 6 давхар, зоорьтой, 1 дүгээр давхарт галын машин зөрөх, явган хүн зорчих орц гарц бүхий барилга барих” Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, холбогдох дулаан, ус цахилгаан, холбооны техникийн нөхцөлүүд 2005 онд олгогдож, Зураг төслийн улсын экспертизийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны 09/2006 дугаартай дүгнэлт гарч, улмаар 2017, 2018 онд техникийн нөхцөлүүдийг шинэчлэн[2] авч, барилгын ажлын зөвшөөрлийн баримт бичгүүд батлагдсан байдаг.
3. Гэвч энэ хугацаанд тухайн 44, 45 дугаар байрны хооронд барилга барихыг сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугч иргэд эсэргүүцэж захиргааны байгууллагад гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар нэлээдгүй олон маргаан үүсэж шийдвэрлэгдсэн[3] байдаг.
4. Нэхэмжлэлд дурдагдсан дээрх шүүхийн шийдвэрүүдээр “Нийслэлийн Засаг даргын 2004 оны А/164 дугаар захирамжаар З*******ХХК-д 44, 45 дугаар байрны хооронд байршуулан 240 м.кв газар эзэмшүүлсэн нь СӨХ-ны ашиглалтын газартай давхцалтай эсэх, орц гарц хаасан эсэх, оршин суугчдын субьектив эрх зөрчигдсөн эсэх”-д дүгнэлт хийсэн, мөн “барилгын зөвшөөрлийн бичиг баримт олгохгүй байгаа гэх захиргааны байгууллагын эс үйлдэхүй бий эсэх”-д дүгнэлт хийсэн тул маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, үйл баримтад дүгнэлт хийж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэхгүй. Учир нь маргаан бүхий 2020 оны А/1140 дүгээр захирамжтай холбогдуулан өмнө шүүх шийдвэрлэж байгаагүйн дээр түүний хууль зүйн үндэслэл болох “нийтийн эдэлбэрийн зориулалтаар нийтээр ашиглаж буй газар болон инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүстэй давхцуулж газар эзэмшүүлсэн” гэх агуулгыг ч дүгнэж байгаагүй тул өмнө шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл энэ нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүйн дээр 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байгаа гэж үзэхгүй.
5. Нэгж талбарын 18642310544791 дугаартай, орон сууцны 44, 45 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газрын тухайд “нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газарт” болон “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд” давхцалтай эсэх нөхцөл байдлыг дүгнэх нь зүйтэй байна.
6. Сүхб дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байр хоорондох зам, талбайг нийтийн эдэлбэрээр тогтоосон шийдвэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гараагүй.
6.1. Нийтийн эдэлбэрийн газар гэх ойлголтыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д нэр томьёо талаас нь “зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгох”-оор байгаа ч 12 дугаар зүйлийн 12.2-т газрын нэгдмэл сангийн ангилал талаас нь “хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам хамаарах”-аар зааж, 6 дугаар зүйлийн 6.2.2-т “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газрыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах”-аар хуульчилсан, өөрөөр хэлбэл хот, суурин газрын зам, гудамж, талбайг нийтээр ашиглахын тулд зайлшгүй нийтийн эдэлбэрийн газраар тогтоох ёстой юу, хэн тогтоох вэ гэх асуудал урган гарах бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргадаг.
6.2. Газрын тухай хуулийн “газрын харилцааны талаарх” аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын б******* эрхээс үзвэл газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглахаар тогтоох шийдвэр гаргах б******* эрх олгосон зохицуулалтгүй, харин баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга газрын харилцааны талаар “баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах” б******* эрхийг хэрэгжүүлэхээр 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т тусгажээ.
Эндээс дүгнэвэл нийтийн эдэлбэрийн газар гэж хэн нэгэн хил заагийг тогтоож хашаалах, барилга барих боломжгүй буюу нийтээр чөлөөтэй ашиглах зориулалттай хот, суурин газрын зам, гудамж, талбайг ойлгохоор байна. Иймээс хуулийн нэр томьёоны тайлбар дахь “эрх бүхий этгээдээс тогтоогдсон” гэх тодорхойлолтоор газрын нэгдмэл сангийн ангиллын талаарх “хот, тосгон, суурины нийтийн эдэлбэрийн газарт тухайн хот, тосгон, суурины гудамж, талбай, зам хамаарна” гэсэн ойлголтыг хязгаарлах учиргүй гэж үзлээ.
6.3 Тиймээс ч хариуцагч маргаан бүхий шийдвэрийн үндэслэлдээ “нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газар” гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх орон сууцны 44, 45 дугаар байрны хооронд байрших нэгж талбарын 18642310544791 дугаартай 240 м.кв газар нь инженерийн буюу цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбооны шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсэд давхцалтай эсэх тодруулга, зургийг[4] гаргуулсан.
7.1. Улмаар цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбооны буюу инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсэд давхцалтай эсэхийг тайлбарлуулахаар техникийн тусгай мэдлэг бүхий цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, холбооны инженер мэргэжилтнүүдийг шинжээчээр томилон дүгнэлт[5] гаргуулсан.
7.2. Шинжээчдийн дүгнэлтээр 44, 45 дугаар байрны хооронд барилга барих 240 м.кв талбайн дор цахилгааны болон холбооны шугамууд байгааг тогтоосон, тухайлбал,
А. Шинжээч, цахилгаан хангамжийн зөвлөх инженер А.Т дүгнэлтээр үйлчилгээтэй барилга барих 240 м.кв талбайн дор
- 6 кВ-ын цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн кабель:
1/ ХТП-116 ба ХТП-1640 хоорондох 1 кабель,
2/ ХТП-116 ба ХТП-120 хоорондох 2 кабель,
- 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах нам хүчдэлийн кабель:
3/ ХТП-116 ба 44 дүгээр байрны хоорондох 1 кабель,
4/ ХТП-116 а 45 дугаар байрны хоорондох 1 кабель,
5/ ХТП-116 ба 45 дугаар байрны хоорондох өргөтгөлийн 1 кабель зэрэг нийт 6 ширхэг цахилгааны кабель байгаа нь,
Б. Шинжээч, холбоо, дохиоллын зөвлөх инженер А.Ш дүгнэлтээр барилга барих талбайн дор холбооны М14-1 болон 5-С 4-1-2-1 худаг хооронд 17 м урт 63PVC хоолой 5 эгнээ хоолойд холбооны шугам байгаа нь тус тус тогтоогджээ.
8. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгээр “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглож”, Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2 дахь хэсгээр газар дор байрласан кабель шугамаас 2 тийш 1 м зайд эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоож, 2.6 дахь хэсгээр хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.
9. Улаанб цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2020 дугаартай зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолтод шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 6 кабель шугам мөн адил тусгагдсан[6] байдаг ба 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15/02388/20 дугаартай техникийн нөхцөлд барилгын талбайд орсон дээрх 6 кабель шугамыг хаалттай дэд өртөө хүртэл батлагдсан зургийн дагуу кабелийг шинэчлэн трасс өөрчлөн зөөхийг заасан нь эрчим хүчний шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасын дэглэмийг сахиулах арга зам болохоос инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст газар эзэмшүүлсэн шийдвэрийг зөвтгөх үндэслэл биш.
10. Мөн адил нэхэмжлэгч З*******ХХК холбооны шугамын сувагчлалыг зөөж хүлээлгэн өгсөн гэх ч энэ нь инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст газар эзэмшүүлсэн шийдвэрийг зөвтгөх үндэслэл биш.
11. Шинжээчийн дүгнэлт гаргах эх сурвалж болох Улаанб хотын холбоо дохиоллын шилэн болон физик кабелийн сувагшилын зурагт ийнхүү холбооны шугамын сувагчлалыг шилжүүлж зөөсөн нь бүртгэгдээгүй байсан нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл болохгүй.
12. Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10/532 тоот албан бичигт 44 дүгээр байрны дээвэрт 2014 оны 7 дугаар сарын 16-нд гарсан галыг унтраах ажиллагаанд галын машин хорооллын дотогш орох боломжгүйгээс хүндрэл үүсэж хугацаа алдсан талаар, цаашлаад 44, 45 дугаар байрны хооронд барилга барихаар олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавраар төлөвлөлт галын аюулгүй байдлын норм ба дүрмийн заалтууд хангахгүй байгааг дурдсан[7] байх бөгөөд үүнийг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасан нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр шинэ нөхцөл байдал бий болсонд хамаатуулан тайлбарласныг буруутгахааргүй байна.
13. Ийнхүү Засаг дарга өөрийн шийдвэрээрээ инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсэд болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар нийтээр ашиглаж буй гудамж, зам талбайд газар эзэмшүүлсэн нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр өөрөө уг хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээний хүрээнд байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр 44, 45 дугаар байрны хооронд байршуулан инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсэд, нийтийн эдэлбэрийн зориулалтаар нийтээр ашиглаж буй газарт газар эзэмшүүлсэн нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр Засаг дарга өөрийн шийдвэрээ хүчингүй болгосон нь хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. Шинжээчдийн дүгнэлт орон сууцны 44, 45 дугаар байрны хооронд байрших нэгж талбарын 18642310544791 дугаартай 240 м.кв газарт хийгдсэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасан шинжээчдийн ажлын хөлсийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчид хариуцуулах нь зүйтэйг, шинжээчдийн ажлын хөлс[8] 3,200,000 төгрөгөөс 1,600,000 төгрөгийг гуравдагч этгээд Т.Г урьдчилж төлснийг тус тус дурьдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.3, 49 дүгээр зүйлийн 49.3.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан З*******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дугаар захирамжийн “орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газарт хамаарах” хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дугаар захирамжийн “орон сууцны 44, 45 дугаар байрны хооронд байрших нэгж талбарын 18642310544791 дугаартай 240 м.кв газарт хамаарах” хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шинжээчдийн ажлын хөлс 3,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, шинжээчдэд 1,600,000 төгрөгийг, гуравдагч этгээд Т.Год 1,600,000 төгрөгийг олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 2 дугаар хавтсын 25 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 33-41 дүгээр хуудас
[3] Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 292 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 22 дугаар магадлал, хяналтын шатны шүүх хуралдааны 2008 оны 34 дүгээр тогтоол,
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 68 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 68 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 154 дүгээр тогтоол,
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 371 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 441 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 24 дүгээр тогтоол,
Сүхб дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 498 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1005 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 1361 дугаар тогтоол,
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 46 дугаар шийдвэр.
[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 184-186, 239-240, 2 дугаар хавтсын 81-83, 85-88, 232-233 дугаар хуудас
[5] Хэргийн 3 дугаар хавтсын 193-196 дугаар хуудас
[6] Хэргийн 4 дүгээр хавтсын 5-6 дугаар хуудас
[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 86 дугаар хуудас
[8] Хэргийн 3 дугаар хавтсын 197 дугаар хуудас