| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03143/И |
| Дугаар | 183/ШШ2024/02091 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/02091
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ч.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 6 129 526 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 629 526 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 022 төгрөгийн 56 511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д-оос улсын тэмдэгтийн хураамжинд 56 511 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 56 511 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ