Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/296

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.М даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Отгонбаатарын бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Бд холбогдох 2109007321057 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Гын Б, 1997 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух хайгийн бүртгэлтэй боловч -тоотод оршин суух, /РД:-/;

            Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

            Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон;

            Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс фэйсбүүк цахим сүлжээнд “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Р.Заас 25 000 төгрөгийг,

            2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Маас 20 000 төгрөгийг,

            2020    оны 12 дугаар сарын 22, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Эагаас 280 000 төгрөгийг,

            2021    оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Таас 45 000 төгрөгийг, 

            2021 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч П.Дгоос 105 000 төгрөгийг,

            2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Х.Аээс 22 500 төгрөгийг,

            2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ш.Цээс 140 000 төгрөгийг,

            2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Саас 140 000 төгрөгийг,

            2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч П.Оээс 22 500 төгрөгийг,

            2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Лаас 22 500 төгрөгийг,

            2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.Оаас 22 500 төгрөгийг,

            2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Г.Даас 60 000 төгрөгийг,

            2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Б.Маас 20 000 төгрөгийг,

            2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Т.Эоос 60 000 төгрөгийг,

            2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Т.Нагаас 190 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Огаас 60 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Д.Оаас 60 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.Гаас 140 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ц.Маас 140 000 төгрөгийг,

            2021 оны 5,    6 дугаар сард 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Паас 280 000 төгрөгийг,

            2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.Эгаас 100 000 төгрөгийг,

            2021 оны 6 дугаар сарын 08, 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Э.Ггаас 190 000 төгрөгийг,

            2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Дгээс 45 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Боос 220 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 23, 28, 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Заас 300 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 08, 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ч.Огээс 45 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 17, 6 дугаар сарын 29-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч В.Наас 220 000 төгрөгийг,

            2021 оны 3 дугаар сарын 29, 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Пгээс 350 000 төгрөгийг,

            2021 оны 3 дугаар сарын 29, 7 дугаар сарын 04-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ш.Бгээс 280 000 төгрөгийг,

            2021 оны 02 дугаар сарын 28, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд 2 удаа гүйлгээгээр хохирогч Б.Мээс 280 000 төгрөгийг,

            2021 оны 4 дүгээр сарын 18, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч И.Мээс 45 000 төгрөгийг,

            2021 оны 3 дугаар сарын 28, 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Эаас 280 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 23, 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Оаас 45 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 29, 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Бгаас 280 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 07, 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Таас 45 000 төгрөгийг,

            2021 оны 7 дугаар сарын 02, 4, 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Ч.Чгээс 360 000 төгрөгийг,

            2021 оны 6 дугаар сарын 04, 7 дугаар сарын 02, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Бээс 340 000 төгрөгийг,

            2021 оны 02 дугаар сарын 19, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ц.Үгаас 420 000 төгрөгийг,

            2021 оны 5 дугаар сарын 11, 7 дугаар сарын 03, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Маас 360 000 төгрөгийг,

            2021 оны 3 дугаар сарын 22, 7 дугаар сарын 04, 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Хээс 320 000 төгрөгийг,

            2021 оны 4 дүгээр сарын 08, 7 дугаар сарын 05, 7 дугаар сарын 22, 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Э.Пгээс 360 000 төгрөгийг,

            2021 оны 6 дугаар сарын 17, 18, 30, 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Д.Аоос 477 000 төгрөгийг,

            2021 оны 4 дүгээр сарын 25, 7 дугаар сарын 04, 8 дугаар сарын 19-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Хаас 360 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

            2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди-2” худалдааны төв дотор иргэн Т.Ааас 1 200 000 төгрөгийн үнэ бүхий “I phone X” маркийн гар утсыг худалдан авна гэж итгүүлэн хуурч авч, бусдад нийт 8 747 000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

            мөн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Тэди-2 худалдааны төвд байрлах 25 дугаар лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа Т.Аын эзэмшлийн нийт 1 850 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51, Самсунг нөүт-8, Самсунг эс-10 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Х овогт Гын Бийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Бийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж, нэгтгэн Г.Бийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Г.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Бийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоног, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоног, нийт 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Бэс 220 000 төгрөг гаргуулан хохирогч В.Нт, 22 500 төгрөг гаргуулан хохирогч Б.Лад, 300 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Зд, 220 000 төгрөг гаргуулан хохирогч Ө.Бд, 190 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Гд, 140 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Мд, 340 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бт, 280 000 төгрөг гаргуулан хохирогч Ө.Пт, 360 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Чд, 45 000 төгрөг гаргуулан хохирогч О.Оад, 280 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бд, 140 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Гад, 100 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Эд, 20 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мт, 477 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Аод, 420 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Үд, 360 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мт, 280 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мт, 45 000 төгрөг гаргуулан хохирогч И.Мт, 60 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Эод, 22 500 төгрөг гаргуулан хохирогч Х.Аэд, 170 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Хт, 140 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Сад, 105 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Дд, 360 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Пд, 140 000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Бд, 190 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Над, 140 000 төгрөг гаргуулан хохирогч О.Эад, 280 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Эт, 140 000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Цд, 360 000 төгрөг гаргуулан хохирогч О.Хт, 60 000 төгрөг гаргуулан хохирогч Д.От, 60 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Дт (нийт 6 467 000 төгрөг) тус тус олгохоор шийдвэрлэжээ.

            Прокурор М.Отгонбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Бийн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай тогтоолоос тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ уг ялыг хэзээнээс эхлэн эдлэх, түүнчлэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох эсэх талаар дүгнэлт хийсэнгүй. Хэрэв Баянгол дүүргийн болон Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолбол шүүгдэгч Г.Б нь хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг зэрэг эдлэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Б “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргадаггүй. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оногдуулсан үйлдэл нь Улаанбаатар хот дахь үйлдэлтэй нэг цаг хугацааны үйлдэл байсан. Гэтэл тухайн үйлдэл нь тусдаа шийдвэрлэгдсэнээс болон шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордсон. Анхан шатны шүүхээс уг ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс фэйсбүүк цахим сүлжээнд “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Р.Заас 25 000 төгрөгийг,

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Маас 20 000 төгрөгийг,

2020    оны 12 дугаар сарын 22, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Эагаас 280 000 төгрөгийг,

2021    оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Таас 45 000 төгрөгийг, 

2021 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч П.Дгоос 105 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Х.Аээс 22 500 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ш.Цээс 140 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Саас 140 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч П.Оээс 22 500 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Лаас 22 500 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.Оаас 22 500 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Г.Даас 60 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Б.Маас 20 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Т.Эоос 60 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Т.Нагаас 190 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Огаас 60 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Д.Оаас 60 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.Гаас 140 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ц.Маас 140 000 төгрөгийг,

2021 оны 5,   6 дугаар сард 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Паас 280 000 төгрөгийг,

2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.Эгаас 100 000 төгрөгийг,

2021 оны 6 дугаар сарын 08, 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Э.Ггаас 190 000 төгрөгийг,

2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Дгээс 45 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Боос 220 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 23, 28, 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Заас 300 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 08, 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ч.Огээс 45 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 17, 6 дугаар сарын 29-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч В.Наас 220 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 29, 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Пгээс 350 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 29, 7 дугаар сарын 04-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ш.Бгээс 280 000 төгрөгийг,

2021 оны 02 дугаар сарын 28, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд 2 удаа гүйлгээгээр хохирогч Б.Мээс 280 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 18, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч И.Мээс 45 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 28, 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Эаас 280 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 23, 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Оаас 45 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 29, 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Бгаас 280 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 07, 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Таас 45 000 төгрөгийг,

2021 оны 7 дугаар сарын 02, 4, 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Ч.Чгээс 360 000 төгрөгийг,

2021 оны 6 дугаар сарын 04, 7 дугаар сарын 02, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Бээс 340 000 төгрөгийг,

2021 оны 02 дугаар сарын 19, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ц.Үгаас 420 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 11, 7 дугаар сарын 03, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Маас 360 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 22, 7 дугаар сарын 04, 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Хээс 320 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 08, 7 дугаар сарын 05, 7 дугаар сарын 22, 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Э.Пгээс 360 000 төгрөгийг,

2021 оны 6 дугаар сарын 17, 18, 30, 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Д.Аоос 477 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 25, 7 дугаар сарын 04, 8 дугаар сарын 19-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Хаас 360 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди-2” худалдааны төв дотор иргэн Т.Ааас 1 200 000 төгрөгийн үнэ бүхий “I phone X” маркийн гар утсыг худалдан авна гэж итгүүлэн хуурч авч, бусдад нийт 8 747 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Тэди-2 худалдааны төвд байрлах 25 дугаар лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа Т.Аын эзэмшлийн нийт 1 850 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51, Самсунг нөүт-8, Самсунг эс-10 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Р.З /3хх 57/, Б.М /1хх 217/, О.Эа /3хх 121/, Б.Т /3хх 213/, Б.Д /3хх 23/, Х.Аэ /2хх 209/, Ш.Ц /3хх 155/, Б.С /3хх 7/, П.О /2хх 184/, Б.Ла /1хх 75/, Д.О /2хх 17/, Г.Д /4хх 85/, Б.М /2хх 44/, Т.Э /2хх 166/, Т.На, Д.О, Даг.О, Б.Г /2хх 1/, Ц.М /1хх 128/, Ө.П /1хх 191/, Г.Э /2хх 30-31/, Э.Г /1хх 115/, Д.Д /2хх 231-232/, Ө.Б /1хх 102-103/, Г.З /1хх 88/, Ч.О /3хх 40/, В.Н /1хх 15-17/, Э.П /3хх 73/, Ш.Б /3хх 91-92/, Б.М /2хх 129/, И.М /2хх 149/, Б.Э /3хх 136/, О.О /1хх 229/, Б.Б /1хх 240/, Б.Т /1хх 140/, Ч.Ч /1хх 201-203/, Б.Б /1хх 159/, Ц.Ү /2хх 99-100/, Б.М /2хх 115-116/, Г.Х /2хх 243/, Ө.П /1хх 179/, Д.Ао, О.Х /3хх 169-170/, Т.Ариунцэцэг, Т.А /4хх 161-163/, гэрч Б.Олонтүмэн /1хх 23/, Б.Сувд-Эрдэнэ /4хх 174-175/, яллагдагч Г.Б /4хх 187-189/ нарын мэдүүлгүүд,

Р.Зын эзэмшлийн Хаан банкны 5030447413 /3хх 59/, Р.Мын эзэмшлийн Хаан банкны 5071354621 /2хх 131/, О.Эагийн эзэмшлийн Хаан банкны 5041415660 /3хх 124-125/, Б.Тын эзэмшлийн Хаан банкны 5029647619 /3хх 215/, Б.Дгийн эзэмшлийн Хаан банкны 5037614796 /3хх 24/, Х.Аийн эзэмшлийн 5913073997 /2хх 210/, Ш.Ций эзэмшлийн Голомт банкны 1165128531, Б.Сын эзэмшлийн Хаан банкны 5032529677 /3хх 8/, П.Оийн эзэмшлийн Хаан банкны 99103971153 /2хх 185/, Б.Лын Хас банкны 5001655614 /1хх 76/, Г.Дын эзэмшлийн Хаан банкны 5246200301 /4хх 89/, Б.Мын эзэмшлийн Хаан банкны 5114446892 /2хх 46/, Д.Огийн эзэмшлийн Хаан банкны 5068053141, Д.Оын эзэмшлийн Хаан банкны 5630189367 /2хх 19-20/, Б.Гын эзэмшлийн Хаан банкны 5032712299 /2хх 3/, Б.Бадамцэрэнгийн эзэмшлийн Хаан банкны 5247074442 /1хх 130/, Г.Эгийн эзэмшлийн Хаан банкны 5908059980 /2хх 33/, Э.Ггийн эзэмшлийн Хаан банкны 5853110880 /1хх 117/, Д.Дгийн эзэмшлийн Хаан банкны 5543136970 /2хх 233/, Б.Розагийн эзэмшлийн Хаан банкны 5759049628 /1хх 104/, дугаартай дансны хуулга, Г.Зын эзэмшлийн Хаан банкны 5007388953 /1хх 91-92/, Ч.Огийн эзэмшлийн Хаан банкны 5019148135 /3хх 43-45/, Д.Ичинхоролын эзэмшлийн Хаан банкны 5920034028 /1хх 37-56/, Ш.Бгийн эзэмшлийн Хаан банкны 5063549972, Мийн эзэмшлийн Хас банкны 5001671510 /2хх 132/, И.Мийн эзэмшлийн Хаан банкны 5035502380 /2хх 153/, Б.Эын эзэмшлийн Хаан банкны 5076672399, Б.Тын эзэмшлийн Хаан банкны 5866112817 /1хх 141-142/, Ч.Чгийн эзэмшлийн Хаан банкны 5006836690 /1хх 205-207/, Б.Бийн эзэмшлийн Голомт банкны 2015122326 /1хх 161-167/, Ц.Үгийн эзэмшлийн Хаан банкны 5029463245 /2хх 101-102/, Б.Мын эзэмшлийн Хаан банкны 5039781164 /2хх 117-118/, Г.Хийн мөнгө шилжүүлсэн 5026806662 дугаартай дансны хуулга /2хх 244-247/, Б.Ддаваагийн эзэмшлийн Хаан банкны 5034348849 /2хх 62/, О.Хын Г.Бийн данс руу төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /3хх 173-184/, Г.Бийн эзэмшлийн Хаан банкны 5323061700 дугаартай дансны хуулга /1хх 35-56, 2хх 169-172/, Хаан банкны 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 50/6837 дугаартай албан бичиг, Кости Эстимэйт ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 187-189/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Бийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бийг улсын яллагчаас хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Г.Бийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж, нэгтгэн Г.Бийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул прокурор М.Отгонбаатарын бичсэн 8 дугаартай “Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Бийн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай тогтоолоос тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ уг ялыг хэзээнээс эхлэн эдлэх талаар дүгнэлт хийсэнгүй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар” бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч прокурор М.Отгонбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Бийн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд энэ тогтоолоор 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.М

            ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ