| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/01525/И |
| Дугаар | 183/ШШ2024/01301 |
| Огноо | 2024-03-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/01301
| 2024 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2024/01301 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******, 77 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 37 настай,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,,,,,, холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож,тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
нь О.Алтантуяатай 2010 онд анх танилцаж, үерхэж, хамтран амьдарч байгаад 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд буюу 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охин төрсөн. О.Алтантуяа 2016 онд Япон улс руу явснаас хойш гэрлэгчид тусдаа амьдарч байна. Тэд цаашид хамтран амьдрах боломжгүй, тусдаа амьдраад олон жил болж, тус тусдаа амьдралтай болсон тул , О.Алтантуяа нарын гэрлэлтийг цуцалж, охин г эцэг ийн асрамжид үлдээж, эх А.Алтантуяагаас тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч О.Алтантуяа гэрлэлт цуцлуулах, охин г эцэг ийн асрамжид үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөхийг хүлээн зөвшөөрч, дундын эд хөрөнгө болох *******,*******, 52/6 байр, 77 тоот хаягт байрлах, 49.47 м.кв, хоёр өрөө, Ү-2204072474 дугаартай орон сууцыг ийн өмчлөлд, *******лол, 85 дугаар байр, 23 тоот, 28 м.кв, нэг өрөө орон сууцыг О.Алтантуяагийн өмчлөлд үлдээхийг талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул тэдний тохирсноор эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч О.Алтантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Алтантуяа, нар 2010 онд анх танилцаж, хамтран амьдарч 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Тэдний дундаас 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охин төрсөн. О.Алтантуяа 2016 онд Япон улс руу явж, түүнээс хойш гэрлэгчид тусдаа амьдарч байгаа ба одоо хэн аль нь тус тусын амьдралтай болсон. Иймд О.Алтантуяа гэрлэлтээ цуцлуулж, охин г эцгийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн хоорондоо тохирч гэрлэгчдийн дундын өмч болох нэг, нэг орон сууцаа өөрсдийн нэр дээр үлдээж, өмчлөх эрхийн гэрчилгээг авч, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул тэдний тохирсноор эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Насан-Урт өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж буй өрхийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын Монгол Эдүкэйшн сургуулийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. эхнэр О.Алтантуяатай цаашид хамтран амьдрах боломжгүйгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, эхээс нь тэтгэлэг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч О.Алтантуяа гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, охин г эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж хариу тайлбар ирүүлсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5., О.Алтантуяа нар 2010 онд танилцаж, хамтран амьдарч, улмаар 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охин төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
6.Гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
7.Гэрлэгчид олон жил тусдаа амьдарч, тус тусдаа амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч маргахгүй байх ба улмаар гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэмж, эд хөрөнгийн талаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иймд , О.Алтантуяа нарын гэрлэлтийг цуцалж, тэдний тохирсноор 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин г эцэг ийн асрамжид үлдээж, эх О.Алтантуяагаас сар бүр хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгө болох *******,*******, 52/6 байр, 77 тоот хаягт байрлах, 49.47 м.кв талбай бүхий хоёр өрөө, Ү-2204072474 дугаартай орон сууцыг ийн өмчлөлд, *******лол, 85 дугаар байр, 23 тоот, 28 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг О.Алтантуяагийн өмчлөлд үлдээхээр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул тэдний хооронд байгуулсан эвлэрлийг баталж шийдвэрлэв.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ,
26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй,
26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба эх О.Алтантуяаг охин тай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг эд даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Жигжсүрэнгийн Гансүх, Боржигон овогт Оюунгэрэлийн Алтантуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин г эцэг ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин г 11-16 нас хэрэв хүүхэд суралцаж байвал 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх О.Алтантуяагаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох *******,*******, 52/6 байр, 77 тоот хаягт байрлах, 49.47 м.кв талбай бүхий хоёр өрөө, Ү-2204072474 дугаартай орон сууцыг ийн өмчлөлд, *******лол, 85 дугаар байр, 23 тоот, 28 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг О.Алтантуяагийн өмчлөлд үлдээхээр харилцан тохирч эвлэрснийг баталсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эх О.Алтантуяаг охин тай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг эд даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН