Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2024/00050/И |
Дугаар | 146/ШШ2024/00076 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 146/ШШ2024/00076
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, *** овогт **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, *** овогт ***** холбогдох 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн ***** улсын дугаартай автомашиныг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4,500,000 төгрөгөөр зарсан бөгөөд **** бид хоёрын аман хэлэлцээрийн дагуу 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон боловч 1,300,000 төгрөг дансаар авсан, 10, 11 сард тус бүр 300,000 төгрөг нийт 1,900,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 2,600,000 төгрөгийг ***** гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: **** би **** нэхэмжилсэн 2,600,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** хариуцагч ***** 2,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ****** нэхэмжлэлийн шаардлага 2,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийн 50 хувь буюу 28,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,275 төгрөгийг улсын орлогоос, 28,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ***** олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч **** нэхэмжлэгч **** нэхэмжилсэн 2,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийн 50 хувь буюу 28,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 28,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДУЛМАА