| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/0130/э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2017-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд суулган улсын яллагч С.Ариунаа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201711000254 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1996 оны 12 сарын 0*******-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Халхгол сумын ******* дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:......................./, ******* овогт ******* *******.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 сарын 09-ний өдрийн шөнийн 2******* цаг *******0 минутын орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг *******2 дугаар байрны гадна хохирогч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч мөрдөн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 сарын 06-ны өдөр би Улаанбаатар хотоос гараад Дорнод аймгийн Халхгол суманд ...очсон. Халхгол суманд манай нагац байдаг бөгөөд би тэднийд амрахаар очсон юм. 2017 оны 06 сарын 09-ний өдөр ажилтай байсан учраас тэр өдөр би найз уулзаад Халхгол сумын музей очиж голын эрэг дээр очсон. Тэгээд орой 21 цагийн орчимд бид хоёр “Дуут өргөө” гэх нэртэй караокед ороод бид хоёр тус бүр хүний 2 лаазтай пиво уусан. Бид хоёр караокед сууж байгаад, караоке хаахаар нь тэндээс гарсан бөгөөд нь 2.5 литрийн савтай пиво аваад гарч ирсэн. Тэгээд бид хоёр явж байгаад ******* гэх залуутай таарсан бөгөөд хэлэхдээ “энэ манай хуурай дүү байгаа юм, хамт явчих уу” гэхээр нь би “хэрэггүй” гэж хэлэхэд “зүгээр ээ” гэж хэлсэн. Тэгээд , ******* гэх тэр залуутай бид гурав ын гэрт очоод авсан пивоо аягалаад уух гэхэд “...би гэр рүү очих хэрэгтэй байна, хаалгаа битгий түгжээрэй” гэж хэлээд гарсан. ыг гарсны дараа ******* гэх тэр залуу бид хоёр гадаа тамхи татаад байж байхад зүв зүгээр байж байснаа намайг “чи” гэх мэтээр хэлээд, “” гэх мэтээр хэлэхээр нь би тэр залууд хандаж “чи чинь одоо зүв зүгээр байж байгаад яагаад ингээд байгаа юм, нэг зангаараа байгаач, түрүүхэн л бид хоёрыг та гээд байсан байж” гэж хэлсэн. Тэгэхэд “ руу залга” гэх мэтээр хэлэхээр нь “би залгахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд гэнэт л “..чи ер нь хаана байгаагаа мэдэж байна уу, энэ чинь Улаанбаатар хот биш, Сүмбэрт намайг чи хүндлэх ёстой, хаана ирсэн болоод яагаад байгаа юм” гэх мэтээр хэлсэн. Тэгэхээр нь би “ахын дүү болиорой” гэж хэлэхэд “би чиний дүү байснаа санахгүй юм байна, чам шиг пиздагийн ах гэж юу байдаг юм” гэж хэлээд гэнэт миний хамар руу мөргөхөд би газар унасан. Тэгэхэд миний хавирга болон хэвлий рүү өшиглөхөөр нь би хэвлийгээ бариад байж байхад миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Тэр үед миний ухаан балартсан бөгөөд тэр үед нэг мотоциклийн дуу гараад *******тэй юм ярьж байж шиг байсан. Тэгэхэд ******* нь хэлэхдээ “энд нэг хүн далчигнаад байхаар нь зодчихлоо” гэж хэлж байсан. Тэгэхэд би ын гэр лүү орох гээд мөлхөөд байж байхад манай эхнэр Одончимэг над руу залгахаар нь би хүнд зодуулчихлаа, ыг дуудчих гэж хэлсэн. Тэгтэл удалгүй ирээд намайг гэр рүүгээ оруулж өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч Р.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ ... 2017 оны 06 сарын 09-ний өдөр миний танил / гэж дууддаг гэх/ Халхгол суманд ирсэн гэж сонсоод би 18 цагийн орчимд ажлынхаа газрын ын гэрт очсон. Тэднийд очиход ганцаараа байсан бөгөөд бид хоёр ын гэрээс гараад голын эрэг рүү оччихоод 20 цаг өнгөрч байхад “Дуун-өргөө” нэртэй караокед очсон. Тэнд очоод бид хоёр 2 цаг орчим болсон бөгөөд караокед ороод хүний 2 хоёр лаазтай пиво уучихаад орой 22.40 цагийн орчимд караокегаас гарсан. Бид хоёр караокегаас гарахдаа 2.5 литрийн савтай Нийслэл пиво аваад ын гэр рүү явж байгаад ******* гээд таньдаг дүүтэйгээ таарсан. ******* хэлэхдээ би сая хөдөөнөөс ирлээ, очих айл маань хүнгүй байна гэхээр нь би бид хоёртой хамт явчих гээд бид гурав ын гэр лүү 2******* цагийн орчим очсон. ын гэрт очоод би *******, хоёрыг танилцуулаад бид гурав авсан байсан пивоо задлаад нэг нэг аягыг уусаан бөгөөд тэдний гэрт ороод 10 орчим минут болоод байж байтал манай эгч надруу залгаад “гэртээ ир” гэхээр нь би гараад ирье гээд явчихсан юм. Тэгтэл 06 сарын 10-ны өдөр босоод утсаа асаахад оос хүнд зодуулсан байна, ирж уулз гэсэн мессэж ирсэн байхаар нь би болон тай очиж уулзахад надад хэлэхдээ “..өчигдөр орой танилцсан ******* гэх залуу чинь чамайг явсны дараа над руу томроод, намайг мөргөж унагаагаад өшиглөж зодсон” гэж хэлсэн. Тухайн үед ын нүд нь битүү хавдаж хөхөрчихсөн, хавирга өвдөөд байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн *******0/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 22 цаг өнгөрөөгөөд руу залгахад би гэр рүүгээ орж байна, бид хоёр ******* гэх залуутай хамт танай гэр рүү орж байна. ******* гэх залуутай нь саяхан танилцсан гэж хэлэхээр нь битгий гэрт хүн цуглуулаад байгаарай гэж хэлсэн. Тэгээд 2******* цаг өнгөрч байхад ын найз охин надруу залгаад хүнд зодуулчихсан гэж байна, чи залгаад асуучих гэхээр нь руу залгахад ******* гэх залуу танай гэрийн гадаа хамт байж байхад намайг цохиж унагаагаад, өшиглөөд мотоцикльд суугаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би жижүүрээсээ 5 минутын чөлөө аваад гэр рүүгээ очиход манай гэрийн орцны үүдэнд сандалын хажууд сууж байхаар нь би ыг гэр рүү оруулаад харахад ын зүүн нүд нь их том хавдчихсан, нүүр нь халцарчихсан, хавирга хөндүүрлээд байна гээд дээшээ босохгүй байсан. Би аас юу болсон талаар нь асуухад явлаа гээд явсан. Би *******тэй, үлдээд гадаа гараад юм ярьж байхад ******* намайг “..чи хаана ирснээ мэдэж байна уу, гэх мэтээр томорч байгаад намайг мөргөөд газар унасны дараа өшиглөсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн *******1/
-Шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/
-Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 60-64/
-Хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 65/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 сарын 09-ний өдрийн шөнийн 2******* цаг *******0 минутын орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн *******2 дугаар байрны гадна хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн“ ...Би тэр залуугийн нүүрэнд нэг удаа мөргөж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-1*******/, түүнийг давхар нотолсон хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* миний хамар руу мөргөхөд би газар унасан. Тэгэхэд миний хавирга болон хэвлий рүү өшиглөхөөр нь би хэвлийгээ бариад байж байхад миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн “...******* намайг ...чи хаана ирснээ мэдэж байна уу” гэх мэтээр томорч байгаад намайг мөргөөд газар унасны дараа өшиглөсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн *******1/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 6 сарын 16-ны өдрийн **************6 тоот дүгнэлтэд: "…ын биед хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчний муруйлт, зүүн хөмсөгний гадна төгсгөлийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн хацрын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Багаж зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” /хх-ийн *******4/ гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 879 тоот дүгнэлтэд: “...Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэгийн **************6 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн хацарт шарх, зүүн хөмсөгний гадна төгсгөлийн зулгаралт, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн *******9/ гэх дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд шинэ хуулийн үйлчлэлийн дагуу Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2017 оны 6 сарын 09-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд түүний дээрх үйлдлийг энэ зүйлээр зүйлчлэхэд эрх зүйн байдал нь дээрдэж байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ”, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “******* надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг, мөн хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан миний бие нь *******эс хохирлын мөнгө 264*******200 төгрөгийг бүрэн бүтэн барагдуулж авсан бөгөөд надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид хохирлын талаар ямар нэгэн маргаан гаргахгүй, үүгээр энэ асуудлыг цэглэж байна гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлт, мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогчийг шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хавтас хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд лавлагааны санд бүртгэгдээгүй гэж тусгагдсанаас үзэхэд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан “...Гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн...” гэх үндэслэлээр түүнийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээний зардалд 2.64*******.200 төгрөгийг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2, *******6.5, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 -т заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* ******* 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан “Гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр шүүгдэгч эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээний зардалд 264*******200 төгрөгийг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсний тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчинтөгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР