Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 146/ШШ2024/00079

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: **** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, **** багт оршин суух, **** регистрийн дугаартай, *** овогт **** холбогдох малын тоо толгойн албан татвар 514,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын *** багт оршин суудаг малчин. **** нь 2021-2023 оны малын тоо толгойн албан татвараа төлөөгүй байна. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна.” гэж заасан байх бөгөөд хуульд заасны дагуу малчин тухайн жилийн малын тоо толгойн албан татварыг төлөх үүргийг хүлээдэг. **** нь 2021-2023 оны малын тоо толгойн албан татварыг төлөөгүй байх тул түүний 2021 оны татвар 247,500 төгрөг, 2022 оны татвар 159,000 төгрөг, 2023 оны татвар 108,000 төгрөг нийт 514,500 төгрөгийн малын тоо толгойн албан татварыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: **** би 2021-2023 оны малын тоо толгойн албан татвар болох 514,500 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** хариуцагч **** холбогдуулан малын тоо толгойн албан татвар 514,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч **** нэхэмжлэлийн шаардлага малын тоо толгойн албан татвар 514,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

            Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч **** улсын тэмдэгтийн хураамжид 8,042.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч *** нэхэмжлэгч ***** нэхэмжилсэн малын тоо толгойн албан татвар 514,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч **** улсын тэмдэгтийн хураамжид 8,042.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                             ШҮҮГЧ                                     Э.ДУЛМАА