Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/248

 

 

Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

яллагдагч Т.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав,

яллагдагч Ж.Гын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

яллагдагч Ц.От.ын өмгөөлөгч М.Цэндсүрэн,

яллагдагч М.Ш, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр,

хохирогч Э.Алтаншагай,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/32 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт холбогдох 2102 00252 0161 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М... овгийн Т...ын Б..., 198.. оны .. дүгээр сарын .. -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ... байсан, одоо ....  ажилтай, ам бүл     эхнэр....  хамт ....  дүүргийн .. дугаар хороо, ..... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:Х...../;

2. С...  овгийн Ж...  Г.., 19...  оны .... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитекторч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ..... ажиллаж байсан, одоо ...... ажилтай, ам бүл ...., эхнэр, ... хамт .... дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

3. Б.... овгийн Ц....ын О....., 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Д.... аймагт төрсөн, .....настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ .... ажиллаж байсан, ам бүл ... эхнэр, .... хамт ..... дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар байрны .... оотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........;

4. Э...овгийн М.... Ш...., 19.... оны ... дугаар сарын .... -ны өдөр Баян-Өлгийн аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ......  ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл .... эхнэр.... хамт ....  дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас ....... ..... тус тус шагнагдаж байсан, /РД:....../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1550 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Т.Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрыг М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Ж.Г нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа

Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бын Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрын М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас иргэн М.Шт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр эзэмшихээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдсээр байж Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бын өгсөн хууль бус үүрэг чиглэлийг биелүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг тус албаны ахлах мэргэжилтэн Ц.Од 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтад иргэн М.Шийн нэр дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр нэмж бүртгэх хууль бус үүрэг даалгаврыг өгсөн,

улмаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Э-2204006717 дугаарт бүртгүүлж, 000073862 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд гарын үсэг зурж албажуулан гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Ц.О нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа

Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бын Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрын М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь

Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г нарын өгсөн үүрэг чиглэл хууль бус “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас М.Шт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот буюу 273 м.кв газрыг эзэмших эрх олгохоос /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн гэдгийг мэдсээр байж, хууль бус үүрэг чиглэлийг биелүүлж, “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтад заасан иргэдэд газар олгох жагсаалтын 44-т иргэн М.Шийн нэрийг оруулан нэмж бүртгэн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

М.Ш нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байхдаа

Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бын Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад,

өөрийн танил буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрын М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн,

тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.Оар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан,

улмаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь

өөртөө давуу байдал бий болгох зорилгоо буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газар нь бусдын эзэмшлийнх, шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэдгийг мэдсээр байж Т.Быг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, татан оруулж хатгагчаар хамтран оролцсон,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бий болсон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас олж авсан гэдгээ нуух буюу түүний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр газрын эрх шилжүүлэх гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар батлуулж, иргэн М.Баяржавхланд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрын эрхийг шилжүүлсэн, газрын эрхийг шилжүүлсний хариуд иргэн М.Баяржавхлангаас 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5076220126 дугаартай харилцах дансаар “gazariin tulbur bayarjavkhlangaas” гэсэн утгатайгаар шилжүүлэн авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэн, эх үүсвэрийг нуун, эзэмшигчийг өөрчлөн мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.О....ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэнийг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”, 3 дахь хэсэгт “...хэргийн материалтай танилцах боломж, нөхцлийг бүрдүүлнэ” гэж заасан байна. Гэтэл яллагдагч М.Шт хэргийн материал танилцуулаагүй, “ковид 19 өвчний онош батлагдсан” гэх бөгөөд хэргийн материалтай биечлэн танилцана гэдэг. Тиймээс прокурорын шатанд хэргийн материалтай танилцана” гэсэн тэмдэглэлийг үйлдсэн, яллагдагч Ц.О нь өмгөөлөгч сонгон авч уншиж танилцана гэсэн хүсэлт гаргасан боловч хэргийн материал танилцуулаагүй байна. Яллагдагч Ж.Г хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “нүүрэлдүүлэн байцаалт авч өгнө үү, хаягийн талаар тодруулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар хүсэлт гомдлыг хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгосон тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Яллагдагч нар болон тэдний өмгөөлөгч нарт хэргийн материал танилцуулаагүй, тэдний гомдол хүсэлтүүдийг шийдвэрлээгүй орхигдуулсанаас хэргийг прокурорт буцаах тухай өмгөөлөгч нар хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлтэй байна. Иймд өмгөөлөгч болон яллагдагч нарын хүсэлтүүдийг нэг бүрчлэн хянаж, зохих ажиллагааг хийж ирүүлэх нь зүйтэй байна.

Яллах дүгнэлтэд “...Баянзүрх дүүргийн газар зохион байгууллалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад ...М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.980 төгрөгийн хохирол учруулсан” гэжээ. Хэрэв Э.Алтаншагайн эзэмшлийн газар байсан бол Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба нь 2020 оны 2 дугаар сарын хурлаараа шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэж М.Шт олгохоор татгалзсан нь ойлгомжгүй байна. Тухайлбал дүүргийн газрын алба нь тухайн үед татгалзахдаа иргэн Э.Алтаншагайн эзэмшлийн газар давхцаж байгаа учраас гэж татгалзаагүй нь иргэн Э.Алтаншагайн эзэмшлийн гэх газар, М.Шт олгохоос татгалзсан гэх газар нь өөр газар байх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг” тогтоох шаардлагатай байх бөгөөд эдгээрийг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллагдагч М.Шийн өмгөөлөгч Б.Баттөмөрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02/37 дугаартай албан бичгээр “...Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагаас яллагдагч М.Шийн хэргийн материалтай танилцахаар тохирсон боловч тухайн цаг хугацаанд өмгөөлөгч миний хувьд ажилтай байж таараад байгаа тул хэргийг материалтай прокурорын шатанд танилцах хүсэлтэй байна. Иргэн М.Ш гуайн хувьд “ковид 19” шинжилгээний хариу нь эерэг гарсан бөгөөд эмчилгээтэй байгаа тул хэргийн материалтай прокурорын шатанд танилцах хүсэлтэй байгаа болно...” гэсэн хүсэлт /3хх 124-125/-ийг мөрдөгч 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Хүсэлтийг хангах тухай” тогтоолоо яллагдагч М.Шийн өмгөөлөгч Б.Баттөмөрийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн /3хх 122-123/, мөн энэ талаар хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд тусгажээ. /3хх 139/

Улмаар хавтаст хэргийн материал шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ирсэн ба хяналтын прокурорын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 237 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн буюу хавтаст хэрэг 28 хоногт прокурорын хяналтад шийдвэр гаралгүй байсан. Энэ хугацаанд яллагдагч М.Ш, өмгөөлөгч Б.Баттөмөр нар нь Нийслэлийн прокурор дээр ирж хэргийн материалтай бүрэн танилцсан 3 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр хуудасны ар талд байгаа өмгөөлөгч Б.Баттөмөр гарын үсэг зурсан байгаагаар нотлогдож байна.

Яллагдагч Ц.О нь хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд /3хх 141/ “Хэргийн материалтай танилцлаа, өмгөөлөгч сонгон авч уншиж танилцана” гэсэн тэмдэглэл үйлдэж гарын үсгээ зурсан, энэ нь хэргийн материалтай танилцсан гэдгийг нотолж байна. Мөн хавтаст хэрэг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 28 хоног прокурорын хяналтад байхад өмгөөлөгч сонгон аваагүй, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсний дараа өмгөөлөгч сонгон авсан байдаг.

Яллагдагч Ж.Г болон түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд /3хх 140/ “нүүрэлдүүлэн байцаалт авч өгнө үү, хаягийн талаар тодруулж өгнө үү” гэсэн хүсэлт бичсэнийг мөрдөгч 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоол /3хх 129-130/-оор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”,

2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”,

3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ”,

4 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан эд мөрийн баримт, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгтэй танилцах тухай оролцогчийн хүсэлтийг мөрдөгч хангах арга хэмжээ авна”,

5 дахь хэсэгт “Оролцогч хүсэлт гаргавал хавтаст хэргийн материалаас шүүхээр хэлэлцүүлэх төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах боломжоор хангана. Талууд хуулбарлан авсан нотлох баримтыг шүүхэд шинжлэн судлахаас өөр зорилгоор ашигласан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”,

7 дахь хэсэгт “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасныг мөрдөгч бүрэн хангаж хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, гомдол, хэргийн материал танилцуулах тэмдэглэлд тусгагдсан хүсэлт, гомдлыг бүрэн шийдвэрлэж, хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулж прокурорт шүүхэд шилжүүлэх санал гарган ирүүлсэн баримтуудыг анхан шатны шүүхийн шүүгч хяналгүйгээр зөвхөн яллагдагч нарын өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан санал дүгнэлтийг үндэслэн хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй бол” гэж заасныг хэрэгжүүлээгүй буюу шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2. Иргэн Э.Алтаншагайд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/562 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд 15 жилийн хугацаатай газар олгосон боловч Газрын албан нэгдсэн кадастрын цахим системд байхгүй байгаа болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан Төрийн байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүд, гэрч, яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

Мөн иргэн М.Шийн хүсэлтэд дурдагдсан газар нь өөр хүний эзэмшиж байгаа газартай давхцалтай гэдгийг дээрх Газрын албаны нэгдсэн кадастрын цахим системээс харах боломжтой ба М.Шийн хүсэлтийг хүлээн авахгүй, мөн “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар оруулахгүйгээр шийдвэрлэх ёстой байсныг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотолдог.

Харин Газрын албаны кадастрын нэгдсэн цахим системд иргэн Э.Алтаншагайн эзэмшлийн газрын зураг байхгүйгээс шалтгаалан “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас иргэн М.Шт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэж эс зөвшөөрсөн шийдвэрлэсэн байдаг.

Мөн тус газар нь шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай, иргэн Э.Алтаншагайн эзэмшлийн газартай давхцалтай гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 230-237/, мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 239 250/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоосон.

Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн шүүгч хяналгүйгээр Э.Алтаншагайн газар нь М.Шийн газраас өөр газар байсан эсэхийг шалгах талаар дурдсан нь ойлгомжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй бол” гэснийг буюу шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/32 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Ганбулган прокурорын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. ...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх хяналгүйгээр Э.Алтаншагайн газар нь М.Шийн газраас өөр газар байсан эсэхийг шалгах талаар дурдсан нь ойлгомжгүй ба шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Э.Алтаншагайн газар эсэх, түүний газар дээр давхцуулан олгосноор хохирсон гэж үзэж байгаа бол үүний үндэслэлийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой. Шүүх гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой байтал урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Яллагдагч Т.Б тус шүүх хуралдаанд “...Өмгөөлөгч маань хууль зүйн талаас нь тайлбарлах тул надад хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Яллагдагч Т.Бын өмгөөлөгч П.Баасанжав бичгээр болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гэж үзэж байна. Т.Бын гэм буруугийн талаар өмгөөлөгчөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийг прокурор шийдвэрлээгүй, хариуг өгөөгүй атал яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь дээд шатны прокурорт гомдол гаргах оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан үйл ажиллагаа юм. Иймд оролцогчийн эрхийг зөрчсөн талаар шүүгчийн захирамжийн заалт үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг мөрдөн байцаалтаар нотлохыг шаардсан ч нотлох ажиллагааг бүрэн явуулаагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Хэрэгт авагдсан нотлох баримт, мөрдөн байцаалтаар тогтоогдсон үйл баримтуудаас үзэхэд иргэн М.Шт газар эзэмшүүлэх эрх олгох шийдвэр гаргасан газар зохион байгуулалтын албаны ажилтнуудыг үйлдэл, энэ шийдвэрийн дагуу Т.Б засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах байхдаа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” захирамж гаргажээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны 97 дугаар хуудсанд М.Шийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж газар эзэмших тухай 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт авагджээ. Энэ талаар М.Ш мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сард би Засаг дарга Т.Бтай уулзаж төрд олон жил ажилласан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хогийн цэг болсон шахуу газар байна авч болох уу” гэж асуухад, та судлаад үзэхгүй юу, хүнтэй газар бол болохгүй шүү дээ гэж хэлсэн” гэжээ. Ингээд Газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ өгснөөс хойш 8 сар гаруй хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй нь М.Шийн мэдүүлэг, 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай захирамж зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэж заажээ. Хэргийн 2 дугаар хавтасны 81 дүгээр хуудсанд авагдсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 8.1-д “...Шийдвэрийн төсөл дэмжигдээгүй бол үндэслэлийг дурдан өргөдөл гаргагчид газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загвар хариу мэдэгдэлээр мэдэгдэж өргөдлийг хаана” гэж заажээ. Гэтэл Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас М.Шийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй 8 сар гаруй хугацаа өнгөрсөн, мөн 2020 оны 2 дугаар сард хамгаалалтын бүсэд орсон гэдэг шалтгаанаар олгохоос татгалзсан шийдвэрийг М.Шт мэдэгдээгүй байна. Энэ хугацаанд М.Ш Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийнхээ хариуг авахаар удаа дараа хандсан мөн засаг даргатай 4 удаа уулзсан талаар мэдүүлжээ. Ийнхүү удаа дараа гомдол гаргаж байгаа иргэний асуудлыг шийдвэрлүүлэх нь Засаг даргад хуулиар олгогдсон үүрэг тул харъяалах Газрын албаны даргад үүрэг өгөх нь хууль ёсны ажиллагаа юм.

Харин Газрын алба нь өргөдлийг шийдвэрлэж иргэнд хариу өгөх хууль, журмаар хүлээсэн үүрэгтэй ба Т.Б нь Ж.Гд хууль бус үүрэг өгсөн асуудал байхгүй. Энэ талаар Т.Б мэдүүлэхдээ “...Би яг М.Шт газар олго гэдэг чиглэл өгөөгүй, хэрвээ Ж.Гтай ярьсан бол М.Шийн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэх талаар ярьсан байж магадгүй өөрөөр хэлбэл газар эзэмшүүлж болох, болохгүй хариуг өгөх талаар ярьсан байж магадгүй” гэжээ. /2хх 214/ Мөн Ж.Г мэдүүлэхдээ “...Засаг даргаас М.Шт газар эзэмшүүлэх талаар хууль бус үүрэг өгч байгаагүй” /2хх 183/ гэж мэдүүлжээ. Иймд газар хүссэн өргөдөл, түүнийг хэрхэн шийдвэрлэх, мөн үерийн далангийн буюу хязгаарлалттай бүсэд ямар учраас өмнө нь газар олгосон, хэрэг үйлдэгдсэн гэх цаг, хугацаанд М.Ш хүсэхэд ямар учраас олгоогүй болохыг мөрдөн байцаалтаар зайлшгүй шалгах, нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай юм. Тодруулбал захирамж гаргах үндэслэл болсон нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай.

Дээрх маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 тоот захирамжаар иргэн Э.Алтаншагайд эзэмшүүлсэн байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заажээ.

Газрын тухай хуулиар бусдад эзэмших эрх олгосон газарт давхцуулан эзэмших эрх олгохыг хориглосон тул М.Шт эзэмших эрх олгосон шийдвэр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болохоор хуульчилсан.

Үүнээс үзэхэд Засаг дарга Т.Бын гаргасан 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/209 дугаартай Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай захирамжийн М.Шт холбогдох хэсэг нь ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул энэхүү захирамжаар М.Шт давуу байдал бий болгох үндэслэл байхгүй. Өнөөдрийн байдлаар уг газрын хууль ёсны эзэмшигч нь Э.Алтаншагай юм. Гэтэл дээрх шийдвэрийн улмаас Э.Алтаншагайд хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч гэх Э.Алтаншагайд энэ хэргийн улмаас бодит хохирол учирсан уу гэдгийг мөрдөн байцаалтаар зайлшгүй шалгаж тогтоох ёстой.

Энэ хэргийн үйл баримт нь “гэмт хэргийн шинжтэй” үйлдэл үү, эсхүл Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн Захиргааны хэргийн шүүхийн харъяалах маргаан уу гэдгийг бүрэн нотлоогүй, тодруулбал эрх зүйн ямар харилцаа зөрчигдсөн асуудал нь эргэлзээтэй байна.

М.Шт газар эзэмших эрх олгосон нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 09 тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журмыг зөрчсөн” гэж яллах дүгнэлт үйлдэх үндэслэл болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т “...Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ”, 67 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтлүүлснээр хүчин төгөлдөр болохоор хуульчилжээ.

Гэтэл энэ акт нь захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иймд энэ журам нь эрх зүйн үйлчлэлгүй тул зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байх тул Т.Бад холбогдох хэргийг дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч Ж.Гын өмгөөлөгч Ц.Дэлгэрням бичгээр болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/32 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай захирамж” нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тус захирамжаар хэргийн оролцогч нарт материал танилцуулаагүй, оролцогч нараас гаргасан хүсэлтийг шийдээгүй гэх үндэслэлээс гадна яллагдагч нарын холбогдон шалгагдаж буй хэргийн гол үйл баримт болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг газрын шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр М.Шт эзэмшүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн гэх газар нь иргэн Э.Алтаншагайгийн эзэмшлийн газар байсан бол яагаад дээрх үндэслэлээр татгалзсан нь ойлгомжгүй байх тул энэхүү асуудлыг нарийвчлан шалгах шаардлагатай гэх талаар тусгасан. Шүүгчийн захирамжид тусгагдсан дээрх асуудлыг шүүх хуралдааны шатанд нотлох баримт шинжлэх замаар нарийвчлан шалгах боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгч, прокурор хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тодруулах, яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох, хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хэрэв М.Шт олгогдсон 273 м.кв газар нь иргэн Э.Алтаншагайд олгогдсон гэх 343 м.кв газартай давхцалтай бол яг аль хэсгээрээ, хэдэн м.кв талбай нь давхцаж байгаа, эсхүл бүхэлдээ давхцаж байгаа юу гэдэг үйл баримтыг нарийвчлан тогтоох шаардлагатай. Мөн М.Шт газар олгохоос татгалзсан газар нь газрын шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэж татгалзсан байсан нь үндэслэлтэй эсэх, бодит байдал дээр тухайн газар нь газрын шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх, хэрэв Э.Алтаншагай, М.Ш нарын газар нь нэг байршилтай давхцсан газар юм бол Э.Алтаншагайд олгогдсон гэх 343 м.кв талбайтай газар нь газрын шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх, анхнаасаа Э.Алтаншагайд газар олгогдсон гэх асуудал нь хуульд нийцсэн эсэх зэргийг мөрдөн байцаалтын шатанд тодруулах ёстой байсан. Гэтэл дээрх үйл баримтыг тодруулаагүй ба шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Хэрэв иргэн Э.Алтаншагайд олгогдсон газар нь анхнаасаа газрын шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай, түүнд газар олгогдсон шийдвэр нь хууль зөрчсөн шийдвэр байсан нь тогтоогдвол эрүүгийн 2102002520161 дугаартай хэрэгт иргэн Э.Алтаншагайгийн бус, төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдох бөгөөд иргэн Э.Алтаншагай нь тус хэргийн хохирогч биш гэх үйл баримт тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл дээрх асуудлыг нарийвчлан шалгаж тогтоолгүйгээр эрүүгийн 2102002520161 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс ч дээрх асуудлаар шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд биечлэн оролцож хүсэлтээ тайлбарласан.

Гэтэл прокурорын зүгээс хоёр өөр м.кв талбайтай, аль хэсгээрээ, хэдэн м.кв
талбай нь давхцсан, хоёулаа эсхүл аль нэг нь бодит байдал дээр газрын шугам
сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх үйл баримтыг тодруулахгүйгээр
хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй
гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч Ц.Отгонбямбын өмгөөлөгч М.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Хэргийн материал танилцуулсан, танилцуулаагүй талаар Ц.Отгонбямбын хувьд ямар нэг гомдол гаргаагүй. Шүүхийн шатанд хэргийн материалтай танилцаж маргасан. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир нь яллах дүгнэлтийн хүрээнд шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай газрыг ол гэсэн. Газрын давхцал байгаа эсэхийг Геодози зураг зүйн газраас асууж тодруулах ёстой. Ингэж байж хэрэгт байгаа хаягийн ялгаанууд тодорхой болно. Мөн газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаас татгалзсан шийдвэр гарсан байхад хэрэгт тийм тэмдэглэл, татгалзсан шийдвэр байхгүй. Уг нотлох баримт нь хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэхэд зайлшгүй шаардлагатай баримт юм. Мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж байдаг бөгөөд газрын давхцалтай холбоотой маргааныг захиргааны журмаар хянан шийдвэрлэсэн эсэхийг тогтоох нь аль захирамж хүчинтэй эсэх талаар маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой. 1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь талд авагдсан фото зургаар Э.Алтаншагайд олгосон газар, М.Шд олгосон газруудын байрлалууд нь өөр байдаг. Үл хөдлөх цэг буюу усны бетон суурийн ард талд Э.Алтаншагайд эзэмшүүлсэн газар, 1 дүгээр хавтаст хэргийн 232 дахь талд авагдсан зурагт бетон суурийн урд талд байдаг. Э.Алтаншагай өөрийн эзэмшүүлсэн газраа бетон суурийн далангийн ар талд байрлах “Марал” эмнэлэгт худалдсан, өөрөө хашаа барьсан гэдэг. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Баяржавхлан “би Ширэндэвээс газар эзэмших эрх шилжүүлэн авч, газрыг тэгшилж хашаа барьсан” гэж мэдүүлдэг. Эдгээр мэдүүлгийн зөрүүг зайлшгүй арилгах шаардлагатай учраас хэргийн газрын үзлэг хангалтгүй, дутуу хийгдсэн гэж үзэж байна. Давхцалтай, давхцаагүй талаарх асуудлыг нарийн тогтоохын тулд нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай. Түүнчлэн Э.Алтаншагайд газар эзэмшүүлэх эрхийг олгосон тухайн үед шугам сүлжээний давхцалтай байсан эсэхийг тогтоох ёстой. Энэ мэт нөхцөл байдлуудыг тогтоох ёстой тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч М.Ш бичгээр болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцуулсан эсэх тухайд мөрдөгчийн зүгээс хэргийн материалтай танилцуулахаар дуудах үед би “ковид 19” өвчний улмаас тусгаарлагдсан, гадуур гарах боломжгүй, эмчлүүлж байсан. Өөрөөр хэлбэл би хэргийн материалтай танилцах боломжгүй байсан. Тиймээс тухайн үед надад танилцуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Газрын гэрчилгээ дээрх дугаар өөр 001590578 ийм дугаартай газрын гэрчилгээ АТГ хавтас хэрэгт авагдаагүй харин 000590578 гэсэн дугаартай газрын гэрчилгээ АТГ хавтаст хэрэгт авагдасан байна. Энэ газрын гэрчилгээ нь ердөө ганц л удаа олгодог. Хэрвээ үрэгдүүлсэн тохиолдолд Дүүргийн засаг даргын захирамжаар дахин олгодог. 001590578 ийм дугаартай газрын гэрчилгээ Э.Алтаншагайд нотариатчийн 255 гэсэн тамгатай канондсон хуулбар байгаа. Мөн 000590578 ийм дугаартай гэрчилгээ дээр нотариатчийн тамга байхгүй байгаа.

Кадастрын мэргэжилтэн Одонтунгалагийн “уг кадастрын зургийг хадгалсны дараа хэвлэдэг би хадгалсны дараа хэвлэсэн байх ёстой” гэсэн мэдүүлэг байдаг. Одонтунгалаг нь хадгалах гэсэн товч дарсан гэдэг. Уг зураг нь кадастрын мэдээллийн санд 1 секунд ч байгаагүй. /ГГЗГ-ийн мэргэжилтэн Түмэндэмбэрэлийн/ мэдүүлэгт байдаг. Мэдээлэл орсон бол өөрчилсөн, устгасан эсэх харагдах байсан. Иргэн Э.Алтаншагай нь анхнаасаа кадастрын албанаас хэвлэгдэх боломжгүй зураг хэвлэсэн нь дээрх хүмүүсийн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн архивын зургийн мэдээллээс хайлт хийхэд 18646311739227 тухайн нэгж талбарын мэдээлэл олдоогүй зураг дахь солбилцлыг боловсруулан үзэхэд уг кадастрын зураг дээрх газарт ямар нэгэн газар бүртгэлгүй байсан.

Газар эзэмшүүлэх Э.Алтаншагайтай байгуулсан гэрээ Улсын бүртгэлд бүртгэв гэсэн тамгатай байгаа мөртлөө нэгж талбарын дугаар нь Улсын бүртгэл тамганы доор байхгүй байгаа. Мөн гэрээний нүүрний хэсэгт /Газар эзэмшүүлэх УБД -ххххххх тоот гэрээг/ улсын бүртгэлийн дугаар заавал бичигдэх хэсэгт бичигдээгүй. Газрын гэрээний хамгийн арын хуудасны доод хэсэгт /Энэхүү гэрээний нэг хувь ххххххххх тоот дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав/ гэж байна, мөн адил нэгж талбарын дугаар бичигдээгүй. Гэрээний нүүрний хэсэгт “Гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно” гэж заасан байна Үүнд: Заагийг тодорхой харуулсан кадастрын зураг анхнааасаа кадастрын мэдээллийн санд ороогүй байхгүй. Кадастрын зураг байж гэрээ хүчинтэй байгаа мэт харагдуулж байгаа. Мөн газрын албатай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр газрын гэрээ хийсэн байтал кадастрын зураг 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хэвлэсэн байна газрын гэрээ байгуулахад кадастрын зураг заавал газрын гэрээтэйгээ салшгүй хамт байж гэрээ хийгдэх ёстой.

Э.Алтаншагайгаас материалд тусгуулахаар гаргаж өгсөн баримтуудын хувьд Э.Алтаншагай АТГ-ын мөрдөгчид өөрийн биеэр хэргийн материалд тусгуулахаар өгсөн баримт дээрх Сансарын зураг, түүний гараар бичсэн өргөдөл, өргөдөл дээрх хавсаргасан 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн зургууд хүлээлгэн өгсөн байдаг. Дээрх сансарын зураг мөн хавсаргасан зургууд нь “Марал” гэх эмнэлэг байгаа газар мөн болох нь харагддаг. М.Шийн хамаарал бүхий газар нь “Марал” эмнэлэгийн урд буюу 85Б байрны зүүн хойд талд байдаг. Энэ хоёр газрыг аспалтан зам зааглаж байгаа. Хоёр өөр байршилд байгаа газрыг Э.Алтаншагай миний газар гэж хэлдэг.

Дулааны шугам давхцалтай гэх талаар 85Б байрны зүүн хойд талд байрлах дулаан дамжуулах худаг мөн дулааны шугам нь 85Б байрны зүүн урд талаар 10 метр урт үргэлжилж явдаг. Худаг дотор орж үзэхэд зүүн талаас ирсэн дулааны ямар нэгэн шугам байхгүй байсан. Тухайн газар дулааны шугамтай залгаа биш байна.

Э.Алтаншагайн газар миний газартай давхцахүй, огт өөр газар байдаг. Э.Алтаншагайн эзэмшлийн газрыг тэгшилсэн гэдэг бол миний эзэмшлийн газар онгон байгалиараа ногоон бүстэй газар юм. Хэрэгт авагдсан кадастрын зургаар газар давхцаагүй байдаг. Шүүгчийн захирамжийг дэмжиж байх тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч М.Шийн өмгөөлөгч Б.Баттөмөр бичгээр болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/32 тоот “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид “Иймд өмгөөлөгч болон яллагдагч нарын хүсэлтүүдийг нэг бүрчлэн хянаж зохих ажиллагааг хийж ирүүлэх нь зүйтэй байна” гэж заасан байдаг. Үнэхээр ч хянаж үзэх, нягтлах ажиллагаа хийх шаардлагатай хүсэлтүүдийг өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргасан. Гэтэл прокурорын зүгээс эсэргүүцэлдээ өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдтэй холбоотой асуудлыг дурдаагүй байдаг.

Эсэргүүцэлд давхцалтай гэдэг нь эцэслэн тогтоогдсон мэт тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Харин дээр дурдсан шүүгчийн захирамжид иргэн Э.Алтаншагайн эзэмшлийн гэх газар М.Шт олгохоос татгалзсан гэх газар нь өөр газар байх боломтой эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай” гэж дурдсан нь үндэслэлтэй. Тухайлбал, иргэн М.Шийн газар нь Э.Алтаншагайгийн газартай давхцаагүй байх магадлалтай байгаа юм. Мөрдөгчийн зүгээс давхацсан гэж зураг хавсаргасан /1хх 235/-ыг үнэлэх ч боломжгүй. Учир нь, 1 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр талд байх “Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл”-ээр 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Э.Алтаншагайгаас баримтууд хүлээн авч, хэргийн материалд хавсаргажээ. Уг тэмдэглэлийн 2 дугаар хавсралт буюу сансрын зураг нь 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар талд байна. Уг зургийг Э.Алтаншагай гаргаж өгсөн. Уг зургаар бол Э.Атганшагайгийн газар нь 75 дугаар байр буюу татварын байрны зүүн хойд талд байдаг. Гэтэл давхацсан гэх мөрдөгчийн хавсаргасан зургаар Э.Алтаншагайгийн газар нь 75 дугаар байрны зүүн урд талд нь буюу 52б байрны зүүн хойно ирж, зурагдсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар талд “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл” байна. Уг тэмдэглэлийн арын нүүрэнд “Үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй. НМХГ-ын улсын байцаагч Т.Эрдэнэболор, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагч Б.Төмөрбаатар нар нь иргэн М.Ш, Э.Алтаншагай нарт олгосон газар хэрхэн давхцаж байгаа болон ...тодруулах зорилгоор кадастрын мэдээллийн сангаас хайлт хийж давхцлыг зургаар харуулахаар тогтов” гэж бичсэн байдаг. Давхцлыг зургаар харуулахаар тогтсон гэдгээс харвал эдгээр хүмүүс нь тухайн үедээ л “газар давхцсан” гэсэн ойлголттой байсан байна. Тэгээд л давхцсан гэсэн зураг гаргаж өгсөн. Ийнхүү гаргаж өгөх нь ч амархан. Мэдээж сүүлд хийгдсэн 2 кадастрын зургийг харьцуулахад л болно. Дээр дурдсан тэмдэглэлд бичигдсэн болохоор л би уг хүмүүсийг хийсэн байх гэж дүгнэж байгаа болохоос 1 дүгээр хавтаст хэргийн 235, 236, 237 дугаар талд байгаа зургийг хэн үйлдсэн нь тодорхойгүй. Хэн үйлдсэн нь тодорхойгүй байхад үнэлэх боломжгүй.

Ер нь Э.Алтаншагайгийн газар нь М.Шийн газартай давхцалтай юу, үгүй юу гэдгийг Э.Алтаншагайгийн зүгээс сүүлд хийлгэсэн кадастрын зургийг М.Шийн кадастрын зурагтай харьцуулах байдлаар, мөн газар дээр нь очоод үзлэг хийх байдлаар шалгах боломжгүй юм. Яагаад гэвэл кадастрын санд байгаагүй Э.Алтаншагайгийн гэх кадастрын зургийг туйлын үнэн гэж үзэх боломжгүй. Харин Э.Алтаншагайгийн зүгээс өөрийн газрыг эхэндээ хаана байсныг мэдэх хүн тул түүний гаргаж өгсөн зургийг баримтлах ёстой. Гэтэл энэ зураг нь 1 дүгээр хавтаст хэргийн 235-237 дугаар талд тэмдэглэгдээд байгаа зурагтай давхцахгүй байгаа билээ. Газрын эзний гаргаж өгсөн зураг нь хойд талд нь байхад урд талынх нь чинийх гээд дүгнээд байж болохгүй шүү дээ. Харин Э.Алтаншагайн зүгээс хэргийн материалд /1хх 226/-д гаргаж өгсөн зурмал зураг болон тухайн үеийн фото зургийг газрын нөхцөл байдалтай харьцуулах ёстой.

Сансрын зургаас харвал Э.Алтаншагайн газар сүүлд тавигдсан автозамын хойд талд нь байсан бол, мөрдөгчийнхөөр бол замын урд талд нь тэмдэглэгдсэн. Э.Алтаншагай нь тэгшилсэн газар гэдэг. Гэтэл М.Ш гуайн газар нь унаган байгалаараа байгаа газар байдаг. Э.Алтаншагайгийн газар нь 343 м2, харин М.Ш гуайнх бол 273 м2. Мөн Э.Алтаншагайн зүгээс гаргаж өгсөн фото зургаар тухайн газраас татварын байрны хойд талаар цаад байшин нь харагдаж байсан бол М.Ш гуайн газраас баруун тийш харагдахгүй буюу 75 дугаар байр хаадаг. Тиймээс шинжээч томилж 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар талд байх сансрын зураг дээр тэмдэглэгдсэн талбай нь одоогийн аль газар болохыг тодруулах шаардлагатай байна. Давхацсан уу, давхцаагүй юу гэдэг асуудлыг тодруулсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ” тогтоогдох ёстой.

Ийнхүү давхацсан эсэх нь хэрэгт хамааралтай юу гэдэг асуудал гарна. Мэдээж хамааралтай. Учир нь, яллах дүгнэлт /4хх 24/-ийн М.Шт хамааралтай хэсэгт “...өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газар нь бусдын эзэмшлийнх ...гэдгийг мэдсээр байж... ” гэж бичсэн байдаг.

Дараагийн асуудал бол Э.Алтаншагайгийн кадастрын зураг нь одоог хүртэл кадастрын нэгдсэн бүртгэлд байдаггүй нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа. Үүнийг шалгах шаардлагатай. Учир нь, эхлээд түүний газар нь одоогийн “Марал” эмнэлэг байрлаж байсан газар байж байгаад дараа нь кадастрын зураг өөрчлөгдсөн байх ч магадлалтай байна. М.Ш гуайн хувьд газрын давхцал байхгүй гэдэг. Тиймээс бүрэн шалгуулах хүсэлтэй байна.

1 дүгээр хавтаст хэргийн 200 дугаар талд байх баримтаар Э.Алтаншагай нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/362 тоот захирамжаар 343 м2 газар эзэмших эрх авсан. Гэтэл түүний кадастр байгаагүй. Харин 1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар талын ар талд байх кадастрын зургаас харвал 2016 оны 2 дугаар сарын 3-нд Баянзүрх дүүргийн кадастрын мэргэжилтэн Одонтунгалаг зураг үйлдсэн байдаг. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар талын ар талд байх кадастрын зургаас харвал 2015 оны 10 дугаар сарын 16-нд “Барга-Уул” ХХК-д зураг үйлдсэн байна. 1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар талд байх Э.Алтаншагайгийн 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн өргөдлөөс харвал тэрээр 0.6 га газар гэж бичсэн байдаг. Энэ нь 0.06 га байх л даа. Энэ хэмжээ нь 600 м2 гэсэн үг юм. Гэтэл сүүлд нь Э.Алтаншагайгийн хийлгэсэн кадастраар бол 343 м2 болсон байна.

Тиймээс шинжээч томилж “Барга-Уул” ХХК нь уг кадастрын зургийг хийсэн эсэх, яг хэдийд хийсэн болохыг тогтоолгох ёстой. Мөн хийсэн гэх газрынх нь компьютерийн мэдээллийн санд үзлэг шинжилгээ хийлгэж, цаг хугацааг нь тодруулах шаардлагатай байна. Бас хойд талын “Марал“ эмнэлгийн удирдлагуудаас газрыг хэнээс авсан болохыг тодруулах, “Марал” эмнэлгийн газрын хувийн хэргийг гаргуулж, хэргийн материалд хавсаргуулах ажиллагааг хийх шаардлагатай. Энэ тохиолдолд мэдээлэл бүрэн цугларна.

Мөн цагаатгах талын нотлох баримтыг цуглуулаагүй. Өөрөөр хэлбэл М.Ш гэдэг хүний хувийн байдлыг тогтоосон баримтуудыг хэргийн материалд оруулаагүй. Бүгд л яллах талын нотлох баримт. Түүний ойр төрлийн хүн, найз нөхөд, гэр бүлийнхнээс нь ядаж хоёр хүн асуух ёстой. Дээр дурдсан асуудлуудыг шалгуулахаар М.Ш гуайн зүгээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан байдаг бөгөөд 11000 532100 14848 дугаарт бүртгэж шалгаж байгаа. Сүүлд сонссоноор бол хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа гэдэг. Энэ талаар М.Ш тодорхой мэдээлэл өгөх байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр хүсэлт гаргаж байгааг харгалзан үзэхийг хүсч байна. Бүрэн шалгачихаад шийдвэрээ гаргах нь зөв гэж бодож байна. Тиймээс эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЗ/32 тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

            Хохирогч Э.Алтаншагай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх “манай газар дээр хашаа барьчихлаа” гэдэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. М.Ш гэх хүн анх надтай уулзахдаа “би газрыг чинь авсан, Гачууртад танд дуртай газрыг нь авч өгье” гэж санал тавьсан. Тэгэхээр нь би “тийм юм байхгүй, өөрийнхөө газрыг авъя” гэсэн. Мэргэжилтэн Ц.Отай орж уулзаад надад ийм санал тавьсан, хүлээж аваагүй талаараа хэлсэн. Дараа нь манай хашааны нүүр хэсэг баригдсан байхад түүнийг үргэлжлүүлж барьсан. Өмнө нь ямар хашаа байсан болохыг асуухад хэлж чаддаггүй. Анх хогийн жалга байсан бөгөөд тэндхийн хог хаягдал хаядаг байсан газар учир бид хойд талд нь байрлалтай компанийн хашаатай үргэлжлүүлэн газар тэгшлэх ажиллагаа хийж засаж авсан. Шүүгдэгч талынхан хаана, ямар газар, яаж хатгасан талаар ямар ч мэдлэггүй байж байгаад миний гаргаж өгсөн материалтай танилцаад юм ярьж эхэлсэн. Гэхдээ манайд байсан 433 м.кв газрын хашаан дотор давхцуулж цэг хатгасан. Надад бүх зураг баримт бүгд байдаг. Энэ хүмүүст ямар ч баримт байхгүй байж шүүхийг төөрөгдүүлэх ажиллагаа явуулж байна. М.Шт олгосон газар манай газартай 100 хувь давхцаж байгаа болох нь газрын алба болон мөрдөн байцаагчийн тогтоолоор тогтоогдсон.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад яллагдагч Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

 

            Анхан шатны шүүхээс “...яллагдагч М.Шт хэргийн материал танилцуулаагүй, “ковид 19 өвчний онош батлагдсан” гэх бөгөөд хэргийн материалтай биечлэн танилцана гэдэг. Тиймээс прокурорын шатанд хэргийн материалтай танилцана” гэсэн тэмдэглэлийг үйлдсэн, яллагдагч Ц.О нь “өмгөөлөгч сонгон авч уншиж танилцана” гэсэн хүсэлт гаргасан боловч хэргийн материал танилцуулаагүй байна. Яллагдагч Ж.Г хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “нүүрэлдүүлэн байцаалт авч өгнө үү, хаягийн талаар тодруулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар хүсэлт гомдлыг хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгосон тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Яллах дүгнэлтэд “...Баянзүрх дүүргийн Газар зохион байгууллалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 2 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад ...М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Алтаншагайд 23.584.980 төгрөгийн хохирол учруулсан” гэжээ.

Хэрэв Э.Алтаншагайн эзэмшлийн газар байсан бол Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба нь 2020 оны 2 дугаар сарын хурлаараа шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэж М.Шт олгохоор татгалзсан нь ойлгомжгүй байна. Тухайлбал дүүргийн газрын алба нь тухайн үед татгалзахдаа иргэн Э.Алтаншагайн эзэмшлийн газар давхцаж байгаа учраас гэж татгалзаагүй нь иргэн Э.Алтаншагайн эзэмшлийн гэх газар, М.Шт олгохоос татгалзсан гэх газар нь өөр газар байх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай. ...” гэж тус тус дүгнэсэн байх бөгөөд анхан шатны шүүх хуралдааны ажиллагаа эхлэхээс өмнө яллагдагч, түүний өмгөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулан дээрх алдаа зөрчлийг арилгаж, тухайн газар давхцсан эсэхийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           

Гэрч Э.Анхбаярын “иргэн М.Шийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй байсан уг хүсэлтийг судалж үзэхэд Далангийн гудамжны 01 тоот хаягт байрлах нэгж талбарын 1330900933 дугаар бүхий 273 м2 газар нь далангийн хамгаалалтын бүсэд хамаарч байсан, М.Ш ирээд уулзахаар нь далангийн бүсэд хамаарч байгаа тул боломжгүй байхаа гэж амаар хэлж байсан, ингээд уг хүсэлтийг шийдвэрлээгүй.” гэсэн мэдүүлэг,

            гэрч Ш.Мандахзулын “Нийслэлийн иргэдийн хурлын тогтоол байдаг юм байна лээ үүгээр зохицуулагддаг, харин цахилгааны хувьд Эрчим хүчний тухай хууль, шугам сүлжээний хувьд Хот байгуулалтын тухай хууль гэх мэт салбар хуулиар зохицуулагддаг. Татгалзсан байхад тухайн иргэнд газар эзэмшүүлсэн бол ашиг сонирхлын зөрчилтэй л гэсэн үг тухайн татгалзсан үндэслэл нь олгох байршил биш ч юм уу эсхүл бусдын газартай давхацсан байхад татгалзаж шийдвэрлэдэг.” гэсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

            Түүнчлэн яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

 

            Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тодиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулдаг учиртай.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/32 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэх хүртэл Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ

 ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

 

 ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ