| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00110/И |
| Дугаар | 136/ШШ2024/00130 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 136/ШШ2024/00130
| 2024 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 136/ШШ2024/00130 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ....... аймаг .......... сум, ..дугаар баг, ........... тоотод оршин суух, .........овогт Г.Ц /РД:........./-ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Х нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: ...Миний бие 1986 онд сургууль төгсөөд Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл чанар шалгагчаар ажиллаж байсан. 1992 оноос Чандмань гэдэг компани болж өөрчлөгдөөд 1994 он хүртэл ажилласан. Ажилласан жилийг тогтоох боломжгүй хөдөлмөрийн дэвтрийн бичилтгүй байгаа тул мах боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-3-4/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт /хх-5/, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын чандмань ББХК-ийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай тушаалын хуулбар /хх-8/, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай тушаалын хуулбар /хх-11/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай тушаалын хуулбар хавсралттай /хх-12-13/, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай тушаалын хуулбар /хх-14/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын чандмань ББХК-ийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар /хх-15/, ажлын хамт олны зураг /хх-16/, гэрч Б.С, Л.З нарын тодорхойлолт /хх-17, 20/, баримт бичгүүд /хх-18-19, 21-22/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.С, Л.З нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: Нэхэмжлэгч Г.Ц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.С, Л.З нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл чанар шалгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Ц Дорноговь аймгийн мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл чанар шалгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
- Нэхэмжлэгч Г.Ц ...Дорноговь аймгийн мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл чанар шалгагчаар ажиллаж байсан болох нь Хүсэлт гаргагч Г.Ц...
Миний бие Дорноговь аймгийн мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл чанар шалгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн хүсэлт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт /хх-5/, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын чандмань ББХК-ийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай тушаалын хуулбар /хх-8/, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай тушаалын хуулбар /хх-11/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай тушаалын хуулбар хавсралттай /хх-12-13/, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай тушаалын хуулбар /хх-14/, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын чандмань ББХК-ийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар /хх-15/, ажлын хамт олны зураг /хх-16/, гэрч Б.С, Л.З нарын тодорхойлолт /хх-17, 20/, баримт бичгүүд /хх-18-19, 21-22/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Ц улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ........... овогт Г.Ц /РД:......../-г Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл чанар шалгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан
сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Н