Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2024/00063/И |
Дугаар | 146/ШШ2024/00066 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 146/ШШ2024/00066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, *******,******* оршин суух, ******* регистрийн дугаартай, *******
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд **** эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай хүүгийн дотуур байрны дээд курсийн ах нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн пост дээр цагдаад торгуулчихлаа. Надад мөнгө алга гар утсыг чинь ломбардад тавиад маргааш аваад өгье гэж хэлсэн. Манай хүү үгүй гэхэд дахин дахин гуйсаар утасны кодыг гаргуулж авч явсан. Маргааш өдөр нь **** рүү залгахад утсаа аваагүй. Тэр өдрөөс хойш холбоо сураггүй байгаа юм. Би хүүдээ “Iphone pro max 12” гар утсыг хадгаламж барьцаалж зээлж авч өгсөн юм. Хүү *** 18 насанд хүрээгүй. **** олж утасныхаа мөнгийг гаргуулж авна. ***** эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** хариуцагчаар оролцвол зохих этгээд **** эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч **** **** ломбардад тавиулсан гар утасны мөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд **** хаана оршин сууж байгаа болохыг олох шаардлагатай байгаа тул хариуцагчаар оролцвол зохих этгээд **** эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байна.
**** хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэдгийг нотлохоор Tedy төвийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн баталгааны хуудас, **** депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар *** овогт ***** нь Төв аймаг Батсүмбэр сум *** багт оршин суух бүртгэлтэй боловч тус багийн засаг даргаас **** энэ хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэж тодорхойлжээ.
Мөн энэ хаягаар **** холбогдуулан ***** Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж тэмдэглэл үлйдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан мөн 155.3-д хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана... гэж заасан.
Нэхэмжлэгчээс **** эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг үндэслэлтэй гэж үзэж хариуцагчаар оролцвол зохих этгээд ********* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч **** мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд **** регистрийн дугаартай, ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ***** эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч **** мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА