Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00133

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00133

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .... оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ....... аймаг .......... сум, .. дугаар баг, ................тоотод оршин суух, Ө овогт Ч.Э /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: ...Миний бие Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаанбаатар төмөр замын эрчим хүч ус хангамжийн 2-р ангид 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл худгийн машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-3-4/, Социалист хөдөлмөрийн эрчим хүч ус хангамжийн 2-р ангийн даргын 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, Социалист хөдөлмөрийн эрчим хүч ус хангамжийн 2-р ангийн даргын 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Улаанбаатар төмөр замын эрчим хүч ус хангамжийн 2 дугаар ангийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 59/402 дугаартай тодорхойлолт /хх-7/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8/, Социалист хөдөлмөрийн эрчим хүч ус хангамжийн 2-р ангийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 188 дугаартай тушаалын хуулбар /хх-28/, гэрч Ж.С, Ч.Н нарын тодорхойлолт /хх-11, 14/, баримт бичгүүд /хх-9-10, 12-13/, Н.Б мэдүүлэг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Ж.С, Ч.Н, Н.Б нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Нэхэмжлэл,тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: Ч.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан.

Ж.С, Ч.Н, Н.Б нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаанбаатар төмөр замын эрчим хүч ус хангамжийн 2-р ангид 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл машинчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Э Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаанбаатар төмөр замын эрчим хүч ус хангамжийн 2-р ангид 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

- Нэхэмжлэгч Ч.Э ...1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл ажиллаж байсан болох нь Ч.Э:...Миний бие Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаанбаатар төмөр замын эрчим хүч ус хангамжийн 2-р ангид 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл машинчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэсэн тайлбар, Социалист хөдөлмөрийн эрчим хүч ус хангамжийн 2-р ангийн даргын 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, Социалист хөдөлмөрийн эрчим хүч ус хангамжийн 2-р ангийн даргын 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Улаанбаатар төмөр замын эрчим хүч ус хангамжийн 2 дугаар ангийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 59/402 дугаартай тодорхойлолт /хх-7/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8/, Социалист хөдөлмөрийн эрчим хүч ус хангамжийн 2-р ангийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 188 дугаартай тушаалын хуулбар /хх-28/, гэрч Ж.С, Ч.Н нарын тодорхойлолт /хх-11, 14/, баримт бичгүүд /хх-9-10, 12-13/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө овогт Ч.Э /РД:.............../-г Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаанбаатар төмөр замын эрчим хүч ус хангамжийн 2-р ангид 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ