Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 146/ШШ2024/00033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Уянга сум, *******,******* оршин суух, ******* регистрийн дугаартай, *******  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* холбогдох 10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь хариуцагчид 10,000,000 төгрөг зээлдүүлэхээр харилцан тохиролцож Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын тамгын газарт зээлийн гэрээ байгуулан 1 жилийн хугацаагаар 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээнд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5% хувиар төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаанд хүүгээ бол бүрэн төлсөн. Иймд зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 10 хоногт алданги тооцож  ***** 10,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 10,000,000 төгрөг **** зээлийн гэрээ байгуулан авсан нь үнэн зөвшөөрч байгаа. Алдангийн 0.5 хувийг зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг хариуцагчаас хэлж байна. Зээл авсны дараа хүүгээ сар бүрд нь асуудалгүй төлөөд явсан. Үүргээ хугацаанд нь биелүүлээд явсан. Алдангийн талаар тухайн үед тохиролцоогүй. Ийм учраас 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгөв. Үүнд: 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ нэг хуудас болно.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч **** хариуцагч **** холбогдуулан 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

5.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ... Хариуцагчид 10,000,000 төгрөгийг зээлж, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 3 дахь заалтад зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үүргээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5% хувиар алданги тооцож 10 хононгийн алданги 500,000 төгрөг, үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг хариуцагч ***** гаргуулна гэж тайлбарлаж байна.

7. Хариуцагч  ...Зээлийн гэрээний үүргийн дагуу 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцож шаардсан алданги 500,000 төгрөгийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.  

8.  2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлдүүлэгч ****, зээлдэгч **** нарын хооронд 10,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ныг өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, бичгээр байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. Талуудаас зээлийн хүүг төлсөн, үндсэн зээл 10,000,000 төгрөг төлөөгүй байгаа гэж тайлбар гаргаж, хариуцагч үндсэн зээл 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргахгүй байна.

9. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.

10. Харин нэхэмжлэгч **** нь зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дууссан, **** үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг төлөөгүй тул хугацаа хэтрүүлсэн 10 хоногт хоног тутамд алдаги 0,5 хувиар тооцож 500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч алданги төлөх үндэслэлгүй, зээлийн гэрээний 3 дахь заалтад гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хүүг 5 хувь болгож авна гэж бичсэн тул зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан.

11. Зээлийн бичгээр байгуулсан гэрээний 3 дахь заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон байна.

12. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж зохицуулжээ. Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар зээлдэгч зээлж авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх, гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хариуцлага болох алдангийг төлөх үүрэгтэй.

13. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 27-нд дуусгавар болсон, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлдүүлэгч **** шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтэрсэн 10 хоногийн алданги нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна.

14. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гүйцэтгээгүй үүрэг 10,000,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоногт тутамд /10 хоног/ 0,5 хувиар тооцож 500,000 төгрөгийн алданги шаардаж байгаа нь үндэслэлтэй.

15. Хариуцагч **** зээлийн гэрээгээр зээлж авсан 10,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул хугацаа хэтрүүлсэн 10 хоногт ногдох алданги 500,000 төгрөг нийт 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

16. Иймд хариуцагч **** 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** олгож шийдвэрлэв.

17. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон   

                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ***** зээл, алданги нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА