| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/00303/И |
| Дугаар | 183/ШШ2024/02090 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/02090
| 024 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2024/02090 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Стадион оргил гудамж, **-р байр, ** тоотод оршин суух У овогт Л-ын С /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С миний бие нь Говь-Алтай аймгийн Дарив сумд 1950 онд төрсөн ба тэндээ бага дунд сургуулиа төгссөн. Улмаар 1966 онд 7 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн сувилагчын 1 жилийн хугацаатай курсэд суралцаад 1967 оны 06 дугаар сарын 20-нд төгссөн. Сувилагчын курсээ төгсөөд Говь-Алтай аймгийн 1967 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын №49 дугаартай тушаалаар Төгрөг сумын эмнэлэг-т 3 жил тасралтгүй сувилагч хийсэн. Үүний дараа мэргэжил дээшлүүлэх зорилгоох 1970 онд А.У.Ду.Сургуулийн эм найруулагчийн ангид суралцаж 1973 онд төгссөн. Сургуулиа төгсмөгц Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1973 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн №66 дугаартай тушаалаар Дарив сумын их эмчийн салбарт эм найруулагчаар ажиллахаар тушаал гарч улмаар тэндээ эмийн сангийн эрхлэгчээр 3 жил ажилласан. Миний бие 2007 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд хандан Улаанбаатар хотод хотод 1976-1994 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан жилээ тогтоолгож байсан. 2000 онд хилийн цэргийн эмнэлэгг ажиллаж байгаад 2000 оны 9-р сард эмнэлэг рүүгээ орой дуудагдаж /яаралтай ажил гарсан тул/ явахдаа шөнө цүнхээ булаалгаж бүх бичиг баримтаа алдсан учир 1967-1976 оны хооронд ажилласан жилээ бүрэн гүйцэд тогтоолгож чадаагүй юм. Иймд хөдөө орон нутагт 1967 оноос 1976 он хүртэлх хугацаанд сурч, ажиллаж байсан тул ажилласан жилийг минь үнэн зөвөөр тогтоож өгнө үү хэмээн хүсэж байна гэв.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С шүүхэд гаргасан тайлбартаа: 1976 оноос хойшоо ажилласан жилээ тогтоолгосон. 1976-1994 он хүртэл, саяны тайлбарласантай холбогдуулж нэмж хэлэхэд нэхэмжлэгчийн зүгээс 1967-1976 ажиллаж бас мөн сурч байсан асуудлууд байгаа юм. Энэ ажилласан жил болон суралцсан жилээ тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Говь-Алтай аймгийн Архивын газар руу хүсэлт өгсөн, энэ хүсэлттэй холбоотой хэргийн материалд байгаа 6 дугаар талд авагдсан лавлагаа ирсэн, 1973 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар тушаалаар Дарви сумын эмнэлэгт эм найруулагчаар томилсон, харин чөлөөлсөн тушаал нь байдаггүй, 2 гэрчийн мэдүүлэг, ажиллаж байгаад суралцсан талаарх гэрчийн мэдүүлэг, 1970-1973 он хүртэл суралцсан гэдэг бичиг баримтыг бас гаргаж өгсөн гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Говь-Алтай аймгийн АЦХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын 1967 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №49 тоот томилолтын тушаал, Ч.В, Т.Ц нарын тодорхойлолт, №3791 тоот дипломын хуулбар, Говь-Алтай аймгийн архивын тасгийн 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 93 тоот архивын лавлагаа, Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 718 дугаар шийдвэр, №822 тоот, №1308 тоот үнэмлэхийн хуулбар зэрэг баримт ирүүлсэн /хх-ийн 2-8 хуу/
4.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Д, Ё.Д нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа шүүх хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.С-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг, тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Л.С нь 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оныг дуустал дуустал Говь-Алтай аймгийн Дарив суманд эм найруулагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Харин 1975,1976 онуудад ажилласан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул энэ онуудад ажилласан гэж үзэх боломжгүй.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн АЦХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын 1967 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №49 тоот томилолтын тушаалд Ховдод сувилагчийн курс төгсөж ирсэн сувилагч Л-ын С, Н.Д нарыг Төгрөгийн сум дундын больницод сувилагчаар 7-р сарын 1-нээс эхлэн томилон ажиллуулсугай гэх бичилт, 1970-1973 онуудад эм найруулагчийн ангид суралцаж төгссөн болох нь БНМАУ-Ардын эрүүлийг хамгаалах яамны харьяа Улаанбаатар хот дахь Анагаас ухааны дунд сургуулийн №3791 дүгээр дипломоор тогтоогдож байхаас гадна 2009-0-23 ний өдрийн Говь-Алтай аймгийн архивын тасгийн лавлагаар ..аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1973-07-13 ний 66 дугаар тушаалаар Л.С-г Дарив сумын их эмчийн салбарт эм найруулагчаар 1973-07-01 ний өдрөөс эхлэн томилсугай .. гэсэн байх ба гэрч Ж.Д, Ё.Д нар нь энэ талаар мэдүүлжээ.
Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд ...1975 оны 04 сар хүртэл ажиллаж байгаад 1975-05-12 нд төрж байсан гэж тайлбарлаж байх боловч шүүх 1975,1976 онуудад түүнийг ажиллаж байсан болохыг тогтоох бичгийн хангалттай баримтгүй тул шүүх энэ хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иймд эдгээр баримтууд нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх ба тухайн үеийн албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх ба гэрч Ж.Д, Ё.Д нар нь шүүхэд ирж мэдүүлэг өгсөн тул нэхэмжлэгчийг 1967-07-01 ний өдрөөс 1974 оныг дуустал хүртэлх хугацаанд ажилласан байдлыг нөхөн сэргээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан У овогт Л-ын С /РД:******/-г 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оныг дуустал дуустал Говь-Алтай аймгийн Дарви суманд эм найруулагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ