Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 146/ШШ2024/00013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, *******,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2022 оны 3 дугаар сард фэйсбүүк зар дээрээс “Santa fe” маркийн автомашиныг 7,000,000 төгрөгөөр зарна эсвэл өөр машинаар солино гэснийг **** хараад тухайн автомашины эзэмшигч **** хараад өөрийн эзэмшлийн Toyota prius 20 маркийн **** улсын дугаартай машинаар сольж авахаар тохиролцсон байдаг. Удалгүй ‘’Santa fe’’ маркийн автомашиныг **** авч үлдээд өөрийн эзэмшлийн Toyota prius 20 маркийн машиныг **** өгч явуулсан байдаг. Үүнээс хойш ‘’Santa fe’’ маркийн машин бензин үнэртээд явахгүй байна гэсэн. Энэ тухайгаа худалдаж авсан тал болох **** хэлэхэд наад машин чинь банк нь цоорхой байгаа юм. Тэгэхээр бензин үнэртэнэ. 30,000 төгрөгөөр банкийг нь сольдог, солиулчих гэдэг хариу хэлсэн байдаг. Тэгж хэлэхээр нь бид нар засаж янзалж авна гэж тохироогүй наймаагаа буцаая. Худалдах худалдан авах гэрээгээ цуцалъя өөрийнхөө Toyota prius 20 маркийн машинаа буцааж авъя гэж хэлсэн. **** 2022 оны 0******* сарын эхээр ирж өөрийнхөө “Santa fe” маркийн машинаа ирж авсан байдаг. Танаас авсан Toyota prius 20 маркийн машиныг зарсан одоо надад мөнгө байхгүй. “Santa fe” маркийн машиныг зараад 2022 оны 0******* сарын 30-ний дотор мөнгийг нь төлнө гэж хэлээд **** мөнгийг нь төлөөгүй учраас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч **** хаягийг бүртгэлд тодорхойгүй хаяг гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. **** нь өөрийн харьяаллаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаад явсан энэ шийдвэрүүдээ энэ нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж машин байгаа байхгүй нь тодорхойгүй учир 7,000,000 төгрөгийг ***** гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч тал мэдүүлэг дээр худлаа бичсэн байна. **** хэлэхдээ 1,200,000 төгрөгөө төлөөд машиныхаа бичиг баримтаа аваарай гэж хэлсэн байдаг. Улаанбаатар хот руу явах замдаа Toyota prius 20 маркийн машин мотор нь эвдрээд зогссон тэгээд би **** руу ярихад мотор жаахан муу байгаа юм. Танай машин бензин үнэртээд байна гэж хэлсэн. Toyota prius 20 маркийн машиныг **** худалдаж авахад **** ах дүү хамаатан садангууд бүгдээрээ ирж үзээд наймаа тохироод аваад явсан. Тэгээд чимээгүй байж байгаад 3-4 сарын дараа “Santa fe” маркийн машиныг *** авч ирж өгөөд миний дүү энэ машиныг зараад ахдаа шинэ мотоциклын мөнгө болгоод өгчих гэж хэлээд машинаа үлдээгээд явсан. **** “Santa fe” маркийн машиныг 5,000,000 төгрөгөөр зараад бэлнээр 2,800,000 төгрөгийг авсан илүү мөнгийг нь машиныхаа бичиг баримтыг авч ирээд аваарай  гээд илүү мөнгийг өгөөгүй байгаа юм. 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгөв. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай шийдвэр, **** дугаартай автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** багийн Засаг даргын тодорхойлолтууд, гэрэл зураг.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч **** хариуцагч **** холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

5.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...2022 оны 3 дугаар сард фэйсбүүк зар дээрээс ‘’Santa fe’’ маркийн автомашиныг 7,000,000 төгрөгөөр зарна эсвэл өөр машинаар солино гэсний дагуу холбогдож  **** арилжаа хийж өөрийн эзэмшлийн Toyota prius 20 маркийн **** улсын дугаартай машинаа түүний ‘’Santa fe’’ маркийн машинтай солилцохоор тохиролцсон. Тэгээд ‘’Santa fe’’ маркийн автомашиныг *** авч үлдээд өөрийн эзэмшлийн Toyota prius 20 маркийн машиныг *** өгч явуулсан. Машин доголдоод байсан тул 2023 оны 06 сард машинаа ирж аваа би машинаа буцааж авъя гэхэд М.Мандал ирээд ‘’Santa fe’’ маркийн машинаа аваад явсан. Миний машины буцааж өгөөгүй, одоо машин байгаа эсэх нь тодорхгүй тул машины үнэ 7,000,000 төгрөгийг хариуцагч **** гаргуулна гэж тайлбарлаж байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...2023 оны 03 сард **** **** харилцан машинаа худалдахаар тохирч, *** нь “Santa fe” маркийн машинаа ***, *** нь ****  Toyota prius 20 маркийн *** улсын дугаартай машиныг харилцан солилцсон. 2023 оны 06 сард **** яриад машинаас чинь бензин үнэртээд байна гэж ярьсан. Хүү **** асуухад шатахууны банк нь жаахан шүүрээд байгаа юм гэсэн. **** миний дүү энэ машинаа буцааж авч зараад ахдаа шинэ мотоциклын мөнгө болгоод өгчих гэж хэлээд “Santa fe” маркийн автомашиныг үлдээгээд явсан. **** “Santa fe” маркийн машиныг 5,000,000 төгрөгөөр зарсан. Бэлнээр 2,800,000 төгрөгийг авсан үлдсэн мөнгийг нь машиныхаа бичиг баримтыг авч ирээд аваарай гээд өгөөгүй байгаа юм.  Анх машинаа харилцан бие биедээ худалдахдаа **** приүс 20 машинаа өгөхдөө энэ машинд 1,200,000 төгрөгийн зээл дутуу байгаа төлчихөөрэй гэж хэлсэн. Гэхдээ бид тэр мөнгийг төлөөгүй. Энэ 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. **** машиныг зараад шинэ мотоциклийн мөнгө өгчихөөрэй гэсэн. Шинэ мотоцикль 2,500,000-3,000,000 төгрөгийн үнэтэй байгаа. Үүн дээр анх машин авахад төлөх 1,200,000 төгрөгийн машины зээл төлөөгүй үлдсэн үүнийг төлөөрэй гэснийг нэмж тооцоод 4,200,000 төгрөг л өгнө гэж маргаж байна.

8. Нэхэмжлэгч ****, хариуцагч **** нар харилцан тохирч “Santa fe” маркийн автомашин, Toyota prius 20 маркийн **** улсын дугаартай машиныг солилцсон харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний шинжийг агуулж байна. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд талууд харилцан машинаа эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгсөн байна.

Арилжааны гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа нэхэмжлэгч **** хариуцагч **** машинаас бензин үнэртээд байна гэхэд **** машины шатахууны банк бага зэрэг шүүрээд байгаа гэж хэлсэн байна. **** машинд доголдол гарсан гэж уг машиныг **** буцааж өгснийг **** 5 сая төгрөгөөр бусдад худалдсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигч машинаа харилцан худалдаж арилжааны гэрээ байгуулсан дээр маргаагүй.

9. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний харилцаанд худалдах худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэхээр хуульд заасан.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд зааснаар арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно. Энэ гэрээнд худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилнэ.

10. Нэхэмжлэгч **** **** худалдаж авсан машинд доголдол илэрсэн үндэслэлээр 3 сарын дараа *** машиныг буцаан өгсөн байна. Харин **** **** худалдаж авсан Toyota prius 20 маркийн машин болон Santa fe маркийн машиныг бусдад худалдсан машин одоо **** өмчлөл эзэмшилд байхгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

11. Нэхэмжлэгч **** Toyota prius 20 маркийн машины үнэ 7,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч **** Santa fe маркийн машиныг нь буцааж авчирч өгөөд шинэ мотоциклийн мөнгө өгөөрэй гэж хэлсэн гэх боловч үүнийг нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

12. Нэхэмжлэгч Toyota prius 20 маркийн машины үнийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч 7,000,000 төгрөгөөр тохиролцоогүй гэх боловч няцаасан баримт ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзсан тайлбар дангаараа харилцан тохиролцож шилжүүлэн авсан Toyota prius 20 маркийн машины хариу төлбөр 7,000,000 төгрөгийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

13. Иймд хариуцагч **** 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** олгож шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон   

                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч **** 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА