Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 121/ШШ2023/0025

 

2022 оны 11 сарын 03 өдөр                      Дугаар 121/ШШ2022/0025                               Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ******гаас, Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******т холбогдуулан гаргасан “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******ээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

 Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******гийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай” Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн малчин ****** нь Булган аймгийн Дашинчилэн суманд өвөлжиж, Булган, Сансарын хилийн зааг Монголын өвөрт хаваржаад, 2023 оны 05 дугаар сарын 22-нд тус аймгийн Баян-Өндөр сумандаа ирсэн. Тус малчин иргэн нь отор нүүдэл хийж, мал тууварлан ирэхдээ мал эмнэлгийн гэрчилгээ бичилт хийлгэлгүй ирсэн нь мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчин тараах эрсдэл үүссэн зөрчлийг илрүүлээд холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 150 нэгжээр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Иргэн ******-д ****** дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 150.000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах нь тогтоогдсон байна.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******гийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ******гаас Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ****** нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбар, хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шүүхийн 121/2023/0022/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ****** нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ******гийн, Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******т холбогдуулан гаргасан “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын прокурорын дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ****** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.НЭРГҮЙ