| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/01304/И |
| Дугаар | 183/ШШ2024/01800 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/01800
| 2024 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2024/01800 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-ийн нэхэмжлэлтэй *******, *******, *******, ******* ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 132.665.732 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 132.665.732 төгрөгийг хариуцагч *******, *******, ******* ХХК, ******* нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 30.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 27.665.732,90 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, хариуцагч *******, ******* нар дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд ЗБ6255103683-1,ЗБ6255103683-4 дугаарт ипотекийн гэрээнүүдээр барьцаалсан иргэн *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр, ЗБ6255103683-2 дугаарт ипотекийн гэрээгээр барьцаалсан *******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ******* ХХК нь батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 891.479 төгрөгнөөс 445.739,5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 445.739,5 төгрөг, хариуцагч *******, *******, *******, ******* ХХК нараас 445.739,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН