Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01856

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01856

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 17.136.473 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 17.136.473 төгрөгнөөс 1.939.579 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 15.196.894 төгрөгийг хариуцагч ******* ХХК 2024 оны 5 дугаар сарын 05-ны дотор 3.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 05-ны дотор 3.000.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 05-ны дотор 3.000.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны дотор 3.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны дотор 3.196.894 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243.633 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 116.967 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН