Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 136/шш2024/00139

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2024/00139

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ..... аймаг, ......... сум, ..дугаар багт оршин суух, Б овогт Л.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Саруул зам ХК-ийг тартал малчнаар ажиллаж байгаад 1995 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй хувийн мал аж ахуй эрхэлж байна. 1995, 1997 онуудад аминдаа цөөн тооны мал тоолуулсан бөгөөд бусад жилүүдэд аминдаа мал тоолуулаагүй учир малчнаар ажилласан хугацаанд оруулж тооцохгүй байна. Би Алтанширээ суманд малчнаас өөр ажил хийгээгүй болно. Иймд намайг 1995-2000 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 440755055 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тушаалын хуулбар хавсралттай, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасаг тодорхойлолт, 1995, 1997, 1998, 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримт, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 136/ШШ2022//00445 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, гэрч Б.М тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.С тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр Б.М, Г.С нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4. Хүсэлт гаргагч Л.Б нь 1995 оноос 2000 он хүртэл малчнаар ажилласан байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 он хүртэл малчнаар ажилласан зарим хугацааны баримт байхгүй болох нь Архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Л.Б нь 1995 оноос 2000 он хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл тэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд 1995 оноос 2000 он хүртэл мал маллаж байсан болох нь 1995-2000 оны мал тооллогын баримт, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Л.Б нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Л.Б 1995 оноос 2000 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ