Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01859

 

 

 

 

 

2024 оны 4 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01859

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 976.009.581 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, *******гийн нэхэмжлэлтэй Хас хаан банк ББСБ ХХК-д холбогдох *******, *******, Хас хаан банк ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний *******д холбогдох хэсэг, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* ХХК үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.108.200 төгрөгнөөс 2.554.100 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын төсвийн даснаас 2.554.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, *******гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.238.200 төгрөгнөөс 2.619.100 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын төсвийн данснаас 2.619.100 төгрөгийг гаргуулж *******д тус тус олгосугай.

 

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН