| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/03876/И |
| Дугаар | 183/ШШ2024/01921 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2024/01921
| 2024 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2024/01921 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* нэхэмжлэлтэй *******,******* нарт холбогдох Гуо хуй олон улсын тээвэр ХХК-иас цалин хөлс 17.719.257 төгрөг, Ногоолин хэрлэн ХХК-иас цалин хөлс 15.444.000 төгрөг тус тус гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Батбаяр нэхэмжлэлийн шаардлагаас *******-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах, цалин хөлс 17.119.257 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, Ногоолин хэрлэн ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах, цалин хөлс 444.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ногоолин хэрлэн ХХК үлдэх 15.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* Хаан банкны 5324029812 тоот дансанд шилжүүлэхээр зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 481.716 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ногоолин хэрлэн ХХК-аас 116.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батбаярт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН