Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0617

 

2023 08 10 128/ШШ2023/0617

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: П ГХО-ХХК /РД: 6717098/,

Хариуцагч: С*******ны хянан шалгагч, улсын байцаагч М.Т******* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ц.Ч, хариуцагч М.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. П ГХО-ХХК-иас С*******ны хянан шалгагч, улсын байцаагч М.Т*******т холбогдуулан С*******ны улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Т.Ө******* нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, ******* гудамж, 4 дүгээр байрны *******, 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг П ХХК-д худалдахаар болж №******* тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ[1]-г байгуулжээ.

3.П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, Д.С нараас С*******нд хандан Т.Ө******* болон П ХХК-ийн харилцан тохиролцож байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №******* тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-тэй холбоотой Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж гомдол[2] гаргасан.

4. Гомдлыг шалгаад С*******ны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т******* нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *******[3] дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 40,000 нэгж буюу 40,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

5. Гомдол гаргагч П ГХО-ХХК ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ц.Ч нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт "Холбогдогч "П" ХХК нь Төлбөр тооцоог Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-г зөрчсөн болох нь тогтоогдож байна" хэмээн дүгнэжээ. ТТҮМТГТХ-ийн 1 дүгээр зүйлийн 1.1 хэсэгт "Энэ хуулийн зорилт нь бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино." хэмээн хуульчилсан.

Хуулийн зохицуулах харилцаа нь "... бараа, ажил, үйлчилгээний үнийг төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцаа" бөгөөд нэг бүхэл харилцаа байна. Өөрөөр хэлбэл ..... үнийг... төгрөгөөр илэрхийлэх төлбөр тооцоог гүйцэтгэх гэсэн Нэгээс олон харилцаа биш юм. Өмчлөгч, Худалдагч, Үнэ тогтоогч тал нь "бараа, ажил, үйлчилгээний үнийг тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэх болно. Өмчлөгч биш, Худалдан авагч, Үнэ төлөгч тал нь бараа, ажил, үйлчилгээний үнийг тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэдэггүй. Худалдагч "А*******" ХХК гурилын үнийг тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэсэн. Худалдан авагч иргэн гурилын үнийг тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгээгүй. Худалдан авагч нь зөвхөн үнийг төлсөн. Худалдан авагч үнийг тогтоох боломжгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 хэсэгт ...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 3 хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. Арван зургаадугаар зүйлийн 3 заалтад "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ..., өмчлөх ... эрхтэй ... Төр... нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал ... үнийг төлнө хэмээн Үндсэн хуульчилсан.

Дүгнэлтийн хувьд, Төр үнийг төлнө, өөрөөр хэлбэл Төр үнэ төлөгч болно. Төр үнийг тогтоож төлнө гэж Үндсэн хуульчлаагүй, Өмчлөгч нь гагцаар өөрийн өмчийн үнийг тогтооно. Төр үнийг тогтоож Өмчлөгчийн эрхэнд халдахгүй байхад Худалдан авагч үнийг тогтоох боломжгүй. Язгуур эрх нь Шударгаар өмчлөх эрх юм. Өмчийн эзэн нь Үнэ тогтоогч, Худалдан авагч нь Үнэ төлөгч гэсэн дүгнэлт гарч байна.

ТТҮМТГТХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 хэсэгт "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба .... Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" хэмээн хуульчилсан. Мөн хуулийн 1 дүгээр зүйлд заасанчлан "Бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргийг хүлээх Өмчлөгч, Худалдагч, Үнэ тогтоогч талд "Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют ...р үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлах үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Өмчлөгч биш, Худалдан авагч, Төлбөр төлөгч тал болох "П" ГХОХХК нь ТТҮМТГтХ-иар Үүрэг хүлээсэн этгээд биш Өмчлөгч, Худалдагч. Үнэ тогтоогч тал болох иргэн Т.Ө******* болон "" ХХК нь ТТҮМТГТХ-иар Үүрэг хүлээсэн этгээд болно. Шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт Иймд холбогдогч "П" ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй хэмээн дүгнэсэн Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1 заалтад бараа, ажил, үйлчилгээний үнийг ... үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, 1.2 заалтад "Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют ...р үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн ... бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж торгоно." хэмээн хуульчилсан.

Өмчлөгч, Худалдагч, Үнэ тогтоогч тал нь ТТҮМТГТХ-ийн дагуу үүргээ биелүүлээгүй бол буруутгагдана. Харин Өмчлөгч биш, Худалдан авагч, Үнэ төлөгч тал нь ТТҮМТГТХ-ийн дагуу үүрэг хүлээгээгүй. Тухайн үйл ажиллагаанаас орлого олсон этгээдийн орлогыг хурааж торгоно. Өмчлөгч, Худалдагч, Үнэ тогтоогч талын орлогыг хурааж торгоно. Өмчлөгч биш, Худалдан авагч, Үнэ төлөгч орлого олоогүй, зарлага гаргасан талын орлогыг хурааж торгох боломжгүй.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 хэсэгт "орлого" гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гаднаас хүлээн авах бүх төрлийн гүйлгээг" 4.1.15 хэсэгт "зарлага" гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гадагш чиглэсэн бүх төрлийн гүйлгээг хэмээн тодорхойлон хуульчилсан.

Дээрх зохицуулалтаас үзвэл, "Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж зөрчил үйлдэж олж авсан мөнгө... бүх төрлийн орлогыг ойлгоно" хэмээн тайлбарлан тодорхой хуульчилсан. Санхүүгийн холбогдолтой хуулиудыг судлан үзвэл зөвхөн ТТХ-д л "орлого, зарлага" хэмээх ойлголтыг тодорхойлсон. "П" ГХОХХК нь Гадагш чиглэсэн зарлага гаргасан. Иргэн Т.Ө******* болон "" ХХК нь Дотогш чиглэсэн орлого олсон.

Зөрчлийн тухай хуулийн 11.30 зүйлийн 1 хэсэгт ...тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж ...торгоно. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан бол албадлагын арга хэмжээг оногдуулна" гэж заасан. Дээрхээс үзвэл, Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1 заалтын дагуу "Торгох шийтгэл н Үндсэн шийтгэл, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан "Хөрөнгө, орлогыг хураах нь Албадлагын арга хэмжээ болно. Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж ...торгох шийтгэлийг оногдуулна.

...тухайн үйл ажиллагаанаас орлого олсон... субъект болох Өмчлөгч, Худалдагч, Үнэ тогтоогч талд Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж торгох" шийтгэлийг оногдуулна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2020.05.06 өдрийн 001/XT2020/0156 дугаар Тогтоолын тодорхойлох хэсгийн 5 хэсэгт Хэрвээ хуулийг нэг мөр хэрэгжүүлж тэгш шударга ханддаг бол ам.доллараар зээл олгосон хөрөнгөө зээлдүүлж нэмж хүү авч байгаа иргэд төлбөр тооцоо хийсэн гэдгээрээ Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл хүлээх үндэслэл үүсч байгаа юм." хэмээн Хяналтын Гомдлыг дурдсан байдаг.

Хянавал хэсгийн 15 хэсэгт "Гомдол гаргагч ... нь ... бондын үнийг ам.доллараар илэрхийлж, худалдан авагчдаас төлбөрийг хүлээн авсан нь ... бүтээгдэхүүний үнийг гадаад валютаар тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэсэн... гэж үзэх ба... Монголбанкны албан ёсны зөвшөөрөл аваагүй байх тул дээрх хуулийн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзнэ" гэж үзнэ. Хянавал хэсгийн 17 хэсэгт нь гадаад валютаар бондын үнийг тогтоож, нэр бүхий иргэдэд худалдсан зөрчил гаргасандаа буруутгагдаж, хариуцлага хүлээж байгаа, харин тухайн бүтээгдэхүүнийг нь худалдан авсан иргэдийг шийтгэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй тул иргэд... шийтгэл хүлээх үндэслэлтэй /Тодорхойлох хэсгийн 5/ гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй" хэмээн Хууль хэрэглээний үндэслэлийг тодорхой гарган, эцэслэн шийдвэрлэжээ. Зөрчлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 хэсэгт шүүх, эрх бүхий албан тушаалтан Торгох шийтгэлийг оногдуулахаар хуульчилсан.

Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан ...тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж ...торгох шийтгэл"-ийг Шүүх болон Эрх бүхий албан тушаалтан гэсэн 2 субъект оногдуулах эрхтэй.

"П" ГХОХХК нь Зөрчил үйлдээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан Шийтгэл оногдуулах үндэслэлгүй. Шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь 1. 2 хэсгийн эхний талбарт "П" ГХОХХК-ийг 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж. Оногдуулсан шийтгэлийн 40 000,000 төгрөгийг Төрийн санд сайн дураар тушааж, биелүүлэхийг даалгасан агуулга илэрхийлжээ. "П" ГХОХХК нь Зөрчил үйлдээгүй тул Шийдвэрлэх нь 1, 2 хэсгийн эхний талбараар Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан Шийтгэл оногдуулах үндэслэлгүй.

Шийдвэрлэх нь 2 хэсгийн үлдэх талбарууд. 3-8 хэсгийг Хоосон үлдээсэнтэй Санал нэг байна. Зөрчил үйлдээгүй, Холбогдолгүй тул Хоосон үлдээх нь тодорхой. Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь дугаар 11 хэсэгт дурдсанчлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 зүйлийн 2 хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. Хуульд нийцээгүй хэлцлээс татгалзаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Монгол Улсын С*******нд хандсан ч гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай нь санал нийлэх боломжгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасан Зөрчил хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд хандаж байна.

ТТҮМТГТХ-ийн дагуу Үүрэг хүлээж, Хариуцлага хүлээх Субъект биш, Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж торгох шийтгэл оногдуулах хуульд заасан үндэслэл байхгүй. 2023.03.21 өдрийн ******* дугаарт Шийтгэлийн хуудсаар илрэх Захиргааны акт нь хууль бус бөгөөд Хуульд заасан үндэслэлгүйгээр Шийтгэл оногдуулан П" ГХОХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Нэхэмжлэлийн тус шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Иргэн Т.Ө******* 1,258,398 ам долларын орлого, "" ХХК 771,442 ам долларын орлого. Нийт 2,029,840 ам долларын орлогыг Зөрчил үйлдэж олох, Хууль бусаар, Шударга бусаар хөрөнгөжих Үндэслэл огт үгүй. Эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Монгол Улсын С*******нд хандсан "П" ГХОХХК нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдах учиртай Өмчлөх язгуур эрхээ эдэлж, хууль ёсны ашиг сонирхлоо Төрөөр хамгаалуулж чадахгүйд хүрч иргэн Т. Ө******* болон "" ХХК-ийн үйлдсэн зөрчлийн улмаас 2,029.840 ам долларын Өмчлөх эрхээ алдах Үндэслэл огт үгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх" Хуулийн зорилго, 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан * оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" хэмээх Шударга ёсны зарчим, 3.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан " зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох", мөн зүйлийн 5 хэсэгт заасан "Энэ хуулийн тусгай ангид заасан бол... үндсэн шийтгэл дээр нэмж албадлагын арга хэмжээг оногдуулна" хэмээх Шийтгэлийн зорилго 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг, 4.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан "... зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах" Албадлагын арга хэмжээ авах Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг, мөн зүйлийн 2 хэсэгт заасан хохирол нөхөн төлөхөд зарцуулах" Албадлагын арга хэмжээ авах Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг гэх мэт Хуулиар хүлээсэн үүргээ МУСЗХ биелүүлэхгүй, бүр Хөсөрдүүлсэн шинжтэй Татгалзсан шийдвэр гаргасан. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 хэсэгт заасан "Төр нь... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 3 хэсэгт заасан "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.". Арван зургаадугаар зүйлийн 3 заалтад тусгасан хөрөнгө шударгаар олж авах, .... өмчлөх эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах ...-г хориглоно. Төр хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө." хэмээн Үндсэн хуульчлан хамгаалсан Язгуур эрхээ эдэлж чадахгүй байдалд шууд хүргэсэн, Хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг хариуцагчийн зүгээс явуулж байна.

Өмчлөх эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах атал "П" ГХОХХК-ийн 2,029,840 ам.долларын өмчлөх эрхийг хамгаалах үр дагавар үүсгэх Албадлагын арга хэмжээг авахгүйгээр барахгүй Хууль бусаар шийтгэл оногдуулж 40,000,000 төгрөгийг хураан авах Шийдвэр, үйл ажиллагааг явуулсан болохыг нэхэмжлэлийн шаардлага 1 хэсэгт тодорхой дурдсан бөгөөд тус хэсэгтэй мөн Логик холбоос, Эрх зүйн үр дагавраар холбогдож байна.

ТТҮМТГТХ-ийн хүрээнд үйлдэгдсэн зөрчил нь Эдийн засгийн үр дагавартай. Зөрчлийн улмаас бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн тал орлого олно. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2 хэсэгт "Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют тооцооны нэгжээр үнэ тогтоосон эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульчилсан нь тухайн зөрчлийн шинжид хамаарах зохицуулалт юм. Холбогдогч иргэн Т.Ө******* нь Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн нэгжийн үнийг ам доллараар тогтоосон, өөрийн болон "" ХХК-ийн харилцах дансаар 2,029,840.00 ам долларыг хүлээн авсан нь Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад нэгэнт тогтоогдсон. Хууль зөрчиж орлого олсон иргэн Т.Ө******* болон "" ХХК-д хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцнэ.

Харин "Перрин пок иммо монголий плим" ХХК нь их хэмжээний мөнгөн хөрөнгөөр хохирсон нөхцөл байдал тогтоогдож байхад Эрх бүхий албан тушаалтан дөчин сая төгрөгөөр торгож байгаа нь ЗТХ-ийн 1.3 зүйлд заасан оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчимд харшилна.

ТТҮМТГТХ-ийг зөрчсөн хэргийг Монгол Улсын Дээд шүүх хянаж 2020.05.06-ны 001/хт2020/0156 тогтоол гаргажээ. Уг тогтоолын хянавал хэсгийн 15-д ...бондын үнийг ам доллараар илэрхийлж, худалдан авагчдаас төлбөрийг хүлээн авсан нь ... хуулийн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзнэ." гэж, тогтоолын 17-д ... харин бүтээгдэхүүнийг төлбөр худалдан авсан иргэдийг шийтгэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй туп харин тухайн бүтээгдэхүүнийг төлбөр тооцоо хийсэн гэдгээрээ Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл хүлээх үндэслэлтэй /тодорхойлох хэсгийн 5/гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй" гэж шийдвэрлэжээ. Энэхүү зөрчлийн хэргийг Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд нэг мөр шийдвэрлэсэн шүүхийн практик нь нэхэмжлэгчид оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох боломжтойг илэрхийлж байна. Иймээс Зөрчлийн хуулийн зорилгод нийцээгүй үндэслэлээр МУСЗХ-ны Улсын байцааг нарын 2023.03.21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Бүгд Найрамдах Франц Улсын "Е" ХК нь Монгол Улсад "П" ХХК-ийг 2021 онд үүсгэн байгуулж, 1.865,000.00 (Нэг сая найман зуун жаран таван мянга, еврогийн санхүүжилт хийссэн. Уг санхүүжилтийг иргэн Т.Ө*******тай 2021.06.21-ний өдөр хийсэн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" хэмээх хэлцлийн дагуу 2.029.840.00 ( Хоёр сая хорин есөн мянга найман зуун дөчин) ам долларыг Бүрэн төлж дуусгахад зарцуулдаг. Компанийн Дотоод хяналт шалгалтын баг 2021.06.21-ний өдрийн ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" хэмээх хэлцэл нь Монгол Улсын ТТҮМТЕХ-ийг ноцтой зөрчсөн болохыг олж мэдсэн.

Хөрөнгө оруулагч "Ettenath Holding" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл дотоод хяналт шалгалтын мэдээллийг хэлэлцээд 2023.01.05-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай" ******* дугаартай хэлцлээс татгалзах шийдвэрийг гаргаж, Худалдагч тал болох иргэн Т.Ө*******д албан ёсоор хүргүүлсэн. БНФУ-аас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь нарийн хяналтын дор явагддаг, тухайн шилжүүлгийн үндэслэл болсон гэрээ, хэлцэл хууль ёсны байх шаардлагыг хатуу баримталдаг. Хэдийгээр иргэн Т.Ө******* нь хэлцлээс татгалзсан шийдвэрийг зарчмын хувьд зөвшөөрч 2.029,840 ам.долларыг буцаан төлөх боломжтой гээд "Төлбөр барагдуулах гэрээ байгуулах саналыг Хөрөнгө оруулагчид ирүүлсэн боловч тухайн саналыг хүлээн авах боломжгүй. Их хэмжээний мөнгөн хөрөнгийг гадаад улс руу хууль зөрчсөн хэлцлийн дагуу шилжүүлсэн хэрэгт Францын хөрөнгө оруулагч нар буруутгагдах тул уг хэлцэл хууль ёсны эсэхийг Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар шалгуулах шаардлага бий болсон. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхээр төлөөлөгчдөд итгэмжлэл олгож, 2021.06.21-ний өдрийн ******* дугаартай хэлцэл, уг хэлцлийн дагуу төлбөр гүйцэтгэсэн байдал нь ТТҮМТГТХ-ийг зөрчсөн эсэхийг тогтоолгох, хууль зөрчсөн нь тогтоогдвол "Перрин пок иммо монголий плим" ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хуульд заасан арга хэмжээг авхуулахаар МУСЗХ-нд хүсэлт гаргасан. МУСЗХ-ны Улсын байцаагч М.Т*******, Улсын байцаагч Б.Т нар 2301000001 дугаартай Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан ЗХБА-ны явцад 2021.06.21-ний хэлцэл нь ам доллараар нэгжийн үнийг тогтоосон, төлбөр тооцоог ам доллараар гүйцэтгэсэн Т.Ө*******ы дансанд 1.258,398.00 ам доллар. "" ХХК-ийн харилцах данс болон касс 771.442.00 ам долларыг хүлээн авсан, эдгээр үйл ажиллагаа нь "Тооцоо нийлсэн акт зар баталгаажуулж талууд гарын үсэг зурсан зэрэг нь бүрэн тогтоогдсон байна.

Иймээс Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцээгүй үндэслэлээр С*******ны улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

6. Хариуцагч М.Т******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: "Перрин лок монголий плим" ХХК-ийн итгэмжлэгдсэн Ц. Ч, Д.С нараас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээллийг шалгахад иргэн төлөөлөгч Т.Ө******* болон "П" ХХК-ын харилцан тохиролцож байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-тэй холбоотой Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд заасныг зөрчсөн дараах үйлдлүүдийг гаргасан байдаг. А."Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулахдаа бараа буюу үл хөдлөх хөрөнгийн үнийг гадаад валютаар тогтоосон гэж үзэж Т.Ө*******д хариуцлага ногдуулсан. Б. "Перрин лог иммо монголий плим" ХХК-д торгох шийтгэл ногдуулсан тухайд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан бөгөөд талууд гэрээг хуулийн хүрээнд буюу Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хуультай нийцүүлэн байгуулах нь зөвхөн худалдагч тал бус худалдан авагч тал мөн хамаарахаар байдаг. Хэрэв хууль тогтоомж зорчих нөхцөл байдал үүсвэл татгалзах зөрчил үйлдэхгүй байх бүрэн боломжтой бөгөөд "П" ХХК нь зөрчил үйлдэхээс өмнө бус зөрчил үйлдсэний дараа гэрээнээс татгалзах, зөрчлийн талаарх мэдээллийг гаргасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т "Энэ хуульд заасан зөрчил тус бурт шийтгэл оногдуулна" гэж заасны дагуу холбогдох этгээдүүдийн үйлдсэн үйлдэл Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэж заасан хуульд заасан хориглосон үйлдэл бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "бараа, ажил, үйлчилгээний унийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу холбогдох шийтгэлийг ногдуулсан хууль ёсны дагуу оногдуулсан болно. Түүнчлэн "П" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранцэцэг нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулахдаа гэж гадаад валют болох америк доллараар илэрхийлж төлбөрийг гадаад валют болох америк доллар болон еврогоор гүйцэтгэсэн. Энэ нь холбогдох дансны хуулга, холбогдогч болон гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд холбогдох шийтгэлийг оногдуулсан. Мөн иргэн Т.Ө******* нь "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч боловч хувьцаа эзэмшигчийн компаниас гадуурх үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг компани өөрийн эд хөрөнгөөр хариуцахгүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "компани хувьцаа эзэмшигчдийн хүлээх үүргийг хариуцахгүй" гэж заасны дагуу хүлээн авах боломжгүй тухай 2023 оны 3 дугаар сарын 16-ны №3/4-3 тоот Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь дээрх тайлбарын дагуу хууль зүйн үндэслэлгүй байх тул "П" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК-аас гаргасан гомдлын дагуу хянан үзэхэд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнийг зөвхөн төгрөгөөр илэрхийлнэ. Мөн төгрөгөөр гүйцэтгэнэ гэдэг зохицуулалтыг зөрчсөн байж болзошгүй үйлдэл илэрсэн учраас зөрчлийн хэрэг нээн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотойгоор ажиллагааг хийж гүйцэтгэхэд иргэн Т.Ө******* болон П ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хоёр тал байгаа. Үүнийг иргэний эрх зүйн харилцааны худалдах, худалдан авах гэрээ буюу иргэний эрх зүйн харилцааны хүрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Энэ хүрээнд эдгээр талууд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа тодорхой үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төгрөгөөр илэрхийлж мөн төгрөгөөр гүйцэтгэх хуульд заасан зохицуулалтын дагуу хэрэгжүүлж явах бүрэн бололцоотой байсан боловч талууд үүн дээр харилцан тохиролцохдоо Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасныг зөрчиж ам.доллароор илэрхийлээд ам.доллароор гүйцэтгэсэн. Зарим мөнгөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэсэн тохиолдлууд ч байгаа. Энэ нь өөрөө юуг илэрхийлж байна гэвэл П ХХК тухайн төгрөгийг төгрөгөөр илэрхийлэх, төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байсныг харуулж байна. Энэ хүрээндээ талуудыг аль алийг нь Зөрчлийн тухай хуулиар торгосон нөхцөл байдал байдаг.

Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэсэн хэрэг тухайн нөхцөл байдлаас өөр компанийн гаргасан үйлдэлд холбон тайлбарлаж иш татаж байна. Гаргасан шүүхийн шийдвэр нь Улсын Дээд шүүхийн тогтоол дээр ингэж шийдсэн байна гэдэг нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэсэн оролдлого гэж бидний зүгээс харж байна. Мөн Т.Ө******* болон түүний хамаарал бүхий компани руу шилжүүлсэн дансны баримтууд, холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ мөн төлбөр тооцоо нийлсэн актууд зэрэг холбогдох баримт, материалуудаар бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Тийм учраас гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн зөрчилд тавигдаж байгаа үндсэн гол санкц нь төлбөр тооцоог илэрхийлэх, гүйцэтгэх гэж байгаа юм. Илэрхийлнэ гэдэг нь гэрээн дээр аливаа барааны үнийг илэрхийлэх зүйл. Гүйцэтгэнэ гэдэг нь Монгол улсын мөнгөн тэмдэгтээс бусад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэхийг хэлж байгаа юм. Төлбөр тооцоог гадаад валютаар илэрхийлсэн гэж үзээд Т.Ө*******ыг мөн Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлээр торгосон. Энэ хуулийн зорилго нь бид нар ямар нэгэн хохирол учруулаагүй, орлого олсон нь зөвхөн Т.Ө******* гэж тайлбарлаж байгаа ч энэ бол цаанаа өөр агуулга байгаа. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зорилго нь хэн нэгэн шууд байдлаар орлого олох юм уу, зарлага гаргахтай холбоотой зүйл цаанаа агуулагддаггүй. Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр бараа, ажил, үйлчилгээний үнийг гүйцэтгэж, төгрөгөөр тооцсоноороо төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн холбогдох мөнгөний бодлоготой холбогдсон асуудал байдаг. Энийг хамгаалах энэ аргын хэлбэр хэрэгсэл нь өөрөө Монгол Улсад зөвхөн төгрөгөөр гэрээ хэлцэл, тодорхой тохиолдлууд байж байгаа. Зээлээр ам.доллар болон бусад валют гэх мэт. Энэ маань олон улсын гэрээ хэлцэл мөн Монголбанкнаас зөвшөөрөл олгогдсон тохиолдолд тодорхой тооны хэлцлүүд дээр мөн банк бус санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээл, хадгаламж, бусад санхүүгийн үүсмэл хэлцлүүд дээр доллароор илэрхийлэх боломж нь байдаг. Бусад тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгууллага гэрээ хэлцэл хийх тохиолдолд үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлнэ. Мөн гүйцэтгэх бол үндэсний мөнгөн тэмдэгтэйгээр гүйцэтгэнэ гэдэг энэ хуулийн агуулга зорилго нь энд байгаа учир зөрчлийг гаргахгүй байх боломж, бололцоо нь оролцогч хоёрт хоёуланд нь байсан. Гэрээг хуулийн хүрээнд талууд чөлөөтэй биелүүлээд явах боломжтой. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах нь банкин дээр Монголбанк, банкнаас бусад салбар, иргэн, аж ахуй нэгжүүдийн хувьд С******* хяналтыг тавьдаг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Гомдол гаргагч П ХХК-иас С*******ны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т******* нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр 40,000 нэгж буюу 40,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсаныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.
  2. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдолд: 1.1 бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй... бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар гомдол гаргагчийг торгожээ.
  3. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заажээ.
  4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас манай компани зөрчил гаргаагүй, зөрчил гаргагч нь худалдагч тал болох иргэн Т.Ө******* гэж, хариуцагчийн зүгээс Зөрчлийн тухай болон холбогдох хуульд төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх үүргээ гомдол гаргагч биелүүлээгүй гэж маргаж байна.
  5. Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршдог байна.
  6. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн нөхцөл заасан болон хариуцлага тооцсон хэсгийг авч үзвэл ... Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй... бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг дэлгэрүүлбэл 1-рт үндэсний мөнгөн тэмдэгтээр бараа ажил, үйлчилгээний үнийг илэрхийлэх, 2-рт түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бол 1-рт торгох шийтгэл, 2-рт үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авахаар хуульчилсан байна.
  7. Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана гэж, Тайлбар: Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно гэж зааснаас үзвэл бүх төрлийн орлогыг олсон хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдсэн гэж үзэхээр байна.
  8. Хэрэгт авагдсан иргэн Т.Ө******* болон П ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №******* тоот гэрээгээр ******* дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, ******* гудамж, 4 дүгээр байрны *******, 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2,029,840.00 мянган ам долллараар иргэн Т.Ө*******аас худалдан авахаар тохиролцжээ.
  9. Хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд зааснаар зөрчил гаргагч нь худалдагч болон худалдан авагч аль аль нь гэж үзээд хоёуланд нь торгох шийтгэл ногдуулсан, харин орлогыг хураах албадлагын арга хэмжээг аль алинд нь аваагүй гэж тайлбарлаж байна.
  10. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн агуулгыг мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн агуулгатай холбон авч үзвэл зөрчил гаргагч нь орлого олсон худалдагч тал гэж үзэх үндэслэлтэй байна.
  11. Тодруулбал, иргэн, хуулийн этгээдийг төлбөр тооцоо хийсэн гэдгээр нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээлгэж, эд хөрөнгийг нь хураавал Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, 3. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, Арван зургадугаар зүйлийн 3 Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөнө гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарыг шүүх хүлээн авсан болно.
  12. Түүнчлэн гомдол гаргагч Перрин лок иммо Монголий ХХК-ийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч Бүгд Найрамдах Франц улсын иргэн P байх бөгөөд худалдагч тал болох иргэн Т.Ө*******аас учруулсан хохирлыг гаргуулахаар С*******нд хандсанаас үзвэл түүнийг зөрчил гаргагч гэж үзэн торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй байна.
  13. Иймд П ГХО-ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, С*******ны улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан П ГХО-ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, С*******ны улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С*******ноос 70200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ