Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 136/шш2024/00151

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2024/00151

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....... аймаг ...... сум, ..дугаар баг, ............. гудамж .......... тоотод оршин суух, С овогт Д.Г нэхэмжлэлтэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Зам барилга ашиглалтын ангид 1989 оны 01 дүгээр сарын 17-ноос 2001 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл механизмчинаар ажиллаж байсан. Ажилд орсон гарсан тушаал архивт байхгүй Зам барилга ашиглалтын анги нь 2005 онд бичиг баримт нь шатсан, иймд намайг Дорноговь аймгийн Сайншанд сумын Зам барилга ашиглалтын ангид механизчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-2/, ДГАЗДТГ-ын архивын тодорхойлолт /хх-4/, Дорноговь зам барилга ашиглалтын ангийн даргын тушаал /хх-5/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6-8/, Дорноговь аймаг Онцгой байдлын газрын тодорхойлолт /хх-9/, У.О, Б.О нарын тодорхойлолт /хх-11, 15/, баримт бичгүүд /хх-10, 12-14/, /хх-16-18/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр У.О, Б.О нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: Хүсэлт гаргагч Д.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зам барилга ашиглалтын ангид 1989 оны 01 дүгээр сарын 17-ноос 2001 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл механизмчинаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.Г Дорноговь аймгийн Сайншанд сумын Зам барилга ашиглалтын ангид 1989 оны 01 дүгээр сарын 17-ноос 2001 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл механизмчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-Хүсэлт гаргагч Д.Г...Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Зам барилга ашиглалтын ангид 1989 оны 01 дүгээр сарын 17-ноос 2001 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл механизмчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, ДГАЗДТГ-ын архивын тодорхойлолт /хх-4/, Дорноговь зам барилга ашиглалтын ангийн даргын тушаал /хх-5/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6-8/, Дорноговь аймаг Онцгой байдлын газрын тодорхойлолт /хх-9/, У.О, Б.О нарын тодорхойлолт /хх-11, 15/, баримт бичгүүд /хх-10, 12-14/, /хх-16-18/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С овогт Д.Г /РД:......../-ыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Зам барилга ашиглалтын ангид 1989 оны 01 дүгээр сарын 17-ноос 2001 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл механизмчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ