Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0621

 

2023 08 14 128/ШШ2023/0621

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК /РД:*******/

Хариуцагч: А газрын дарга,

Хариуцагч: А газрын хэлтсийн дарга нарын хоорондын тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэл гаргагч Т ХХК-иас А газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, аймгийн сумын нутаг 57.47 га бүхий С ам нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг Т ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зарласан солбицол, талбайн хэмжээгээр олгохыг А газрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. А газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Сонгон шалгаруулалт зарлах тухай *******[1] тушаалыг гаргасан байна.

3. Үүний дараа А газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Тушаалд хавсралт өөрчлөлт оруулах тухай *******[2] дугаар тушаалаар Сонгон шалгаруулалтын зарлах дугаартай аймгийн сумын С ам нэртэй 57.47 гектар бүхий талбайг 42.21 гектар талбай болгон солбилцолд өөрчлөлт оруулахыг хэлтсийн даргад даалгажээ.

4. Нэхэмжлэгч Т ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №[3] дугаар албан бичгээр А газрын Сонгон Шалгаруулалтын комисст гомдол гаргасан байна.

5. А газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр Т ХХК-д хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн талаар хариу өгчээ.

6. Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл, үндэслэлдээ: Манай компани 2023 оны 03-р сарын 06-ны өдрийн сонгон шалгаруулалтаар аймгийн сумын С ам нэртэй 57.47 га талбайд СШ кодтой сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан билээ. Гэтэл нийтэд зарласан талбайн солбилцлолыг -ын дарга сонгон шалгаруулалтыг дүгнэхийн өмнөхөн талбайн хэмжээг багасган, солбилцолд өөрчлөлт оруулсан. -ын даргын 2023.03.28-ны өдрийн ******* тоот тушаал гарч, талбайн хэмжээг 57.47 га байсныг 42.21 га болгож өөрчилсөн.

Манай компани сонгон шалгаруулалтад нийт 92,25 оноо авч шалгарсан учир төлбөрөө төлөх тухай мэдэгдсэн -ын хэлтсийн даргын 2023.04.17-ны өдрийн тоот албан бичиг ирсэн. Хэрэв бид энэ багасгасан талбайгаар нь хайгуулын тусгай зөвшөөрлийг авах тохиолдолд энэ талбайд байсан эрдсийн хуримтлалтай хэсгийн бараг тал нь хасагдаж байгаа учир уг тусгай зөвшөөрлийг авахад хохиролтой болох юм. Түүнчлэн манай компани -аас зарласан СШ- кодтой сонгон шалгаруулалтад оролцсон зардал, цаг хугацааны хувьд хохирох болоод байгаа юм. -аас 2023.04.12-ний өдрийн бидэнд ирүүлсэн дугаартай албан хариунд дурдсан хүдэр тээврийн замтай давхацсан гэх шалтгаан нь үндэслэлгүй байгаа юм. МУ-ын "Ашигт малтмалын тухай" хуулийн 17-р зүйлийн 17.3-д заасан Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална" гэсэн заалтыг зөрчиж, -ын даргын ******* дугаартай тушаал гарсан байна. Нэгэнт холбогдох газруудаас нь Ашигт малтмалын тухай хуулийн 17-р зүйлийн 17.1.17.2-д заасны дагуу холбогдох саналыг авч зөвшөөрөгдсөн, үүний дагуу засгийн газраас батлагдсан талбайд сонгон шалгаруулалт явуулахаар нийтэд албан ёсоор зарласан, аж ахуйн нэгжүүд материалаа -т хүргүүлсэн, сонгон шалгаруулалтыг дүгнэхийнхээ өмнөхөн засгийн газраас баталсан хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоон, -ын дарга талбайн хэмжээг тушаал гарган хасч байгаа нь хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд МУ-ын Засгийн газраас баталсан СШ- сонгон шалгаруулалтын талбайг үндэслэлгүйгээр багасгаж, солбилцлолыг өөрчилсөн -ын даргын 2023 оны 03 дүгээр сарын 28-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, анх 2023.03.06-ны өдөр зарласан 57.47 га талбайгаар хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид олгохыг -ын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор баталсан хавсралтын дагуу сонгон шалгаруулалтын талбайг зарласан. Геологийн мэдээллээс харахад талбайн хэмжээг хасахдаа өмнө хайгуул хийгдсэн алтны шороон ордын тал хэсгийг хассан байсан. Үүнийг нягталж үзэхэд Б ХХК-ийн зам тавигдсан байсан нь үнэн. Тухайн зам тавьсан хэсэгт алтны шороон орд байсан. Сансрын зургаас харахад тухайн газрын алтыг олборлосон ул мөр харагдаад байдаг. Тэгэхээр хууль бус олборлолт явагдсан байх магадлалтай. Сонгон шалгаруулалт зарласан талбайг тойрсон тусгай зөвшөөрөлтэй газруудыг тухайн зам мөн дайран өнгөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээгүүр явж байгаа зам юм. Тэгэхээр яагаад талбайгаас хасуулж байна вэ гэдэгт хардлага төрж байна. Тухайн алтны нөөцийг олборлосон ул мөрөө баллах үйл ажиллагаа байж болзошгүй. Засгийн газрын тухай хуульд бүх нийтээр, албан тушаалтан, аж ахуйн нэгж бүгд дагж мөрдөх ёстой эрх зүйн актыг хуульчилсан байдаг. Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлд зааснаар Засгийн газар тогтоол, шийдвэр гаргана, Засгийн газрын тогтоолыг зөвхөн Улсын Их Хурал эсхүл Засгийн газар өөрөө л өөрчлөх боломжтой. Засгийн газрын тогтоолд Ерөнхий сайд, салбарын сайд хоёр л гарын үсэг зурж баталгаажуулдаг. Гэтэл Засгийн газрын тогтоолыг үг дуугүй биелүүлэх ёстой агентлагийн дарга тушаал гаргаж өөрчлөх боломжгүй. Энэ нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн, хууль бус болжээ. Алт хууль бусаар олборлосон байж болзошгүй гэдэг нь бидний хардлага учраас тогтоох боломжгүй боловч сансрын зургаас олборлосон ул мөр харагдаад байгаа. Бид сонгон шалгаруулалтад оролцохдоо бүтэн хэмжээгээр 57 га талбайг авна гэж тооцоолж бүх ажлаа хийсэн, сонгон шалгаруулалтын үнийг тавьсан. Манай компани сонгон шалгаруулалтад тэнцэж, 1 дүгээр байрт орж шалгарсан. Гэтэл талбайн хэмжээг багасгасан байсан. Иймд Ашигт малтмал, газрын тосны газарт хууль битгий зөрчөөч гэсэн шаардлагыг сонгон шалгаруулалтын хугацаанд албан бичгээр өгсөн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Сонгон шалгаруулалтын журамд зааснаар зөвшилцөх боломжгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасныг баримтлан бид шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч А газрын дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/48 дугаар тушаалаар баталсан "Сонгон шалгаруулалтын журам", Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгийг үндэслэл болгон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн "Сонгон шалгаруулалт зарлах тухай" ******* дугаар тушаалын хавсралтаар "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдах талбайнууд"-ыг баталсан. Тус хавсралтын 23-д заасан аймгийн сумын нутагт 57.47 га бүхий С ам нэртэй талбайн солбицлууд болон талбайнд СШ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтыг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д зарласан. Гэтэл "Б" ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ******* алтны үндсэн ордоос олборлосон хүдрийг Бороогийн уурхайн боловсруулах үйлдвэрт тээвэрлэж хүргэдэг хүдэр тээврийн замтай давхацсан тул сонгон шалгаруулалтын урилгаас бүхэлд нь хасуулах тухай хүсэлт ирүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд нягтлан шалгаж үзэхэд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, аймгийн М сумын Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/449 дугаар захирамжаар байгуулж улмаар Улсын комисст 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №******* дугаартай актаар хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдлын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан зураг зүйн шаардлагад нийцүүлэн талбайн давхцалыг арилгаж солбицолд өөрчлөлт оруулж 42.21 гектар талбай болгон энэ тухай олон нийтэд төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender gov.mn/ мэдээлэн сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан нь холбогдох хууль тогтоомжид зөрчсөн гэж үзэхгүй болно. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" ******* дугаар тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А-36 дугаар тушаалаар зарласан Сонгон шалгаруулалтын Зарлах дугаартай аймгийн сумын С ам нэртэй 57,47 гектар бүхий талбайг 42.21 гектар талбай болгож, солбилцолд өөрчлөлт оруулахыг хэлтэс (Д.Б)-т даалгасан байна. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д "Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана" гэж заасан ба кадастрын асуудал хариуцсан нэгж нь Агентлагийн даргын даалгаснаар хөдөлмөрийн дотоод журамд болон байгууллагын бүтцийн нэгжийн хүрээнд тус тушаалыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй.

Т" ХХК нь аймгийн сумын нутагт 42.21 га бүхий С ам нэртэй талбайн солбицлууд болон талбайнд СШ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож 92.25 оноо авч шалгарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-д "геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ажлын хоёр өдөрт багтаан мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх;" гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр албан бичгээр Сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналын зөрүү болох 2,199,810,055 төгрөгийг 100900018408 тоот дансанд төлөх талаар "Т" ХХК-д мэдэгдсэн. Гэтэл "Т" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-д заасан босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөөгүй тул 20 дугаар зүйлийн 20.5.5-д "энэ хуулийн 20.5.3, 20.5.4-т заасны дагуу төлбөрийг төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага мэдэгдлийг хүчингүй болгож, энэ тухай бичгээр ажлын хоёр өдөрт мэдэгдэх;" гэж, 20.5.6-д "энэ хуулийн 20.5.3, 20.5.4-т заасан төлбөрийг мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй оролцогчид босго үнийг буцаан олгохгүй." гэж заасны дагуу дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10/2347 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5. 20.5.6 дахь заалтын дагуу шалгарсан мэдэгдлийг хүчингүй болгож, босго унийг буцаан олгохгүй болохыг "Т" ХХК-д мэдэгдсэн. аймгийн сумын нутагт 42.21 га бүхий С ам нэртэй талбайнд СШ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт амжилтгүй болсон. Талбайн давхцалыг арилган дахин зарласан тохиолдолд нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалтад оролцох боломжтой болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.2-т "теологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан холбогдох шийдвэрийг гаргах," гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтэст даалгах боломжгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д "Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: ", 52.5.1-д "захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;" гэж заасан гэтэл нэхэмжлэлийн шаардлагад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. А газрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын журмаар олгоно" гэж заасан бөгөөд мөн хуулийн 9.1.3, 9.1.11, 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицлыг төрөөс тогтоон баталсан бөгөөд энэ талаар тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нарт үүрэг болгож шийдвэрлэсэн.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" 106 дугаар тогтоолын гурав Аж үйлдвэржилтийн сэргэлтийн 3.1-т "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна" гэж заасан болно. Мөн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийн 1.3 дахь хэсэгт Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг цахим хэлбэрээр, сонгон шалгаруулалтын журмаар зохион байгуулах, тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрийн 15 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн зөвлөмж гарсан.

Засгийн газрын агентлагийн эрх зүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах чиг үүргийн дагуу дээр дурдсан журам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу зураг зүйн шаардлагад нийцүүлэн талбайн давхцалыг арилгаж солбицолд өөрчлөлт оруулж, 57 га талбай байсныг 42 га талбай болгон холбогдох цахим хаягуудад тухайн өдрөө байршуулсан. Нэхэмжлэгч компани тухайн өдөр дээрх мэдээллийг байршуулсныг мэдэж байсан. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар зарласан сонгон шалгаруулалтын аймгийн сумын нутагт байрлах С ам нэртэй 57.47 га бүхий талбайг 42.21 га болгон өөрчилж, солбицолд өөрчлөлт оруулахыг хэлтсийн даргад үүрэг болгосон. Нэхэмжлэгч компани тус сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан байдаг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэхэд нэхэмжлэгчийн эрх яаж сэргэх юм бэ гэдгийг нэхэмжлэлийн шаардлагадаа зааж өгөөгүй байна. Холбогдох хуулийн этгээдээс гомдол ирүүлсний дагуу шалгаж үзээд улсын чанартай замыг улсын комисс хүлээн авсан тохиолдолд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй гэдэг байдлаар талбайн хэмжээг хасаж зарласан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагад эрх, ашиг нь хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой заах ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд нэхэмжлэгчийн эрх яаж хөндөгдөж байгаа, яаж сэргэх нь ойлгомжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжин оролцож байна. Нэхэмжлэгч ******* дугаар тушаалыг хүчингүй болгох ямар хууль зүйн үндэслэл байгаа талаар дурдсангүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байгаа. Учир нь сонгон шалгаруулалтад ялчхаад төлбөр төлөөгүй гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөөд байгаа талаад тодорхой ярьсангүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалттай холбоотой талбайд хайгуул хийхээр оролцож байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алтны нөөц, тусгай зөвшөөрлийн талбайтай зам давхцалтай гэж өөрийн дотоод итгэл үнэмшлээр тайлбарлаж байна. Энэ нь талаар төрийн байгууллагаас захиргааны актууд нь гарсан, хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа. Нэхэмжлэгчийн эрх яаж хөндөгдөж байгаа, зам талбай барих эрх зүйн актууд яаж хууль зөрчөөд байгаа, Ашигт малтмал, газрын тосны газрын тушаалууд нь хуулийн ямар заалтуудыг зөрчөөд байгаа талаар дурдсангүй гэдгийг нэмж хэлье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Т ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, аймгийн сумын нутаг 57.47 га бүхий С ам нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг Т******* ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зарласан солбицол, талбайн хэмжээгээр олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

3.1 Маргаан бүхий тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дахь хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/48 дугаар тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалтын журам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдийн ******* тоот албан бичгийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар зарласан, Сонгон шалгаруулалтын зарлах дугаартай аймгийн сумын С ам нэртэй 57.47 гектар бүхий талбайг 42.21 гектар талбай болгон солбилцолд өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ.

3.2 Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар аймгийн сумын нутагт С ам нэртэй газарт, 57.47 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлан, уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Т ХХК шалгарч, Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр дугаартай албан бичгээр шалгарсан тухай мэдэгдсэн байна.

Мөн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, Б ХХК-иас ******* дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж ... уг талбай нь ******* алтны үндсэн ордоос олборлосон хүдрийг Бороогийн уурхайн боловсруулах үйлдвэрт тээвэрлэж хүргэдэг хүдэр тээврийн замтай давхцсан байна. Б ХХК нь дээрх давхцал бүхий хүдэр тээврийн замыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Автотээврийн улсын комисст шалгуулан, байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг. Тиймээс давхцал бүхий талбайг урилгаас хасаж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж,

Улмаар хариуцагчийн зүгээс хяналт шалгалт явуулсны дүнд талбайн солбицлын давхцлыг арилгаж маргаан бүхий захиргааны актаар 57.47 гектар бүхий талбайг 42.21 гектар талбай болгон солбицолыг өөрчилсөн үйл баримтууд нотлогдож байна.

3.3 Нэхэмжлэгчийн зүгээс ... холбогдох газруудаас Ашигт малтмалын тухай хуулийн дагуу саналыг авч зөвшөөрөгдсөн, үүний дагуу Засгийн газраас батлагдсан талбайд сонгон шалгаруулалт нийтэд албан ёсоор зарлаж, аж ахуйн нэгжүүд материалаа хүргүүлсний дараа дүгнэхийнхээ өмнө Засгийн газрын шийдвэргүйгээр талбайг дур мэдэн хасч байгаа нь хууль бус шийдвэр гэж маргажээ.

3.4 Хариуцагч ... Уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд шүүлт хийж шалган 2.14 гектар талбайгаар давхцалтай байсан тул уг давхцлыг арилгаж хуульд нийцүүлэн 15.26 гектар талбайг хасаж үлдэж буй 42.21 гектар талбайд үргэлжлүүлэн сонгон шалгаруулалт явуулсан гэж тайлбарлаж байна.

3.5 Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрх, 9.1.11 дэх заалтад Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх, 11 дүгээр зүйлд Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, 11.1.14 дэх заалтад Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 11.1.25 дэх заалтад Энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах гэж тус тус заасан.

3.6 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 05/743 дугаар ... Б ХХК-ийн ******* алтны үндсэн ордоос олборлосон хүдрийг Бороогийн уурхайн боловсруулах үйлдвэрт тээвэрлэдэг замтай давхцалтай хүсэлтийг ирүүлээд байна. Иймд дээрх хүсэлтийг судлан холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэнэ үү гэх албан бичиг, хариуцагчаас Б ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу давхцалтай газрыг шалгахад 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн ******* дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан, Уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд газрын давхцал байсан зэрэг баримтууд тогтоогдож байна.

3.7 Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч нь хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн, хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд тавих хяналтаа хэрэгжүүлж, улмаар сонгон шалгаруулалтын газар бусдын газартай давхцсан болохыг тогтоож, маргаан бүхий захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй юм.

3.8 Тодруулбал, Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тогтоосон бөгөөд уг тогтоосон солбицолын хүрээнд, хэтрүүлэлгүйгээр хуульд заасан чиг үүргийнхээ дагуу давхцлыг арилгаж, солбицлыг тодорхойлон шийдвэр гаргасан хариуцагчийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4. аймгийн сумын нутаг 57.47 га бүхий С ам нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг Т ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зарласан солбицол, талбайн хэмжээгээр олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

4.1 Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаал нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул уг шийдвэрээр хасагдсан талбайг олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэх боломжгүй юм.

5. Нэхэмжлэгч Т ХХК нь талбайн хэмжээг багасгасан талаар мэдэж байсан нь хэрэгт авагдсан 2023 оны 3 дугаар сарын 31-ний өргөдөлд /х.хн 47/ босго үнийг буцаан авах хүсэлт гаргаж байснаар нотлогдож байх бөгөөд талбайн хэмжээ өөрчлөгдсөнд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул урьдчилан төлсөн босго үнийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан олгох асуудлыг шийдвэрлэвэл зохино.

6. Иймд дээрх үндэслэлүүдээр Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25 дахь заалтыг тус тус баримтлан Т******* ХХК-иас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, аймгийн сумын нутаг 57.47 га бүхий С ам нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг Т******* ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зарласан солбилцлол, талбайн хэмжээгээр олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ