| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00159/И |
| Дугаар | 136/шш2024/00159 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 136/шш2024/00159
| 2024 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 136/ШШ2024/00159 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: .....аймаг, .............. сум, .... дүгээр баг, .......... гудамж, . тоотод оршин суух, Б овогт Н.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Н.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Дорноговь аймгийн Иххэт сумын Майннэгэн нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ногоочноор, Майннэгэн нэгдлийн зочид буудалд 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл галчаар, Майннэгэн нэдлийн сургуулийн дотуур байрны гуанзанд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бэлтгэгчээр, Майннэгэн нэгдлийн талхны газарт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл туслах, Майннэгэн нэгдлийн дэлгүүрт 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлдэхүүний худалдагч, Дорноговь аймгийн Иххэт сумын Баянхэт компанийн зочид буудлын гуанзанд 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай тогтоолын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Баянхэт компанийн захирлын 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Баянхэт компанийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай тушаалын хуулбар,
Компанийн захирлын 1996 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалын хуулбар, гэрч С.Ж тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.А тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр С.Ж, Н.А нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4. Хүсэлт гаргагч Н.Б нь Дорноговь аймгийн Иххэт сумын Майннэгэн нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ногоочноор, Майннэгэн нэгдлийн зочид буудалд 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл галчаар, Майннэгэн нэдлийн сургуулийн дотуур байрны гуанзанд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бэлтгэгчээр, Майннэгэн нэгдлийн талхны газарт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл туслах, Майннэгэн нэгдлийн дэлгүүрт 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлдэхүүний худалдагч, Дорноговь аймгийн Иххэт сумын Баянхэт компанийн зочид буудлын гуанзанд 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажилласан байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй, зарим тушаалууд зөрүүтэй байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Н.Б нь Дорноговь аймгийн Иххэт сумын Майннэгэн нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ногоочноор, Майннэгэн нэгдлийн зочид буудалд 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл галчаар, Майннэгэн нэгдлийн сургуулийн дотуур байрны гуанзанд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бэлтгэгчээр, Майннэгэн нэгдлийн талхны газарт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл туслах, Майннэгэн нэгдлийн дэлгүүрт 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлдэхүүний худалдагч, Дорноговь аймгийн Иххэт сумын Баянхэт компанийн зочид буудлын гуанзанд 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл түүний ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай тогтоолын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Баянхэт компанийн захирлын 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Баянхэт компанийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай тушаалын хуулбар, Компанийн захирлын 1996 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалын хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Н.Б нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Н.Б Дорноговь аймгийн Иххэт сумын Майннэгэн нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ногоочноор, Майннэгэн нэгдлийн зочид буудалд 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл галчаар, Майннэгэн нэгдлийн сургуулийн дотуур байрны гуанзанд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бэлтгэгчээр, Майннэгэн нэгдлийн талхны газарт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл туслах, Майннэгэн нэгдлийн дэлгүүрт 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлдэхүүний худалдагч, Дорноговь аймгийн Иххэт сумын Баянхэт компанийн зочид буудлын гуанзанд 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ