Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2024/00166

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2024/00166

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, ....... аймаг ........ сум, .. дугаар багт оршин суух, М овогт С.Э /РД:............../-ийн нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачин, уурын зуухны селесрээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр болон тушаалууд дээр Саруул зам нэгдлийн тамга биш тэмдэг дарагдсан учир ажилласан жил тогтоох боломжгүй байгаа тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-3-5/, Дорноговь аймгийн Саруул зам нэгдлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Дорноговь аймгийн Саруул зам нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 121 дугаартай тодорхойлолт /хх-8/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай тодорхойлолт /хх-9/,Л.А, Б.М, Д.Б нарын тодорхойлолт /хх-10, 12, 19/, баримт бичгүүд /хх-11, 13-14, 20-23/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс:Д.Б, Б.М нараас гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан,архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.

Нэхэмжлэгч С.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачин, уурын зуухны сан техникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Э Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачин, уурын зуухны сан техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-Нэхэмжлэгч С.Э ...Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачин, уурын зуухны селесрээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч С.Э...Миний бие Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачин, уурын зуухны селесрээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-3-5/, Дорноговь аймгийн Саруул зам нэгдлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Дорноговь аймгийн Саруул зам нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 121 дугаартай тодорхойлолт /хх-8/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай тодорхойлолт /хх-9/, гэрч Л., Б.М, Д.Б нарын тодорхойлолт /хх-10, 12, 19/, баримт бичгүүд /хх-11, 13-14, 20-23/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар С.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М овогт С.Э /РД:......../-ийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгачин, уурын зуухны сан техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ