| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00156/И |
| Дугаар | 136/шш2024/00167 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 136/шш2024/00167
| 2024 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 136/ШШ2024/00167 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ...... аймаг .... сум, ..дүгээр баг, ......-р хэсэг, ............ гудамж ....... тоотод оршин суух, Т. овогт Н.П /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Н.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрийн талхан цехэд 1989 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан. Энэ хугацааны баримт бичиг дутуу байгаа тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-5/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаартай тушаалын хуулбар /хх-6-8/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 121 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, Талхны цехийн бүх ажилчдын хурлын 1993 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаартай протоколын хуулбар /хх-11-13/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай тодорхойлолт /хх-14/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 124 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-15/, ажлын хамт олны зураг /хх-16/, У.Г, У.Г нарын тодорхойлолт /хх-17, 21/, баримт бичгүүд /хх-18-20, 22-23/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр: У.Г, У.Г нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: Гэрчийн мэдүүлэг авсан,архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.
Нэхэмжлэгч Н.П Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.П нь Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрийн талхан цехэд 1989 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.П Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрийн талхан цехэд 1989 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
-Нэхэмжлэгч Н.П ...Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрийн талхан цехэд 1989 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Б.Т...Миний бие Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрийн талхан цехэд 1989 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-5/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаартай тушаалын хуулбар /хх-6-8/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 121 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, Талхны цехийн бүх ажилчдын хурлын 1993 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаартай протоколын хуулбар /хх-11-13/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай тодорхойлолт /хх-14/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 124 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-15/, ажлын хамт олны зураг /хх-16/, гэрч У.Г, У.Г нарын тодорхойлолт /хх-17, 21/, баримт бичгүүд /хх-18-20, 22-23/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Н.П улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт Н.П /РД:........./-ийг Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрийн талхан цехэд 1989 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.П улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн
119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ