Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2017/00178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авчхэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1961 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагтай болсон. Иймд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар Ж.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 966 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Ж.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 966 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд ******* овогт *******гийн *******ын ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ                                 Ч.БАЯРЦЭНГЭЛ