| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 128/2023/0797/З |
| Дугаар | 128/ШШ2023/0749 |
| Огноо | 2023-10-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2023/0749
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Монголбанкны Хяналт шалгалтын газрын Ахлах хянан шалгагч Б.М*******д холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******ын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай банкнаас №1504 албан тоотоор Монголбанканд гаргасан гомдлыг Монголбанкны улсын байцаагчдын зөвлөл 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаараа хэлэлцээд Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч улсын байцаагч Б.М*******гийн 2301000030 тоот Зөрчлийн хэргийн №******* тоот актаар ногдуулсан зөрчилд авах арга хэмжээний хэлбэрийг өөрчилж шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж нэхэмжлэлээ татан авч байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* ХК-иас Монголбанкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч Улсын байцаагч Б.М*******гийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №******* тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч ******* ХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Монголбанкны Хяналт шалгалтын газрын Ахлах хянан шалгагч Б.М*******д холбогдох Монголбанкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч Улсын байцаагч Б.М*******гийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №******* тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ