| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00385/И |
| Дугаар | 130/ШШ2024/00457 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2024/00457
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б . Хаяг: Б аймаг, Б сум, 01 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б нь Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч Б нь тус аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суудаг. Тэрээр 1995 оноос эхлэн хөдөө гарч мал маллаж амьдарсан байна. Б нь 1990 оноос 2000 он дуустал хугацаагаа ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан.
1.2 Энэ жил 55 нас хүрч, малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах гэж материал бүрдүүлэхэд тус аймгийн Б сумын мал тооллогын 1995-2000 он дуусталх хугацааны “А” данс нь аймгийн архивын санд тушаагдаагүйн улмаас хүсэлт гаргагч Б ийн нэр дээр мал тооллогын баримт гаргахгүйн улмаас малчдын журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байгаа тул тухайн хугацаанд мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор шүүхэд хандсан.
1.3 Хүсэлт гаргагч Б ийн 2000 онд төрсөн хүү Ба , 1998 онд төрсөн хүү М , 1996 онд төрсөн хүү А гэх хүүхдүүдийн ХААТР маягтад эцгийн хөдөлмөр эрхлэлтийн байдал хэсэг дээр малчин гэж бичигдсэн байна. ХААТР маягтаас өөр бичгийн нотлох баримтууд гарч ирэхгүй байна.
1.4 Иймд хүсэлт гаргагч Б ийн Б аймгийн Б сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хамт ажилласан гэх Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дугаартай архивын лавлагаа, 2005-2006, 2011 онуудын мал тооллогын баримт, Т ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 08/1079 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн 000 дугаартай Цэргийн батлах, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, 000 дугаартай Баталгаажилтын хуудас, Б ийн 2018 оны 11 дүгээр сараас2023 оны 11 дүгээр сар хүртэлх сайн дурын даатгал, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн болон Хөдөлмөрийн сайдуудаас 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр олгосон 000 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, Б сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 53 тоот захирамжаар олгосон Хадлангийн гэрчилгээ, 2010.06.05-ны өдрийн Иргэдэд хадлангийн талбай ашиглуулах гэрээ, Б , С.Сагира нарын 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б сумын АДХ гүйцэтгэх захиргаанаас олгосон 000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, У , Б , Б.М , Б.А , Н , А нарын төрсний гэрчилгээ, сурагчийн эрүүл мэндийг хянах карт, 2019.03.22-ны өдөр Б сумын ИТХ дарга болон сумын Засаг дарга нараас олгосон “сумын аварга малчин”-аар тодруулсан энгэрийн тэмдэг, туузаар шагнасан үнэмлэх, И.Б ийн иргэний үнэмлэх, 2024.04.03-ны өдөр Б ээс Я эд олгосон итгэмжлэл зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШЗ2024/01436 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 228 дугаартай албан бичгээр хяналт шалгалт дотоод аудитын тасгийн дарга, дотод аудитор М д олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 541 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 542 дугаартай, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 611 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 475 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б ийн болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 187 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 53 тоот захирамж, Б сумын газрын даамлын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсэг болох Б аймгийн Б сумын 01 дүгэр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, үлдсэн тус багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... энэ жил 55 нас хүрч, малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах гэж материал бүрдүүлэхэд тус аймгийн Б сумын мал тооллогын 1995-2000 он дуустал хугацааны “А” данс нь аймгийн архивын санд тушаагдаагүй улмаас хүсэлт гаргагч Б ийн нэр дээр мал тооллогын баримт гаргахгүй улмаас малчдын журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байгаа тул тухайн хугацаанд мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэжээ.
6.Хэдийгээр Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн сан хөмрөгт Б аймгийн Б сумын мал тооллогын А дансны 1995-2000 он дуустал хугацааны баримтуудыг шилжүүлээгүй байгаа боловч хүсэлт гаргагч Б Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус мал маллаж, малчин байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 475 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Б ийн хүүхдүүд нь болох 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Т.Улжан, 1996 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.А , 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Ба нарын ХААТР-11 (А) маягтуудын эцгийн хөдөлмөр эрхлэлтийн байдал гэдэг дээр малчин, эрхэлдэг ажил малчин гэж тус тус бичигдсэн байв.
6.2 Мөн хүсэлт гаргагч Б ийн 000 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 000 дугаартай баталгаажилтын хуудаст 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн мөн хүсэлт гаргагчийн хүүхдийн сурагчийн хувийн хэргийн дэвтэрт эцэг, эх нь малчин гэж бичигдсэн болон хүсэлт гаргагчийн шүүхэд мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар хүсэлт гаргагчийн тус сумын 01 дүгээр багт 1995-1996 он дуустал, 2000 он дуустал хугацаанд мал маллаж, малчин байсан нь нотлогдон тогтоогдсон.
7.Хэрэгт авагдсан Т ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 08/1079 дугаартай архивын лавлагаа, мөн хүсэлт гаргагч Б ийн 000 дугаартай Цэргийн батлахаар тэрээр 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг дурдах нь зүйтэй байна.
8.Харин хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2005-2006, 2011 онуудын мал тооллогын баримт, хүсэлт гаргагчид Үйлдвэр, Хөдөө аж ахуйн болон Хөдөлмөрийн сайдуудаас 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр олгосон 000 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, Б сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 53 тоот захирамжаар олгосон Хадлангийн гэрчилгээ, 2010 оны 6 сарын 05-ны өдрийн Иргэдэд хадлангийн талбай ашиглуулах гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б сумын ИТХ дарга болон сумын Засаг дарга нараас олгосон “сумын аварга малчин”-аар тодруулсан энгэрийн тэмдэг, туузаар шагнасан үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтууд нь хүсэлтийн шаардлагаас хойших хугацааны бичгийн нотлох баримтууд байх тул хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
9.Хүсэлт гаргагчийн Б сумын 01 дүгээр багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул уг хүсэлтийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
10.Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар Б нь Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно
11.Хүсэлт гаргагч Б ээс Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивд Б сумын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 1995-2000 он дуустал хугацааны мал тооллогын А дансны баримтыг шилжүүлээгүй, тушаагаагүйн улмаас тэрээр тухайн хугацаанд мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна
12.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б ийн Б аймгийн Б сумын 01 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож, үлдсэн тус багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ