| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00396/И |
| Дугаар | 130/ШШ2024/00458 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2024/00458
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Е . Хаяг:Б аймаг, Б сум, 4 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б умын “Ж ” нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-оос 1989 оны 5 дугаар сарын 15-ны хүртэл нормчин, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Е нь анх шүүхэд Б аймгийн Б умын “Ж ” нэгдэлд 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан.
Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хүсэлтийн шаардлагаа багасгаж, Б аймгийн Б умын “Ж ” нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-оос 1989 оны 5 дугаар сарын 15-ны хүртэл нормчин, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч Е нь анх шүүхэд гаргасан хүсэлтийнхээ шаардлагаа багасгаж Б аймгийн Б умын Ж нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-оос 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, худгийн моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоож өгөхийг хүсэж байна.
1.2 Харин түүний тус нэгдэлд 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласныг тогтоолгох тухай хүсэлтээ дээрх байдлаар багасгаж байна.
1.3 Хүсэлт гаргагч Е нь дараа жил буюу 2025 онд өндөр насны тэтгэвэрт гарах тул нэг жилийн өмнө материалаа бүрдүүлж улсад ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргаж байна. Нийгмийн даатгалын газарт хандаж дутуу материалаа эртхэн бүрдүүлэхгүй бол нөхөн төлөх асуудал үүсэх учраас шүүхэд хандсан байгаа.
1.4 Хүсэлтийнхээ шаардлагыг шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн бичгийн нотлох баримтыг үндэслээд дээрх үндэслэлээр багасгаж байгаа гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж агийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Б аймгийн Б умын 4 дүгээр багийн иргэн Е ын хүсэлт болон бүрдүүлсэн нотлох баримтуудтай танилцлаа.
2.2 Тэрээр Б умны “Ж ” нэгдэлд 1981.11.15-1983.06.20-ны өдрийг хүртэл, 1986.07.20-1992.08.01-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан бадлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Нотлох баримтуудыг харахад 1986.07.20-нд ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал, мөн бусад орсон, гарсан тушаалууд байхгүй байна.
2.3 Иймд тус иргэнийг дээрх онуудад ажиллаж байснаар авч үзэх боломжгүй гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн Б умын “Ж ” нэгдлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “зарим хүмүүсийг ажилд томилох тухай” 45 дугаартай тушаал, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “хугацаат цэргийн алба хаасны “00001765 дугаартай архивын лавлагаа, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 00 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, 00 дугаартай баталгаажилтын хуудас, хүсэлт гаргагчийн 2024.04.11-ний өдөр С эд олгосон итгэмжлэл, Е , А нарын гэрлэлтийн гэрчилгээ, Б ийн төрсний гэрчилгээ, Х , Ж нарын төрсний гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х ын төрсний гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр олгосон 000 дугаартай Х ын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШЗ2024/00178 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 229 дугаартай албан бичгээр тус газрын үйлчилгээний тасгийн дарга Ж ад олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулж мөн шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаар бичгээр гаргасан тайлбар, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 56, 01 дүгээр сарын 12-ны өдрийн 61, 63 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 482 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Е болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 189 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн БНМАУ Б аймгийн Б умын “Ж ” нэгдлийн даргын 1989 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 39 дүгээр, мөн нэгдлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “зарим хүмүүсийг ажилд томилох тухай” 45 дугаартай, нэгдлийн даргын 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “ажилд томилох тухай” 5 дугаартай тушаалууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хүсэлт гаргагч дараа жил буюу 2025 онд өндөр насны тэтгэвэрт гарах тул нэг жилийн өмнө материалаа бүрдүүлж улсад ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргаж байна. Хүсэлтийн шаардлагыг шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн бичгийн нотлох баримтыг үндэслээд багасгаж байгаа гэж тайлбарлажээ.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж а хүсэлтийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:... хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад 1986.07.20-нд ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал, мөн бусад орсон, гарсан тушаалууд байхгүй байгаа тул хүсэлт гаргагчийг дээрх онуудад ажиллаж байснаар авч үзэх боломжгүй гэжээ.
8.Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
8.1 Хүсэлт гаргагчид ажил олгогч болох Б аймгийн Б умын “Ж ” нэгдлийн боловсон хүчнээс олгосон №301626 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Х , нэр Е , 1965 онд төрсөн, дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэг гэдэг дээр Е гэж бичсэн, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Б аймаг Б умын “Ж ” нэгдлийн боловсон хүчин эрхлэгч гэж бичиж татаж гарын үсэг зурсан, хүсэлт гаргагчийн тухайн үед авхуулсан цээж зургийг нааж, тус нэгдлийн тамга дарж баталгаажуулсан байна. Уг дэвтрийн 6-7 дугаар хуудсанд нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 45 тоот тушаалаар 1986 оны 7 дугаар сарын 20-оос Б умын “Ж ” нэгдлийн хашаа бригадад нормчноор томилсон, мөн даргын 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 39 тоот тушаалаар 1989 оны 5 дуугаар сарын 15-аас хашаа бригадын мужааны албанаас чөлөөлж мөн өдрөөс эхлэн цахилгаан худагт моторчноор томилсон тухай ажлын тухай бичилт хийгдэж тус нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан ба энэ нь тус аймгийн архивын тасгаас ирүүлсэн Б аймгийн Б умын “Ж ” нэгдлийн даргын 1986 оны 45 болон 1989 оны 39 дүгээр тушаалтай тус тус тохирч байна.
8.2 Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 189 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн:
8.2.1 БНМАУ, Б аймгийн Б умын “Ж ” нэгдлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 45 тоот тушаалын нэг дэх заалтад нэр бүхий хүнийг ажилд томилсны дотор Х овогтой Е ыг 7 дугар сарын 20-оос эхлэн нормчноор томилсон байна.
8.2.2 Мөн нэгдлийн даргын 1989 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 39 дүгээр тушаалын 4 дэх заалтад нэгдэлд худгийн моторчин байсан А ийг хүсэлтийн дагуу хөдөлмөрийн хоршоололд тракторын жолоочоор шилжүүлж, оронд нь барилгын бригадад мужаанчинаар ажиллаж байсан Е ыг 1989 оны 5 дугаар сарын 15-аас эхлэн уг алжаас нь чөлөөлж, худгийн моторчноор томилсон байна.
8.3 Харин хүсэлт гаргагчийг тус нэгдлийн даргын 1991 онд ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй ч гэсэн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 482 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Е ын ХААТР-1 (А) маягтад ажилладаг байгууллага Ж нэгдэлд, ажил эрхэлсэн 1986 он, эрхэлсэн ажил нормчин гэж, мөн түүний 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүүхэд нь болох Х ийн ХААТР-11 дүгээр маягтад эцгийн Хөдөлмөр эрхлэлтийн байдал гэдэг дээр нийгмийн бүлэг ажилчин, ажилладаг байгууллага Ж нэгдэл гэж бичигдсэнээр тэрээр 1991 оны 10 дугаар сард тус нэгдэлд ажиллаж байсан албан хаагч байна гэж шүүх дүгнэлээ.
8.4 Мөн хүсэлт гаргагч Е нь тус нэглийн гишүүнээр 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус нэгдлийн зөвлөлийн хурлын 95 тогтоолоор олгосон Нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна.
9.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар үзэхэд хүсэлт гаргагч Е нь тус аймгийн Б умын “Ж ” нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-оос 1989 оны 5 дугаар сарын 15-ны хүртэл нормчноор ажиллаж, мөн өдрөөс эхлэн худгийн моторчноор томилогдож 1991 он дуустал хугацаанд ажилласан байна гэж шүүх дүгнэж, хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
10.Хүсэлт гаргагч Е нь Б аймгийн Б умын “Ж ” нэгдэлд нормчин, худгийн моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
11.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн багасгасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
12.Хэрэгт авагдсан Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “хугацаат цэргийн алба хаасны“ 00001765 дугаартай архивын лавлагаагаар хүсэлт гаргагч Е нь 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны хүртэл хугацаат цэргийн албан хаасан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Е ын Б аймгийн Б умын “Ж ” нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-оос 1989 оны 5 дугаар сарын 15-ны хүртэл нормчин, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ