| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/02400/И |
| Дугаар | 101/ШШ2023/03524 |
| Огноо | 2023-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2023/03524
2023 07 25 101/ШШ2023/03524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хура*******ааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хура*******аанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, буудал, 201 тоот хаягт байрлах, Г******* б******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, гудамж, хаягт байрлах, О******* к******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, дугаар байр, тоот хаягт оршин суух, Х овогт Ж******* Б******* /РД:*******/ нарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 409,542,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хура*******ааны оролцогчид :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э,
Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ж.Б*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Р.М //,
Шүүх хура*******ааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэ*******ээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хура*******аанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Манай компани 2018 оны 08-р сарын 06-ны өдөр О******* к******* ХХК-тай 18/04 дугаартай "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутагт байрлах А Вилла хотхоны С блок 12 давхар барилгын дотор сантехник, салхивч, цахилгаан, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.
Гэрээнд заасан ажлыг ажил гүйцэтгэхэд шаардагдах гүйцэтгэгчээс гаргах материалын үнэтэй нийлээд нийт 388,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд энэхүү үнийг 100 хувь бартераар төлөхөөр болсон.
Тодруулбал Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.2.1-д Гэрээний үнэд тооцогдох үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах О******* с таур барилгын 6 дугаар давхарын 100 м.кв талбай бүхий оффисын өрөө байна", 3.2.2-д "Ажил эхлэх үед дээрх барилгын /оффисын өрөө/ үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг Захиалагчийн төлөөлөгч Ж.Б*******, Гүйцэтгэгч компанийн захирал М.Г нарын нэр дээр, хамтран өмчлөлөөр гаргана гэж тус тус заасан.
Эдгээр заалтын дагуу 2018 оны 10-р сарын 05-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг "О******* к*******" ХХК-ийн захирал Ж.Б******* болон "Г******* Б******* ХХК-ийн захирал М.Г нарын дундаа хамтран өмчлөлөөр улсын бүртгэ******* бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан.
Гэрээний онцлог маань өөрөө Г******* б******* ХХК нь О******* к******* ХХК-аас ажлын хөлс авахгүйгээр өөрийн зардал ажиллах хүчээр гүйцэтгэх үүрэгтэй байсан.
Манай компани гэрээнд заасан ажлыг хүлээлцэхээс өмнө шатны гүйцэтгэлтэй явж байсан буюу ажлыг гүйцэтгэсэн, мөн 2 компанийн хооронд 2018 оны 8-р сарын 28-ны өдөр дахин барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 863,773,700 төгрөгийн ажлын хөлстэй ажлыг манайх өөрийн зардал материалаар гүйцэтгэж байсан тул 2018 оны 10-р сарын 25-ны өдөр О******* к******* ХХК-ийн захирал Ж.Б*******ы зүгээс танай талбайг шилжүүлье би хамтран өмчлөгчөөс хасагдъя гэж хэлж захиран зарцуулах, өмчлө*******өө шилжүүлэх боломж олгоод итгэмжлэл хийж өгье гэсэн.
Ингээд М.Гд тухайн талбайг барьцаанд тавих, бусдад худа*******ах, бэлэглэх, түрээслүүлэх, эд хөрөнгийн бүртгэлийн газарт мэдүүлэг гарган шилжүүлэх зэрэг бүхий л эрхийг олгосон. Энэхүү итгэмжлэлийн хүрээнд манай компани хөрөнгөө барьцаалах болон өөрөө дангаараа тус үл хөдлөх эд хөрөнгийнхөө эзэмшил ашиглалт, хөрөнгийг менежментийг өнөөдрийг хүртэл хариуцан ажиллаж байна. Харин зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл дээр байгаа О******* к******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б*******ы нэрийг хасуулаагүй байгаа билээ.
Энэ итгэмжлэл олгогдсоноор тухайн ажилтай холбоотой гүйцэтгэл дуусгавар болсноор тухайн үл хөдлөх хөрөнгийг Г******* б******* ХХК дангаар захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн байдаг. Үүнээс хойш Г******* б******* ХХК нь хөрөнгийг өөрөө өмчилж, менежментийг хариуцаад явж байна. Гэтэл хариуцагч О******* к******* ХХК буюу тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Б*******ы зүгээс 2021 оны эхнээс эхлэн манай өмчлөлийг хүлээн зөвшөөрөхгүй буюу өөрийн нэр нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр байгааг далимдуулан, өөрийн өмч мэт хамтран өмчлөгчөөс хасахыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн тодорхой үй*******эл гаргасаар өнөөдрийг хүрлээ.
Хариуцагчдын зүгээс ийнхүү зүй бус үй*******эл гаргаж байгаа шалтгааныг дээр дурдсан 2018 оны 8-р сарын 28-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэ******* манайд төлөх төлбөрөө төлөөгүй, мөн манай компаниас зээлсэн мөнгөө төлөөгүй байгаагаа зөвтгөх, цаашлаад тэрхүү мөнгөн төлбөрийн үүргүүдээ биелүүлэхгүй байх санаа зорилго агуулж байна гэж дүгнэж байна.
Хариуцагчын энэхүү үй*******эл нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу шударгаар эд хөрөнгө олж авах, өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, барилгын ажил гүйцэтгэсний ажлын хөлсөнд тооцуулан авсан үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа тул тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгон зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа болно.
2019 оны 10 сарын 17-ны өдрийн байдлаар О******* к******* ХХК гэрээг цуцалж үйл ажиллагааг зогсоож, барилгын талбай руу оруулахгүй болсон тул Г******* б******* ХХК-ийн зүгээс хийсэн ажлынхаа тооцооллыг эдний инженер н.Хт гарын үсэг зураад хүргүүлсэн боловч О******* к******* ХХК нь гарын үсэг зурж гүйцэтгэлийг баталгаажуулж өгөөгүй. Гэрээний онцлогын дагуу О******* к******* ХХК нь ямар нэгэн ажлын хөлс төлөхгүй байгаа учраас Г******* б******* ХХК нь өөрийнхөө хийх ёстой ажлын гүйцэтгэлийн тооцооллыг өөрөө гаргаж өгөх шаардлага үүссэн.
Ажил хүлээлцэх нь 2 талын хүсэл зориг байх ёстой, гэтэл хариуцагч нь ажлын үр дүнг хүлээлцээгүй мөртлөө үр дүн байхгүй гэдгийг зөвшөөрөхгүй. Манай зүгээ хийсэн ажлынхаа зардлын талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, мөн төсөвчин н.Д төсөв гаргасан нь манай гаргасан зардлаас илүү байдаг. Гэрээгээр тохирсон ажил дээр нэмэлт Техникийн давхар нэмэгдсэн.
Гэрээнд 12 давхар С блок гэсэн боловч техникийн давхарт мөн адил дулаан, сантехник, цэвэр ус, халаалт, бохирын ажлыг хийсэн. Дотоод цахилгааны ажлыг 116,508,950 төгрөгийн үнэ бүхий материалаар хийнэ гэж гэрээнд тусгасны дагуу бүх зардлыг бүхэ******* нь гаргасан. Харилцаа холбооны зардлыг мөн адил зарцуулсан. Салхивч 55,000,000 төгрөг, дотор сантехникийг 109,185,100 төгрөгөөс 107,365,348 төгрөг, дулааны узелийг 8,000,000 төгрөгөөр гүйцэтгэж, нийт 325,304,998 төгрөгийн материалын зардал гаргасан. Ажлын хөлс 63,875,250 төгрөг байна гэж тооцоолсныг 40,429,311 төгрөг, анх гэрээнд тохирсноор 365,724,310 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн дүнг гаргаж, нэмэлтээр техникийн давхрын өрөө 25,227,025 төгрөгийг гүйцэтгэж гүйцэтгэл 390,951,355.83 төгрөг болсон. Дотор цахилгааныг 10 давхар хүртэл хийгдсэн, 2 салхивчны ажил бүрэн хийгдсэн, халаалт 1-8 давхар хүртэл хийж, 2019 оны 08 сард орсон. 9-13 давхар бүх оролт хийгдсэн, радиаторуудыг байрлуулсан. Бохирын усны 6 шугам хоолойны 3 нь бүрэн угсрагдсан, ү*******сэн 3 хоолой 80 хувьтай хийгдсэн.
Гэтэл хариуцагч нь гэрээний дагуу ажил хүлээлцээгүй, үр дүн гараагүй учраас ажлын хөлс төлөх үүрэг байхгүй, хуулийн дагуу ажлаа хүлээж авснаар ажлын хөлс төлнө гэдэг зүйлийг ярьж байгаа. Ажил хүлээлцэх бол 2 талын хүсэл зориг нэгдэж байж хүлээлцэнэ, түүнээс биш хүчээр О******* к******* ХХК-г хүчээр гарын үсэг зуруулах ямар ч боломж байхгүй. Тиймээс бидний зүгээс хийсэн ажлын гүйцэтгэлийн тооцооллыг гаргаж өгсөн. Үүнтэй холбоотой мэргэжлийн төсөвчин н.Дгээр төсөв гаргуулсан, түүний төсвөөр илүү гарсан, учир нь үүн дээр ашиг, нөат, магадлашгүй ажлын зардал оруулсан, барилгын ажил дээр мөрддөг жишгийн дагуу энэ дүн нь хамаагүй илүү болчихсон байгаа юм.
Барилга дуусаад ашиглалтад оруулчихсан, гэтэл Г******* б******* ХХК-ийн хийсэн ажлын үр дүнгээр, нэмж барилгын ажлыг гүйцэтгэсэн гэсэн гэдэг боловч түүнийгээ хариуцагч нотлоогүй. Ямар нэгэн байдлаар Г******* б******* ХХК-ийн хийсэн ажи******* 2019 оноос хойш 4 жилийн хугацаанд дого*******ол гарлаа, үүнийгээ засварлах, түүнчлэн дого*******ол засварласантай холбоотой зардал нэхэмжилсэн талаарх гомдол, хүсэлтийг албан бичгээр, амаар шаардсан зүйл нэг ч байгаагүй. Үүнээс үзэхэд хийсэн ажлыг дого*******олгүй гэж үзэх бүрэн боломжтой. Хариуцагч нь манай хийсэн ажлыг ашиглалтад оруулснаар ажлын үр дүнг хүлээж авсан.
Г******* Б******* ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч М.Г юм.
Иймд талуудын хооронд 2018.08.06-ны өдөр байгуулагдсан 18/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргээ Г******* Б******* ХХК нь бүрэн биелүүлсэн тул Ү- улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 0-р хороо, 00-р хороолол, өргөн чөлөө гудамж О******* с барилгын 0-р давхарын 00 тоот хаягт байршилтай 100 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г******* б******* ХХК-ийг тогтоож өгнө үү.
2. Манай компани 2018 оны 08-р сарын 28-ны өдөр "О******* к******* ХХК-тай 18/09 дугаартай "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутагт байрлах А Вилла хотхоны С блок 12 давхар барилгад дотор засал, дээвэр, тагтны өрлөг, шавар, фасад, эмульс, сантехникийн тоноглол, радиатор, гадна тохижилт, гадна дулааны шугам, худаг, гадна бохирын шугам, худаг, гадна цахилгааны шугам, гадна цэвэр усны шугам, худаг зэрэг багц ажлыг нийт 863,776,200 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон.
Захиалагч "О******* к******* ХХК нь дээрх ажлын хөлсний 656,103,000 төгрөгт нь баригдаж буй А Вилла хотхоны С блокоосоо 2 өрөө байр 4 ширхэгийг, 3 өрөө 1 ширхэгийг тооцож өгнө гэж тохиролцон, барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3-р зүйлийн 3.2.1 дэх хэсэгт байрны давхар, тоот, хэмжээ, үнэ зэргийг тодорхой тусгасан. Мөн гэрээний 3.2.2 дахь хэсэгт ажил эхлэх үед орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулж баталгаажуулна гэж заасан.
Гэрээ ёсоор ажил эхлэх үед /эхэлсний дараагаар/ бидний зүгээс орон сууц захиалгаар барих, бариулах гэрээгээ байгуулж баталгаажуулахаар хандахад, эхлээд гэрээ байгуулахыг хойшлуулж байгаад сүү*******ээ тухайн байрнуудыг аль эрт өөр хүмүүст орон сууц захиалан бариулах гэрээний дагуу өгчихсөн байснаа хэлж, анхнаасаа худлаа хэлж манай компаниар барилгын ажил эхлүүлсэн нь тодорхой болсон.
Манай талаас зардал гаргаад аль хэдийн ажлаа эхлээд явж байсан тул яагаад анхнаасаа худлаа ярьж байгаа юм бэ, манай эрх ашиг зөрчигдөж байна гэхэд, О******* к******* ХХК нь өөр бартер өгнө гэж хэлээд хаус, газар өгнө гээд маш олон амлалт өгсөн боловч ямар ч бартер өгөөгүй, танайх ажлаа явуулж бай манайх бартераа өгнө гэсээр нилээд хугацаа авсан.
Бидний зүгээс нэгэнт зардал гаргаад ажлаа эхэлчихсэн, бас 2018 оны 08-р сарын 06-ны өдөр О******* к******* ХХК-тай 18/04 дугаартай "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ- г байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутагт байрлах А Вилла хотхоны С блок 12 давхар барилгын дотор сантехник, салхивч, цахилгаан, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэж байсан тул итгэн ажлаа үргэлжлүүлсээр байсан.
Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 6.8 дахь заалтын дагуу хавсралтаар баталсан материалаас бусад материалыг захиалагч "О******* к*******" ХХК хариуцан гаргаж өгөхөөр тохиролцсон ч гаргаж өгөх материалаа гаргаж өгөхгүй, түүнчлэн барилгын бусад ажил нь хийгдээгүйтэй холбоотойгоор манай компани ажлаа гүйцэтгэх боломжгүй болж барилгын ажлууд хойшлогдож байсан. Тухайлбал өрлөгийн блокийг хугацаандаа нийлүүлэхгүй бүр 2019 оны 7-р сарын сүүлээр нийлүүлж байсан.
Нэгэнт 2 гэрээний дагуу ажил гүйцэтгэж байгаа, олон саяын зардал гарган ажил эхлүүлсэн тул манайх гэрээт ажлыг дуусгахаар бүхий л боломжоороо ажилласан. Тодруулбал барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.2.4 дэх заалт ёсоор захиалагч О******* к******* ХХК нь манай компанийн барилгын ажлын санхүүжилтэнд дэмжлэг үзүүлж Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрлах О******* С нэртэй өөрийн оффис үйлчилгээний барилгаас зохих хэмжээний талбайг зээлийн барьцааны зориулалтаар гаргаж өгөхөөр тохиролцсон боловч, гэрээ байгуулснаас хойш барьцаа хөрөнгөө гаргаж өгөөгүй.
Бүр гэрээ байгуулагдсанаас хойш даруй 11 сарын дараа 2019 оны 7-р сарын эхээр манай компанийн 80 м.кв талбай Х и ББСБ-д зээлийн барьцаанд байгаа, зээлийг маань чөлөөлж өгөөд барьцаалчих, манай өмнөөс төлсөн зээлийн төлбөрийг манайх 5 хоногийн дотор танайд төлчихнө гэж хэлсэн.
Ингэж хэлснийх нь дагуу иргэн Д.Ганбо*******оос 50 сая төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлж, Х Хөтөч и ББСБ-д 2019 оны 7-р сарын 5-ны өдөр 49,275,500 төгрөгийг "О******* к******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б*******ы нэрийн өмнөөс төлж өгсөн. О******* к******* ХХК зээл төлүүлснээс хойш 5 хоногийн дараа манай мөнгийг эргүүлэн төлнө гэсэн тул мөнгөө шаардахад, дахиад жаахан хугацаа өгөөч удахгүй манайх их мөнгө орж ирэх гэж байна гэж хэлж, 2019 оны 7-р сарын 10-ны өдөр наадам болох гэж байна, ажилчдынхаа цалинг тавих гэсэн юм 19,000,000 төгрөг зээлээч, өмнөх 49,275,500 төгрөгтэй хамт наадмын дараа төлье гэж хэлсэн.
Бас л итгэж мөн өдөр 19,000,000 төгрөгийг "О******* к******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б*******ы Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш шалтаг тоочин, нэгэнт танайхтай тооцоотой юм чинь нийлүүлээд төлнө, барилгын ажлын зардал гээд мөнгөний боломжгүй байна гэсээр төлөөгүй.
Ингэж явсаар 2019 оны 9-р сар гарсны дараагаас манай компанийн зүгээс барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу маш олон ажлыг өөрсдийн зардлаар гүйцэтгэж их хэмжээний мөнгө зарцуулан ажилласаар жил боллоо, танай талаас нэг ч төгрөгийн санхүүжилт өгсөнгүй, гэрээ ёсоор шилжүүлэх 5 байраа өгсөнгүй, өөр бартер өгнө гэж хэлээд өгсөнгүй, мөн манай компаниас зээлсэн 70 сая төгрөгөө ч өгөхгүй байна гэсэн шаардлагыг "О******* к*******" ХХК-ийн удирдлагуудад тавьсан боловч биелүүлээгүй.
Манайх шаардлага тавьж, үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг шаардаад байсан тул гэнэт 2019 оны 10-р сарын дундуур манай ажилчдыг барилгаас хөөж гаргаж, ажил хийх боломжгүй болгосон.
Захиалагч "О******* к*******" ХХК нь бодит зүй бус үй*******лээр гэрээгээ цуцлан, манайхыг хөөж гаргасан тул гэрээний гүйцэтгэлийг дүгнэж уулзахаар удаа дараа очиход хүлээж аваагүй. Манай компани гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд 340,761,700 төгрөгийн барилгын ажлын гүйцэтгэл хийсэн байдаг.
Эдгээр хийсэн ажлын зарцуулалтыг 100 гаруй хуудас анхан шатны дансны хуулга, и-баримт нотолно.
Иймд 2018 оны 08-р сарын 28-ны өдрийн "О******* к******* ХХК-тай байгуулсан 18/09 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүргийн гүйцэтгэ******* 340,761,700 төгрөг, зээлсэн /амаар байгуулсан зээлийн гэрээ/ 68,781,000 төгрөг, нийт 409,542,700 төгрөгийг "О******* К******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч бөгөөд хариуцагч "О******* К******* ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Р.Мы хамт татгалзлын үндэслэлээ шүүх хура*******аанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. "О******* к******* ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дугаар 18/04 тоот "Барилгын ажил гүйцэтгэх гэрээг-г "Г*******б*******" ХХК-тай байгуулсан. Тус гэрээний ажил гүйцэтгэгч "Г*******б******* ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "А Вилла" хотхоны С блок 80 хувийн гүйцэтгэлтэй 12 давхар барилгын сантехник, салхивч, цахилгаан холбоо Дохиоллын багц ажил /дотор цахилгаан, дотор сантехник, холбоо дохиолол, салхивч, дулааны узель/-ыг хийж гүйцэтгэн ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөх, захиалагч "О******* к******* ХХК нь ажлын хөлсөнд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол // өргөн чөлөө гудамж, ийн тоот хаяг байршилтай, 100 мкв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 388.000.000 төгрөгөөр үнэлж, шилжүүлэн өгөхөөр гэрээний 3.2.1-д зааснаар тохиролцсон.
Ажил эхлэх үед дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн төлөөлөгч О******* к******* ХХК-ны гүйцэтгэх захирал Ж.Б*******, гүйцэтгэгч "Г*******б*******" ХХК-ны захирал М.Г нарын нэр дээр хамтран өмчлөгчөөр гаргаж /гэрээний 3.3.2-т заасан/ ажлыг бүрэн хийж гүйцэтгэж, захиалагч талд актаар хүлээлгэн өгсний дараа үл хөдлөх хөрөнгийг, бүрэн шилжүүлж өгөхөөр гэрээний 5.8, 6.1-д заасан.
2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- гэрчилгээг эх хувиар нь М.Гд гаргаж өгсөн ба дээрхи үл хөдлөхийг S V C ХХК-д худа*******ан борлуулсан уу, түрээслүү*******эг эсэх нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл дээрх компани нь үйл ажиллагаа явуулж ашиглаж байгаа болно.
"Г*******б*******" ХХК нь дээрх 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18/04 тоот гэрээний ажил гүйцэтгэлийн ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ажлын үр дүнг актаар
хүлээлгэж өгөөгүй болно. Манай компани нь дээрхи ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 29-ны дугаар 19/113 албан бичгээр Г*******б******* ХХК-нд хүргүүлсэн.
Үүний дараа М.Г, түүний эхнэр, Г*******б******* ХХК-ийн захирал гэх эмэгтэй 3 манай компанийн оффис дээр ирж, барилгын ажил гүйцэтгэгч гэрээний захиалагчийн ерөнхий инженер Хтай уулзаж, хоёр талаас "Барилгын ажил гүйцэтгэлийн тайлан-г гаргахаар оро*******сон боловч ажлын хэмжээ, чанар дээр маргаантай тул тохиролцож чадаагүй.
Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэхэд мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ж.Б*******, М.Г нарын нэр дээр гаргаж, зохих итгэмжлэлийг хийж Капитрон банк ХХК-иас зээл авсан. Уг зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхэд захиран зарцуулах ёстой байсан. Гэтэл манайхтай байгуулсан гэрээний дагуу хийх ажлын гүйцэтгэ******* зарцуулаагүй Г******* б******* ХХК нь өөрийн өөр барилгын төсө******* буюу Өмнөговь аймаг руу явчихсан. Тухайн үед Г******* б******* ХХК нь тухайн оффисыг барьцаалан зээл авч эргэлтийн хөрөнгөтэй болсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй.
Г******* б******* ХХК-ийн ажилчдыг барилгын талбайгаас хөөсөн зүйлгүй, ажилчдаас нь хүн ирэхгүй, өдөрт 1 хүн ирчихээд бусдыгаа удахгүй ирнэ гэдэг боловч өөр хүн нэмэгдэж ирдэггүй, өөрсдөө ажлаа хаяад явсан. Аргагүйн эрхэнд ү*******сээн зүйлийг нь агуулахад хураасан. М.Г нь Өмнөговь руу явчихаад 2 жилийн дараа эргэж ирээд мөнгөө авна гээд бид тохиролцож чадахгүй маргаан үүссэн.
Үүнээс болоод гэрээг цуцалж гэрээгээр тохиролцсон байсан ажлыг өөр байгууллагаар гүйцэтгүүлсэн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж, захиалагчаас зохих хөлсийг авах бөгөөд гэрээний зүйл нь ажлын үр дүн байхыг шаарддаг. Гэтэл гүйцэтгээгүй ажлын хөлсийг шаардах эрхгүй. Гэтэл М.Г нь Өмнөговь руу явчихаад 2 жилийн дараа эргэж ирээд ийм ийм ажил хийчихсэн мөнгө авъя гэхэд нь манай инженерийн гаргасан тооцоог хараад нийлэх гэтэл хүлээн зөвшөөрөөгүй хоёр талаасаа марга*******аад тохиролцоонд хүрээгүй.
Итгэмжлэл бол захиран зарцуулах эрх олгосон зүйл биш, 388 сая төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэдгийг нотолсон зүйл биш, 2 сарын хугацаанд ажлыг хийж дуусгахад санхүүжилт хэрэгтэй учраас итгэмжлэл хийгээд өгөөч гэхээр нь өгсөн болохоос түүнийг ажлаа хийж гүйцэтгэсэн гээд ажлын хөлсөнд өгсөн, захиран зарцуулах эрх олгосон зүйл биш юм.
Энэ 388,000,000 төгрөгийн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэдгийг зөвшөөрөхгүй, анхнаасаа нэхэмжлэгч нь өөрсдөө тооцоогүйгээр үнийн дүн хэлсэн болж таарч байна.
Гэрээгээр тохирсон дотор цахилгааны 116,508,950 төгрөгийн ажлаас 75 хувь 87,381,712 төгрөг, холбоо дохиололын 38,430,700 төгрөгийн ажлаас 60 хувь 23,000,000 төгрөг, салхивчны 55,000,000 төгрөгийн ажлаас 60 хувь буюу 33,000,000 төгрөг, дотор сантехникийн 109,185,100 төгрөгийн ажлаас 45 хувь 49,133,295 төгрөг, нийт 192,515,007 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэснийг зөвшөөрч байна.
Сантехникийн ажлаас айлуудын решёток, нийтийн эзэмшлийн талбайн агаар сорох систем, галын сэнснүүд гэх мэт ажлыг огт хийгээгүй. 11 давхрын салхивчийг хийсэн мөртлөө нийтийн эзэмшлийн агаар салхивчийг, узелийн хурд сааруулагч, бохир зэргийг хийгээгүй. Гэхдээ халаалтыг хүнтэй ярьж байгаад тавиулсан байсныг зөвшөөрч байгаа боловч халаалтын ажил нь өөрөө узелийн ажи******* орчихсон учраас зөвшөөрөхгүй байгаа юм.
Тэгэхээр гэрээгээр тохирсон 388,000,000 төгрөгийн ажлаас манайх 192,515,007 төгрөгийн ажлыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Иймд гэрээгээр тохирсон 388,000,000 төгрөгийн ажлыг гүйцэд хийж гүйцэтгээгүй тул Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15-р хороолол // энх тайваны өргөн чөлөө гудамж, 4/1-ийн 10 тоот хаяг байршилтай, 100 мкв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Мөн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 18/09 тоот түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр, нийт 863.776.200 төгрөгний багц барилгын ажил /дотор засал, дээвэр, тагтны өрлөг, шавар, фасад эмулсь, сантехникийн тоноглол, радиатор, гадна тохижилт, гадна дулааны шугам, гадна бохирын шугам, гадна цахилгааны шугам, гадна цэвэр усны шугам худаг/-ыг хийж гүйцэтгэх гэрээг дээрхи хаягт байршилтай 12 давхар барилгын ажлыг хийж, захиалагч О******* к******* ХХК нь 863.773.000 төгрөгийг уг төслөөс зуун хувь бартерийн нөхцөлөөр тохирсон ба 2018 оны 12 дугаар сарын 31 өдрөөс өмнө дуусгаж, бүрэн хүлээлгэж өгөх гэрээг нэмэлтээр хийсэн болно.
Захиалагч гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т заасны дагуу барилгын ажлын санхүүжилт болгож УБ хот, БЗД, 0 дүгээр хороо 0-р хороолол// эы өргөн чөлөө 0-ийн 0 давхар 00 тоот хаягт байрлах 81.1мкв оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, УБ хот, БЗД, 0 дүгээр хороо, 00-р хороолол // э өргөн чөлөө гудамж, 0-ийн 0 тоот хаягт байршилтай 100мкв талбай бүхий оффис, үйлчилгээний зориуллалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Г*******б******* ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Капитрон банктай 3004-2019/86 тоот зээлийн гэрэээний барьцаа хөрөнгөнд нэмэгдүүлж, барьцаанд байршуулан 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн зээл гаргуулж авсан.
Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг 2018 оны 8 дугаар сарын 6- ны өдрөөс, 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хугацаандаа ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, дутуу орхиод хаяад явсан.
Захиалагчаас "Г*******б******* ХХК-ийн удирдлагад гэрээнд заасан үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэхийг удаа дараа сануулж албан бичиг явуулж байсан боловч албан бичгээр нэг ч хариу тайлбар гаргаж өгөөгүй тул арга буюу гэрээг цуцалж, өөр этгээдээр уг ажлыг гүйцэтгүүлсэн.
Ингээд 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх 18/04, 18/09 тоот гэрээнүүдийг цуцалсан, үүнийг гүйцэтгэгч "Г*******б*******" ХХК нь мэдэж байгаа тул гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байна.
2018.08.28-ны өдрийн 863,773,700 төгрөгийн 8 төрлийн ажлын дотор заслын 611,377,000 төгрөгийн 30 хувь 183,143,100 төгрөг, дээврийн 33,002,200 төгрөгийн 85 хувь 28,051,870 төгрөг, тагтны ажлын 23,894,500 төгрөгийн 45 хувь 10,752,525 төгрөг, гадна тохижилтын 35,000,000 төгрөгийн 10 хувь 3,700,000 төгрөг, сантехникийн 120,000,000 төгрөгийг 40 хувь 27,200,000 төгрөг, гадна дулааны шугам 18,000,000 төгрөгийн ажлыг 100 хувь хийсэн зөвшөөрнө, гадна бохирын шугам 4,500,000 төгрөгийн ажлыг 100 хувь хийсэн зөвшөөрнө, гадна цэвэр усны шугам, худгийн 12,000,000 төгрөгийн ажлаас 80 хувь 8,000,000 төгрөг, нийт 283,766,245 төгрөгийн ажил хийснийг хүлээн зөвшөөрч байна.
Гэрээгээр 863,773,700 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирсон боловч нэхэмжлэгч өөрөө ажлаа гүйцээхгүй орхиж явснаас гэрээ цуцлагдсан, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй мөртлөө 340,761,700 төгрөгийн ажил хиясэн гэж нэхэмжилснээс 283,766,245 төгрөгийн ажлыг зөвшөөрч байна, ү*******эх хэсгийг зөвшөөрөхгүй.
Барилгын дотор засал, цахилгаан, сантехникийн ажил хамгийн чухал, гэтэл бүх ажлыг гүйцэд биш дутуу хийсэн. Дотор засал,угсралтын ажлыг хийхдээ нойлын өрлөг хэмжээ а*******агдсан, стандартын дагуу тавих ванн байхгүй, зарим ванныг тайрсан, дээврийн хар цаас хууларч унасан, хавар болоход цас нь хайлж ус орж ирсэн, хананы шохой хууларсан, тагтны өрлөгийг хийсэн боловч хөөсөнцөр дутуу, дотор шаврыг гаргаагүй, ерөнхийдөө өрлөг нь нурж унаагүй болохоос бусад зүйлс бүгдээрээ унасан. Ингээд бид бүх фасадыг өөрсдөө зардал гаргаж хийсэн, гадна тохижилтын ажлаас зөвхөн хайрга буулгаж орхичихсон, тэр нь сүү*******ээ тарж бутраад хайрганы буулгасны хэрэг байхгүй болсон. Дээрх дутуу хийгдсэн, буруу хийгдсэн ажлыг өөр газраар гүйцэтгүүлсэн, ингэж анхнаасаа буруу хийгдсэн ажлыг өөр газраар хийлгэх маш хэцүү, бүгдийг эхнээс нь хөөж харж хийх бо*******ог онцлогтой гэдгийг М.Г захирал өөрөө маш сайн мэдэж байгаа, дээрх ажлын талаар гэрэл зургаар бэхжүүлж өгсөн.
Тухайн үед М.Г захирал нь барилгын ажлыг өдөр тутам хариуцах хүн томилсон бол тэрээр өдөр тутмынхаа ажлыг түүнд тайлагнасны үндсэн дээр ийнхүү тайлагнасан ажлыг манай н.Х инженер хүлээж аваад газар дээр хийсэн ажлаа хүлээлцэж, гэрээнд заасан ажлаа дүгнүүлэх байсан. Гэтэл тийм зүйл байгаагүй. Өнөөдрийн байдлаар барилга бүрэн дууссан. Гэвч Г******* б******* ХХК-аас шалтгаалсан янз бүрийн дого*******лууд гарч байгаа бөгөөд барилгатай холбоотой бүх асуудлыг манайх хуульд заасны дагуу 3 жилийн хариуцна, гэтэл эдний дутуу хийсэн, дого*******олтой холбоотой гарах зардлйг хэн хариуцах болохыг хэлэхэд хэцүү байна.
Хэрэв М.Г захирал энэхүү гэрээний дагуу орон сууц захиалгын гэрээг байгуулах хүсэлтийг албан ёсоор тавьсан бол гэрээний дагуу биелүүлэх боломжтой байсан. Гэтэл М.Г нь ийм хүсэлт тавиагүй мөртлөө ажил маш удаан явцтай, 1 жилийн хугацаа а*******сан, Капитрон банкнаас 1 тэрбум төгрөгийн зээл авсан, манайтай гэрээтэй мөртлөө Өмнөговь аймагт ажилчдын орон сууцны барилга авчихсан гэдгээ хэлж байсан. Тэгээд тэр ажил руугаа явсан байх, ажилчид нь ирэхгүй, сүү*******ээ барилга эзэнгүй болсон, ажлаа хүлээлгэж өгөөгүй мөртлөө 2 жилийн дараа ажлын хөлс нэхснээс маргаан үүссэн.
М.Г сүү*******ээ утсаа авахаа больсон тул аргаа бараад гэрээгээ цуцалъя гэдгийг түүнд амаар болон албан бичгээр мэдэгдэж байсан. Бид анхнаасаа гэрээнийхээ дагуу ажилласан бол энэ үнийн дүн арай өөр гарах байсан байх, М.Г захира******* хэт итгэж, хариуцлагагүй хандсанаас ийм байда******* хүрсэн нь үнэн.
Нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөр зээлсэн гэх 68,781,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд 18/09 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн гэх 340,761,700 төгрөгөөс 283,766,245 төгрөгийг, зээлсэн гэх 68,781,000 төгрөгийг тус тус зөвшөөрнө, ү*******эх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
3. Шүүх хура*******аанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд 2018.08.06-ны өдөр байгуулагдсан №18/04 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Г******* б******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.Б*******аас 2018.10.25-ны өдөр М.Гд олгосон итгэмжлэл, Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, Ж.Б*******,М.Г нарын хоёр иргэний өмчлө******* бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 4 хороо, 15 хороолол, Эы өргөн чөлөө гудамж, 4/1-ийн 5 давхрын 10 тоот хаягт байршилтай, 100 мкв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204097517 дугаарт бүртгэлтэй, Ж.Б*******ы өмчлө******* бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 4 хороо, 15 хороолол, Эы өргөн чөлөө гудамж, 4/1-ийн 6 давхрын 11 тоот хаягт байршилтай, 81,1 мкв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000679479 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г******* б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Болорцэцэгээс 2021.06.03-ны өдөр Ө.Эд олгосон итгэмжлэл, Г******* б******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.07.26-ны өдрийн Б/36 дугаартай Чөлөө олгох тухай тушаал, 2021.03.09-ний өдөр Б.Эрдэнэбаясахтай байгуулсан 02/21 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд 2018.08.28-ны өдөр байгуулагдсан №18/09 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, Г******* б******* ХХК-ийн Капитрон банк дах депозит дансны харилцагчийн монгол хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг, зардлын тооцоо, Г******* б******* ХХК болон Их дельта инженеринг ХХК-ийн хооронд 2019.07.22-ны өдөр байгуулагдсан гэрээ, уг гэрээний хавсралт, Г******* б******* ХХК болон Мутумба ХХК-ийн хооронд 2018.09.05-ны өдөр байгуулагдсан гэрээ, уг гэрээний хавсралт, тооцооны баримтууд, Г******* б******* ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах А вилла хотхоны С блокод гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн фото зургууд, Г******* б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Гас 2022.10.25-ны өдөр Ө.Эд олгосон итгэмжлэл, Г******* б******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төсөвчин Б.Дгийн 2022 оны Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах А вилла хотхоны С блок 12 давхар барилгад дотор засал, дээвэр, тагтны өрлөг, шавар,фасад, эмульс, сантехникийн тоноглол, радиатор, гадна дулааны шугам, худаг, гадна бохирын шугам, гадна дотор цахилгааны шугам, гадна цэвэр усны шугам зэрэг багц ажлыг гүйцэтгэсэн төсөв, мэргэшсэн төсөвчин Б.Дгийн гэрчилгээ, Хаан банк депозит дансны дэлгэрэнгүй хуулга Дансны дугаар 5029386621, харилцагчийн нэр Мяасэнгээ Г, огноо 2018.08.07-2019.12.21, 110 хуудас бүхий баримт /1 хх-ийн 3-13, 31-36, 49-53, 56-194, 2 хх-ийн 38-39, 41-89, 103/
3.2. Хариуцагчаас ирүүлсэн: О******* к******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О******* к******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б*******аас 2021.06.22-ны өдөр У.Түвшинд олгосон итгэмжлэл, Ж.Б*******аас 2021.06.25-ны өдөр У.Түвшинд олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Ж.Б******* болон О******* К*******ы ХХК-ийн 2022.11.08-ны өдрийн У.Түвшинд олгосон итгэмжлэлээс татгалзсан хүсэлт, өмгөөлөгчөөр Р.Мыг оролцуулах хүсэлт, О******* К******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч Р.Мы шүүх хура*******аан хойшлуулах тухай хүсэлт, хүсэлтэд хавсаргасан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичгийн хуулбар, О******* К******* ХХК-ийн 2019.01.02-ны өдрийн 19/01, 2019.09.09-ний өдрийн 19/92, 2019.09.25-ны өдрийн 19/104, 2019.10.01-ний өдрийн 19/107, 2019.10.29-ний өдрийн 19/113 дугаартай мэдэгдлүүд, Капитрон банк болон М.Г, Г******* б******* ХХК Жи И И Жи Трейд ХХК, Т.Ганчимэг, Ж.Б******* нарын хооронд байгуулагдсан 2019.06.24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, Капитрон банкнаас 2021.08.26-ны өдөр Г******* б******* ХХК-ийн зээлийн баримт бичгийг хүлээлгэн өгсөн акт, Г******* б******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 баг, Цагаан булаг БОЭТ-ийн урд та******* тоот хаягт байршилтай, 4707.7 мкв талбайтай,үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г******* б******* ХХК-ийн 2021.08.19-ний өдөр Капитрон банкинд гаргасан хүсэлт, Капитрон банкны 2021.08.26-ны өдрийн 21/101 тоот барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх тухай албан бичгийн хуулбар, М.Г, Ж.Б******* нарын хамтран өмчлөх маргаж буй 100 мкв талбайтай үл хөдлө эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ж.Б*******ы өмчлөлийн 81.1 мкв талбайтай үл хөдлө эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, А С блок төлсөн мөнгөний тооцоо, О******* К******* ХХК-ийн 2022.06.02-ны өдөр иргэн Г.Түвшинжаргалтай байгуулсан Ажил гүйцэтгүүлэх гэрээ, О******* К******* ХХК-ийн 2022.09.05-ны өдөр Их завилаа ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, О******* К******* ХХК-ийн 2022.06.02-ны өдөр иргэн А.Бат-Эрдэнэтэй байгуулсан Ажил гүйцэтгүүлэх гэрээ, барилгын ажил гүйцэтгээгүй дутуу орхисон гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 16-18, 23-24,210-212, 2 хх-ийн 100-102, 161-162, 173-250, 3 хх-ийн 1-54/,
3.3.Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Барилгын х төвийн 2021.12.16-ны өдрийн 1/3663 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн орон тооны бус экспертүүдийн мэдээлэл, Мөнх Эстимэйт ХХК-ийн 2022.10.05-ны өдрийн 1/31 тоот Дүгнэлт хийхээс татгалзах тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2023.02.02-ны өдрийн 117 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /1 хх-ийн 242-247, 2 хх-ийн 33-34, 126-127/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэ******* нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь Баянзүрх дүүргийн 4 хороо, 15 хороолол, Эы өргөн чөлөө гудамж, 4/1-ийн 5 давхрын 10 тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, 100 мкв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч О******* консктракшн ХХК, Ж.Б******* нарт, 409,542,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О******* консктракшн ХХК-д тус тус холбогдуулан гаргасан.
2. Хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэ******* нь эс зөвшөөрч, 409,542,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс хийж гүйцэтгэсэн гэх ажи******* 283,766,245 төгрөгийг, зээлсэн гэх 68,781,000 төгрөгийг тус тус зөвшөөрч, ү*******эх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4. Нэхэмжлэгч Г******* б******* ХХК болон хариуцагч О******* консктракшн ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №18/04 дугаартай, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр №18/09 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан бай ба энэ талаар зохигч маргаагүй.
4.1.1. Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18/04 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр, гүйцэтгэгч Г******* б******* ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, А Вилла хотхоны С блок, 12 давхар барилгын дотор сантехник, салхивч, цахилгаан, холбоо, дохиоллын багц ажлыг тохиролцсон хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч О******* К******* ХХК нь ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу төлөхөөр тохиролцсон.
-Талууд гэрээний 3.1-т гүйцэтгэх ажлын нийт хөлс 388,000,000 төгрөг, 3.2-т гэрээний үнийг 100 хувь бартераар, 3.2.1.-т гэрээний үнэд тооцогдох үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, О******* с таур барилгын 6 дугаар давхрын 100 мкв талбай бүхий офиссын өрөө байх, 3.2.2-т ажил эхлэх үед дээрх барилгын /оффисын өрөө/ үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг захиалагчийн төлөөлөгч Ж.Б*******, гүйцэтгэгч компанийн захирал М.Г нарын нэр дээр, хамтран өмчлөлөөр гаргана гэжээ. /хх-ийн 5-8/
-Энэхүү гэрээний 2.1-т гүйцэтгэгч нь ажлыг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлүүлэх гэсэн боловч дуусгах хугацаа нь тусгагдаагүй.
4.1.2. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 18/09 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Г******* б******* ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр, А Вилла хотхоны С блок, 12 давхар барилгын дотор засал, дээвэр, тагтны өрлөг, шавар, фасад, эмульс, сантехникийн тоноглол, радиатор, гадна тохижилт, гадна дулааны шугам, худаг, гадна бохирын шугам, худаг, гадна цахилгааны шугам /тэжээл/, гадна цэвэр усны шугам зэрэг ажлыг тохиролцсон хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч О******* К******* ХХК нь ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу төлөхөөр тохиролцсон.
-Гэрээний 3.1-т гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс нь 863,773,700 төгрөг, 3.2-т гэрээний үнийг 100 хувь бартераар, 3.2.1.-т захиалагч О******* К******* ХХК-ийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа "А Вилла" хотхоны "С блок" барилгын 2 давхарын 64,93 м.кв талбай бүхий 2 өрөө /136,353,000 төгрөг/, 2 давхарын 71,82 м.кв талбай бүхий 3 өрөө /150,822,000 төгрөг/, 4 давхарын 64,93 м.кв талбай бүхий 2 өрөө /136,353,000 төгрөг/, 6 давхарын 45,82 м.кв талбай бүхий 2 өрөө /96,222,000 төгрөг/, 10 давхарын 64,93 м.кв талбай бүхий 2 өрөө /136,353,000 төгрөг/ орон сууцнуудыг бартераар олгох, 3.2.2-т Ажил эхлэх үед энэхүү гэрээний 3.2.1-д заагдсан орон сууцнуудад хамаарах "Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ"-г талууд байгуулж баталгаажуулах, 3.2.3-т захиалагч нь ажил бүрэн дуусч, барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссын шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор энэхүү гэрээний 3.2.1-т заагдсан орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан өгөх, 3.2.4-т "О******* к*******" ХХК нь "Г******* б*******" ХХК-ийн барилгын ажлын санхүүжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор УБ хот, БЗД, 4-р хороонд байрлах "О******* с " нэртэй өөрийн оффис, үйлчилгээний барилгаас зохих хэмжээний талбайг банкны зээлийн барьцааны зориулалтаар гаргаж өгнө. "Г******* б*******" ХХК нь авсан зээл болон зээлийн хүүг хариуцан төлж, барьцаанд олгосон үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн хөрөнгөөр банкны барьцаанаас бүрэн чөлөөлж өгнө.
3.2.5-т Энэхүү гэрээний 3.2.4-т заасан барьцаат үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх үед гэрээний үнийн ү*******эгдэл 207,670,700 төгрөгийн 50% болох 103,835,350 төгрөгийг Захиалагч нь Гүйцэтгэгчид бэлнээр олгоно.
3.2.6. Гэрээний үнийн ү*******эгдэл 103,835,350 төгрөгөнд дүйцэх үл хөдлөх эд хөрөнгийг "О******* к*******" ХХК-ийн УБ хот, СБД, 0-р хороо, дугаар гудамжинд баригдах орон сууцнаас 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцон олгохоор тохиролцжээ
-Энэхүү гэрээний 2.1-т гүйцэтгэгч нь ажлыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гүйцэтгэж дуусгах гэж тусгасан байна. /хх-ийн 56-59/
5. Гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т:Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
6. Нэхэмжлэгч нь 18/04 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 388,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, 100 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах итгэмжлэл олгогдсон боловч өмчлө******* шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,
18/09 дугаартай гэрээний дагуу 340,761,700 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, өөрсдийн санаачилгаар гэрээг цуцалсан, 68,781,000 төгрөгийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан.
7. Хариуцагч нар гэрээнд заасан ажлыг хугацаанд нь, чанарын шаардлага хангасан байдлаар, бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас гэрээ цуцлагдсан, 18/04 дугаартай гэрээний дагуу 192,515,007 төгрөгийн ажлыг зөвшөөрч, ү*******эх хэсгийг хийж гүйцэтгээгүй, итгэмжлэл нь ажил хийсний нотолсон баримт биш тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг бүхэ******* нь зөвшөөрөхгүй,
18/09 дугаартай гэрээний дагуу 283,766,245 төгрөгийн ажлыг, зээл болох 68,781,000 төгрөгийн хамт зөвшөөрч, ү*******эх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
8. Дээрх гэрээ тус бүрийг дүгнэсэн талаарх баримтыг талууд ирүүлээгүй бөгөөд хариуцагчаас ирүүлсэн, 2019.01.02-ны өдрийн 19/01, 2019.09.09-ний өдрийн 19/92, 2019.09.25-ны өдрийн 19/104, 2019.10.01-ний өдрийн 19/107, 2019.10.29-ний өдрийн 19/113 дугаартай мэдэгдлээс үзэхэд Г******* б******* ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг, хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан нь тогтоогдож байна гэж үзэхээр байх ба үүнийг нэхэмжлэгч баримтаар няцаасангүй. /2хх-ийн 173-177/
9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т :Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т:Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлө******* шилжүүлнэ гэж зааснаас үзэхэд ажил гүйцэтгэгч нь ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол уг ажлыг захиалагчийн өмчлө******* шилжүүлэх, ийнхүү хийж гүйцэтгэсэн бол үүнийгээ нотлох нь ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчид байна.
9.1. Талуудын хооронд 2018.08.06-ны өдөр байгуулагдсан 18/04, 2018.08.28-ны өдөр байгуулагдсан 18/09 дугаартай гэрээний 4.1-т Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гүйцэтгэж дуусмагц захиалагчид мэдэгдэн талуудын эрх бүхий албан тушаалтан, инженер, техникийн ажилтнуудыг байлцуулан акт үй*******эж, фото зургаар баримтжуулан хүлээлгэн өгнө,
4.2-т Захиалагч нь ажлын гүйцэтгэлийг нэг бүрчлэн шалгаж акт үй*******эн хүлээж авна. Ажил хүлээлцсэн акт нь гэрээний салшгүй хэсэг болно гэж тус тус заажээ. /1хх-ийн 5,57/
9.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Ж.Б*******аас 2018.10.25-ны өдөр М.Гд олгосон итгэмжлэл, маргаж буй 100 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Ж.Б*******ы өмчлөлийн 81.1 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, М.Гантулгын Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ибаримтын хуулбар, ажил гүйцэтгэх явцын гэрэл зургийн үзүүлэлт, бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, мэргэшсэн төсөвчин Б.Дгийн 2022.10.20-ны өдрийн төсөв зэрэг баримтаар 18/04 дугаартай гэрээний дагуу 388,000,000 төгрөгийн, 18/09 дугаартай гэрээний дагуу 340,761,700 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн, хариуцагчид хүлээлгэн өгсөн гэдэг тогтоогдоно гэж үзэх боломжгүй юм.
/1хх-ийн 10-11, 64-194, 2 хх-ийн 41-89, 130 хуудас бүхий Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/
9.3. Учир нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-т:Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж зааснаас үзэхэд талууд ажил гүйцэтгэхээр тохиролцсон бол уг ажлыг гүйцэтгэхдээ төсөв зохиож болох бөгөөд энэ нь ажлын үнийг урьдчилан тодорхойлж буй үйл явдал юм.
Ажлын үнэ нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулах зардал, ажил гүйцэтгэгчид олгох хөлснөөс бүрдэх бөгөөд төсөв нь ажлын хөлсний хэмжээг тодорхойлох үндэслэл болохын зэрэгцээ бодит үнэлгээ, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байхыг шаардана.
Дээр дурдсан байдлаар ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө төсөв зохиосны үндсэн дээр ажил гүйцэтгэх, ингэснээр захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хөлс төлөхийг шаардах эрхийг бий болгоно.
9.4. Мэргэшсэн төсөвчин Б.Дгийн 2022.10.20-ны өдрийн Хан-Уул дүүргийн хорооны нутагт байрлах А Вилла хотхоны С блок 12 давхар барилгад дотор засал, дээвэр, тагтны өрлөг, шавар, фасад, эмульс, сантехникийн тоноглол, радиатор, гадна дулааны шугам, худаг, гадна бохирын шугам, гадна дотор цахилгааны шугам, гадна цэвэр усны шугам зэрэг багц ажлыг гүйцэтгэсэн төсөв гэх 2018.08.05-2019.10.17-ны өдрийн гүйцэтгэлээр гаргасан 1,242,091,203 төгрөгийн төсөв нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр цуцалснаас хойш хугацаанд зохиогдсон байх ба уг төсвийг үндэслэн ажлын хөлс шаардсан нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, ямар хэмжээтэй хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.
10. Талуудын маргаж буй Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн хороо, хороолол, // гудамж, -ийн давхрын 0 тоот хаягт байршилтай, 100 мкв талбайтай, Оффис үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Б*******, М.Г нарыг бүртгэж, тэдэнд 2018.10.04-ний өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь уг гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх-ийн 11/
10.1. Ж.Б*******аас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээл барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, зээл барьцааны гэрээ, барьцаалбарыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх, гэрчилгээ хүлээн авах, мөн бусдад худа*******ах, бэлэглэх, түрээслүүлэх, арилжих, захиран зарцуулах, холбогдох гэрээ хэлцэ******* төлөөлж гарын үсэг зурах, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт мэдүүлэг гаргах, төлбөр тооцоог хүлээн авах, төлөөлөх зэрэг үй*******эл хийх эрхийг М.Гд 6 /зургаан/ сарын хугацаатай итгэмжлэл олгожээ. /хх-ийн 10-11/
11. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т:Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
Талуудын хооронд 2018.08.06-ны өдөр байгуулагдсан 18/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3.2.2-т маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.Б*******, М.Г нарын нэр дээр гаргуулах талаар тохиролцсон, харин гэрээнд уг гэрчилгээг Г******* б******* ХХК-ийн өмчлө******* хэрхэн шилжүүлэх талаар тусгаагүй байхаас гадна уг хөрөнгийн хамтран өмчлөгч Ж.Б*******ы 2018.10.25-ны өдөр, 6 сарын хугацаатай, М.Гд олгосон итгэмжлэ******* энэхүү хөрөнгийг, гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөнд тооцон, Г******* б******* ХХК-ийн өмчлө******* шилжүүлсэн гэх агуулга тусгагдсан гэж үзэх боломжгүй байна.
Ж.Б*******, М.Г нарын хамтран өмчлөх, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Капитрон банктай 2019.06-24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ дуусгавар болсонтой зохигч маргаагүй.
Үүнээс үзэхэд дээрх итгэмжлэл нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авах зорилгоор олгогдсон, зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөн байх тул түүний зорилго дуусавар болсон гэж үзэхээр байна.
12. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2018.08.06-ны өдөр байгуулагдсан 18/04 дугаартай гэрээний үүрэг 388,000,000 төгрөгийн ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгснөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр шаардах эрх бий болохоор байна.
Түүнчлэн Г******* б******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь М.Г гэх тайлбарыг баримтаар нотлоогүй бөгөөд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Ж.Б*******, М.Г нарт олгогдсон байгааг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж тооцох учиртай.
13. Хариуцагч нар 2018.08.06-ны өдрийн 18/04 гэрээний дагуу 388,000,000 төгрөгийн ажлаас 192,515,007 төгрөгийн ажлыг, 2018.08.28-ны өдрийн 18/09 гэрээний дагуу 863,773,700 төгрөгийн ажил гүйцэтгэхээс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх 340,761,700 төгрөгийн ажлаас 283,766,245 төгрөгийн ажлыг, зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 68,781,000 төгрөгийг тус тус зөвшөөрч байна.
14. Иймд хариуцагч О******* К******* ХХК, Ж.Б******* нарт холбогдох, 18/04 тоот гэрээний дагуу Баянзүрх дүүргийн хороо, хороолол, гудамж, -ийн давхрын 0 тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, 100 мкв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Г******* б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэ******* нь хэрэгсэхгүй болгож,
18/09 тоот гэрээний дагуу хариуцагч О******* К******* ХХК-иас 283,766,245 төгрөг, зээл 68,781,000 төгрөг, нийт 352,547,245 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 56,995,455 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
15. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч О******* К******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,920,686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,303,614 төгрөгийг улсын орлогод хэвээр ү*******ээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч О******* К******* ХХК-иас 352,547,245 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 56,995,455 төгрөгт холбогдох хэсгийг,
хариуцагч О******* К******* ХХК, Ж.Б******* нарт холбогдох, Баянзүрх дүүргийн хороо, хороолол, гудамж, -ийн давхрын 0 тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, 100 мкв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Г******* б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэ******* нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч О******* К******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,920,686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,303,614 төгрөгийг улсын орлогод хэвээр ү*******ээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заа*******ах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2023/06920 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заа*******ах шатны шүүхэд давж заа*******ах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ