Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

Л.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, хохирогч С.Р, шүүгдэгч Л.Л /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Л-ийн гаргасан гомдлыг үндэслэн Л.Л-д холбогдох, 2135001280134 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Л-ийн Л, Увс аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, ..настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, хамтран амьдрагч, түүний дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух бүртгэлтэй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, мөн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 6 сар нэмж нэгтгэн нийт 5 жил 6 сар 5 хоногийн хорих ял, мөн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгүүдэд зааснаар 3 сарын баривчлах ял, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хорих ял, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,  147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Л.Л нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Гашууны голоос 2021 оны 8 дугаар сарын 04-ний шөнө иргэн С.Р-гийн гэрийн гадна аргамжаатай байсан түүний нэг тооны хар зүсмийн морийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газраас: Л.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б ургийн овогт Л-ийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-ийг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Л-д оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лийн гэмт хэрэгт үйлдэж олсон орлого болох 550’000 төгрөгийг шүүгдэгчээс хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж,

Шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Л-оос 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Р-д олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 150 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн ба ар гэрийн зүгээс шүүхийн шийдвэр гаргасны дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Миний бие нь Н-д холбогдох эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдож, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 416 дугаар дүгнэлтээр биедээ хүнд зэргийн гэмтэл авсан.Одоогоор тэргэнцэртэй хорих ял эдлэхэд хүний асаргаа шаардлагатай хэцүү байгаа тул давж заалдах болсон. Иймд Л.Л би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, эрүүл мэндийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж эдлэх ялыг хөнгөрүүлэх буюу тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Л.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие авто ослын улмаас эрүүл мэндийн шалтгаантай хорих ангийн албан хаагчийн асаргаанд 40 гаруй хоног болж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тэргэнцэртэй хорих ял эдлэх хэцүү байдаг юм байна. Иймд надад биеэр эдлэхээс өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учир дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй”гэв.

Хохирогч С.Р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад гомдол тэмцэл байхгүй. Л.Л хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир түүний биеийн байдлыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Л нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Гашууны гол гэх газраас 2021 оны 8 дугаар сарын 04-ний шөнө иргэн С.Р-гийн гэрийн гадна аргамжаатай байсан түүний нэг тооны хар зүсмийн морийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Л.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс Л.Л-д хорих ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг болон хохирол хор уршиг арилгасан эсэх асуудалд дүгнэлт хийж 3 жил 6 сарын хорих ялыг биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Гэм буруугийн шүүх хуралдааны явцад хохирол нөхөн төлөх зорилгоор завсарлага авсан боловч Л.Л ажлын 5 хоногийн дотор хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй ба хохирол төлөхөөр ямар нэгэн санаачилга гаргаагүй. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Л-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Л.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Л.Л-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй учир ар гэрийнхэн зүгээс хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Л.Л нь Н-д холбогдох эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдож биедээ хүнд зэргийн гэмтэл авсан учир одоогоор хорих ялыг тэргэнцэртэй эдэлж байгаа. Л.Л нь хөнгөн ангиллын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн зорчих эрх хязгаарлах ялын сонгох санкцтай. Л.Л-ийн эрүүл мэндийн хүнд байдал болон хохирлыг нөхөн төлж барагдуулсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд оногдуулах ялыг нь тэнсэн хянан харгалзах буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолтой, 2135001280134 дугаартай эрүүгийн хэргийг  шүүгдэгч Л.Л-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулах  үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Л 2021 оны 8 дугаар сарын 04-ний  шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг “Гашууны гол” гэх газраас хохирогч С.Р-гийн өмчлөлийн нэг тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хэргийн газрын үзлэгийн “...уг амбаарын гадна талд шинээр алсан байж болох хар зүстэй морины толгой байв. Уг морины толгой болон чихэнд ямар нэгэн им байхгүй, толгойн дээрх үсний урьд хэсгээс нь шинээр авсан байж болох мөр үүссэн байв. Уг морины толгой байсан газраас ертөнцийн зүгээр урд зүгт  тогоотой адууны мах байв....Үзлэгийн явцад оролцогч С.Р  1 дугаараар тэмдэглэсэн  хар зүстэй адууны толгойг хараад 2021 оны 08 дугаар сарын 04-ний шөнө миний хулгайд алдсан хар зүстэй морины толгой мөн байна гэж заасан” гэх  тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-8 дугаар тал/

- хохирогч С.Р-гийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед би өөрийнхөө хар зүсмийн морио гэрийн гадна  аргамжиж идүүлсэн юм. Шөнө 03 цагийн үед гараад харахад байхгүй байсан. ...өглөө 05 цагийн үед хүү Р.Түмэнбаярт утсаар  хэлэхэд манай хүү ирээд гэрийн ойр орчмоор хайгаад олоогүй юм. ...миний адууг манай зэргэлдээ зусланд байгаа Л /Л.Л/ гэж залуу авсан байж магадгүй гэж би бодсон.  Өнгөрсөн шөнө буюу миний морь алга болдог шөнө тэдний гэрт машин ирээд хүмүүс дуугараад байх шиг байсан, бас орой морио аргамжих гэж байх үед  манай гэрт Ла халамцуу орж ирээд нэг их юм ярихгүй гараад явсан...” гэх мэдүүлэг,   

- гэрч Р.Т-ын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 05-ны өглөө үүрээр 04 цаг өнгөрч байхад манай аав С.Р утсаар залгаад “гэрийн гадна уясан байсан хар морь алга болсон байна. Хулгай авсан байх, би сайн уясан байсан, алга болчихсон байна” гэж хэлсэн. ...манай аав С.Р надад хэлэхдээ “энэ манай ойролцоо байдаг Л /Л.Л/ гэх залуу хулгайлсан байж магадгүй, орой манай гэрт орж ирээд явсан” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Улаангом орж цагдаагийн байгууллагад мэдэгдээд Л-гийн гэрт очсон. Л гэх айлын гэрт ороход нэг залуу адууны мах эвдэж байсан. Тэгэхээр нь “та энэ адууг хаанаас авч ирсэн бэ” гэж асуухад “манай ах Л гэх залуу авч ирсэн. Л одоо байхгүй байна. Хар зүстэй морь алсан юм” гэхээр нь хаана алсан талаар асуухад “Улаангом сумын 12 дугаар багийн төв байрны урд талын хашаанд нэг айлд алсан байна лээ. Би сайн мэдэхгүй” гэж хэлсэн юм. Тэр газар очиход цагдаа нар бас ирсэн байсан. Манай хулгайд алдсан адууг алаад хаячихсан, сэвс нь бараг уур манарсан, толгой нь амбаарын хажууд ил, хоёр шийр нь баасны хажууд байсан,  бас цус болсон цаас байсан. Бусад мах болон арьс байхгүй байсан. Би тэр айлын хашаанд байсан нэг эмэгтэйгээс “энэ адууг хэн авч ирж алсан бэ” гэж асуухад Л, хажуудаа нэг эмэгтэй, бас нэг эмэгтэй ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- гэрч Т.О-ын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр буюу өнөөдөр өглөө 06 цагийн үед ...манай ээж М.Тогтуур  над уруу утсаар залгаад “хөдөөнөөс Л ах нь нэг морь авч ирсэн байна, чи ирээд тэр морины амь гаргалцаад өг” гэж хэлсэн юм. Би 07 цаг 40 минут болж байхад манай ээжийн найз Л.Долгор гэх хүний гэрт очиход Л, найз Төгсөө, Ч.С гээд нэг эгч, гэрийн эзэн Л.Д гэх хүн, бас нэг эрэгтэй хүн  байсан. Тэд нар нэг хар зүстэй морь алаад янзалж байсан. Би “энэ юун морь бэ?” гэж асуухад өчигдөр орой хөдөөнөөс авч ирсэн, Л ахын дүүгийн морь гэж хэлж байсан. ...Тэгэхэд Л.Л гэх хүн энэ адууны махыг зармаар байна, та нар идэх махаа авч үлдээд бусдын зармаар байна гэхээр нь гэрийн эзэн Л.Д, бас хажууд нь нэг хүн бид гурав уг морины махыг миний 88-06 УВХ улсын дугаартай машинд ачаад Улаангом сумын мал махны зах ороод ченж гэх хүнд 550’000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

- гэрч О.Ц-ний 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 05-ны өглөө зах дээр ирээд байж байтал 11 цагийн үед настай байрын танихгүй эгч хажуудаа хоёр залуутай хамт машинтай адууны мах авч ирсэн. Намайг дуудаад “мах авах юм уу” гэж асуусан. Би очоод харахад адууны хоёр гуя, нэг хаа, нэг ууц байсан. “Та хэдээр өгөх бэ” гэж асуухад 700’000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би “таны махыг би 550’000 төгрөгөөр авбал авна” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь хэсэг байж байгаад   ав гэж хэлэхээр нь би тэр махыг худалдаж авсан...” гэх мэдүүлэг,

- гэрч Л.Д-ын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай найз М.Т, Л хоёр надад хэлэхдээ “бид хоёр нэг мал авч ирж зармаар байна. Манай дүү Улаангом сумын нэгдүгээр багт байдаг, тэр дүүгээсээ нэг морь авч ирж зарна гэж хэлж байсан. Тэр орой манай хашаанд морь авч ирээгүй байсан. Би унтаад  2021 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн үед сэрээд харахад Л нэг хар зүстэй морь аваад ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг,

- гэрч Б.Н-ийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 06 цагийн үед ...Л.Л над уруу залгаад “Л.Долгор гэх айлын хашаанд ирээд нэг адуу алаад өг” гэж хэлсэн. ...Би гэрээсээ гараад Улаангом сумын 12 дугаар багийн төвийн урд хойшоо харсан цэнхэр хаалгатай Л.Д гэх айлд очиход хар зүстэй морь уячихсан байсан. Би “ямар учиртай морь бэ” гэж асуухад Л.Л “манай дүү өгсөн юм. Удахгүй найр хуримын ажил болно, мөнгө төгрөг хэрэг болоод зарах гэж  байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- гэрч Ч.С-ын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Л.Л “би нэг үхэр аваад ирнэ, тэр үхрийг алж зарна” гэж хэлж байсан. 2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед Л.Л гараад явсан. Бид нар унтаж амрах гэж байтал шөнө 23 цагийн үед байх Л.Л ганцаараа нэг хар зүстэй морь хөтөлчихсөн Л.Д-ын хашаанд орж ирсэн юм. Орж ирээд “ үхэр өгсөнгүй, адуу өглөө” гэж хэлсэн. Тухайн үед хамтран амьдардаг М.Т-тай юм яриад байсан. Би “хаанаас авч ирсэн бэ” гэж асуухад “Улаангом сумын нэгдүгээр багт хөдөө байдаг дүүгээсээ авч ирлээ. Өглөө энэ адууг алалцаад өгөөрэй, би бас хүн дуудна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

- гэрч М.Т-ын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед миний хамтран амьдрагч Л.Л “би Улаангом сумын нэгдүгээр багт байдаг дүүгээсээ нэг үхэр аваад ирье” гэж хэлээд гараад явсан. Би Л.Д-ын гэрт байж байтал тэр орой буюу 2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 23 цаг өнгөрч байхад Л.Л нэг хар зүстэй морь хөтөлсөн, бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирсэн...” гэх мэдүүлэг

-Шүүгдэгч Л.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох  баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид  хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Л.Л давж заалдах шатны шүүхэд: “ ...миний ар гэрийн зүгээс шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Миний бие осолд орж, биедээ хүнд зэргийн гэмтэл авсан ба одоо тэргэнцэртэй хорих ял эдэлж байна, хүний асаргаанд ял эдлэхэд бэрхшээлтэй байна.Иймд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа арилгасан  байдал болон миний эрүүл мэндийн байдлыг харгалзан эдлэх хорих ялыг хөнгөрүүлэх буюу тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т: “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.Л-д оногдуулсан  хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх Л.Л-д бусдын 1 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.  

Л.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар : “Надад сонсгосон ялыг ойлгосон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ” гэж, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт : “ би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж харамсаж байна, энэ цагаас хойш би дахин гэмт хэрэг үйлдэхгүй амьдрах зорилго тэмүүлэл маш их байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулна” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Л.Л мөрдөн шалгах болон анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогч С.Рд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс нэг адууны үнэ 1.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор заасан байх ба шүүгдэгч уг хохирлыг давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэхээс өмнө төлж барагдуулсан болох нь хохирогч С.Р-гийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “надад учирсан  хохирлыг Л.Л бүрэн төлж барагдуулсан. Надад өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх тайлбараар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Л-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял “ оногдуулах”-аар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар болон хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ авто ослын улмаас биедээ хүнд гэмтэл авсан эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд бусдын нэг тооны адуу хулгайлсан гэм буруутай үйлдэлд нь нэг жил хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөх оруулах үндэслэлтэй байна.

Харин  шүүгдэгч Л.Л урьд нь удаа дараа  гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан атлаа түүндээ дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлаас шалтгаалж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино..” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ. Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлын “ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хэсгийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.            

Шүүгдэгч Л.Л-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-ийг 1 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Л-ийн давж заалдах гомдлын “шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү“ гэх хэсгийг хүлээн авч, гомдлын “ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү “ гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.Л-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

Н.МӨНХЖАРГАЛ