| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00443/И |
| Дугаар | 130/ШШ2024/00467 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2024/00467
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Е, Хаяг: Б аймаг, Ө сум 5 дугаар багт орших
Хариуцагч: Х, Хаяг:Б аймаг, Ө сум 8 дугаар багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан мөнгө болох 75,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Е нь хариуцагч Х эд холбогдуулан зээлээр авсан мөнгө болох 75,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Х нь Е надаас 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 75,0 сая төгрөгийг зээлээр авсан. Үүнээс 30,0 сая төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр миний Х банк дахь дансанд шилжүүлж, үлдсэн 45,0 сая төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Талууд зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан.
1.2 Гэрээгээр харилцан тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч Х нь надад нэг ч төгрөг төлөөгүй. Мөнгөө нэхэхээр элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.
1.3 Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, хариуцагч Х аас зэллэсэн мөнгө 75,000,000 (далан таван сая) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е надад олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х ийн тайлбар, зөвшөөрөл нь:
2.1 Миний бие Х нь Е ийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би Е ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Е ийн гаргасан нэхэмжлээд байгаа 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг бүрэн төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Е ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х эд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х нь зээлээр авсан мөнгө болох 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Е д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч Х ээс нэхэмжлэгч Е ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Е ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийн тал нь болох 266,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Т дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 266,475 төгрөг, мөн хариуцагч Х ээс улсын тэмдэгтийн хураамжид 266,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х нь зээлээр авсан мөнгө болох 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Е д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Е ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийн тал нь болох 266,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Т дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 266,475 төгрөг, мөн хариуцагч Х ээс улсын тэмдэгтийн хураамжид 266,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ