| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/01531/И |
| Дугаар | 182/ШШ2024/01836 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/01836
| 2024 04 24 | 182/ШШ2024/01836 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1.Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Голомт банкны хариуцагч Мөнхбаярын Мөнхтэргэл /РД:УП97042431/ 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Голомт банктай ЗГ/3155122386 дугаарт зээлийн гэрээ байгуулан 23,520,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан болно. Хариуцагч М.Мөнхтэргэл нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийг хүсэлт гарган авч байх үедээ оршин сууж байсан Хан-Уул дүүргийн 9-р хороо, Хивсний гудамж 9 тоотод оршин суудаггүй нь Хан-Уул дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/03512 дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн болно. Иймд М.Мөнхтэргэлд эрэн сурвалжлах ажлыг хуульд заасны дагуу төрийн эрхий бүхий байгууллагад эрэн сурвалжлах шийдвэр гаргах үүрэг өгч бидний ажилд тусална уу гэжээ.
2. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/03512 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Хүү тооцооллын хүснэгт, гүйцэтгэх захиралын тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Голомт банк ХК нь М.Мөнхтэргэлтэй 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээний байгуулж, 25,520,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч М.Мөнхтэргэлээс зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/03512 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар М.Мөнхтэргэл нь Хан-Уул дүүрэг, 09 дүгээр хороо, Хивсний гудамж, 09 тоотод оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. М.Мөнхтэргэлийн хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд шүүх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 182/ШЗ2024/04363 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн газраас М.Мөнхтэргэлийн оршин суугаа хаягийн лавлагааг тус тус гаргуулсан ба лавлагаанд Баянгол дүүргийн 21-р хороо, горькийн 19 гудамж, 645 тоот гэсэн хэдий ч иргэн М.Мөнхтэргэлээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа болон Хан-Уул дүүргийн 09-р хороо, хивсний гудамж, 06 тоот хаягт амьдарч байгаа нь үнэн болно гэх бичгийн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/03512 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Хан-Уул дүүрэг, 09 дүгээр хороо, Хивсний гудамж гэх хаяг тус хороонд байдаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийн оршин суух хаяг нь тодорхой тэрээр Хан-Уул дүүргийн 09-р хороо, хивсний гудамж, 06 тоот хаягт оршин сууж байгаа нь тогтоогдож байх тул Голомт банк ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг баримтлан Голомт банк ХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ О.АЗЗАЯА