Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2024/00469

 
   

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: М ХХК. Хаяг:У  хот, С  дүүрэг, 1-р хороо, Ю  гудамж-28, М Цогцолборт орших,

 

Хариуцагч: М. Хаяг:Б аймаг, Ө  сум, 3 дугаар багт оршин суух

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 246,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,801 төгрөг, нийт 792,118 төгрөг гаргуулахыг хүссэн  тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М д холбогдуулан үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 246,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,801 төгрөг, нийт 792,118 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 М  нь "М ”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 8 сарын 12-ны өдөр 00  тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М  нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 6 сарын 11-ний өдөр сарын 2,4% хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

1.2 М  нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. М ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 246,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,801 төгрөг, нийт 792,118 төгрөг гаргуулахаар байна.

1.3 М нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд М  улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул М ээс зээлийн гэрээний үүрэгт 792,118 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч М ийн тайлбар, зөвшөөрөл нь:

2.1 Миний бие М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би 2021 онд М ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийг сарын 2.4%-ийн хүүгээр авсан боловч эргүүлж төлөөгүй нь үнэн.

2.2 Иймд би М ХХК-ийн надаас нэхэмжилж байгаа үндсэн зээл 500000 төгрөг, зээлийн хүү 246317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45801 төгрөг, нийт 792118 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй тул энэхүү иргэний хэргийг миний зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М  нь үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 246,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,801 төгрөг, нийт 792,118 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-нд төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч М ээс нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,561 төгрөгийн тал нь болох 11,780 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Т  сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 11,780 төгрөг, мөн хариуцагч М ээс улсын тэмдэгтийн хураамжид 11,780 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч М  нь үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 246,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,801 төгрөг, нийт 792,118  төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,561 төгрөгийн тал нь болох 11,780 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Т  сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 11,780 төгрөг, мөн хариуцагч М ээс улсын тэмдэгтийн хураамжид 11,780 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.




 

ШҮҮГЧ                                        А.ЖАРХЫНГҮЛ