Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/03818

 

 

 

 

 

 

 

 

2023 08 31 101/ШШ2023/03818

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн хороо, тоот хаягт оршин байрлах Х******* л******* ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн хороо,  байр ******* тоот хаягт оршин суух, овогт Б*******ийн Ж*******/регистрийн дугаар: *******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,610,797.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х*******, хариуагч Б.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Ж******* нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ч-БЗГ/2022-54068 тоот барьцаат зээлийн гэрээ байгу******* 5,119,700 төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Б.Ж******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу LG 2042DB маркын бичил долгионы зуух, Dell Inspiron 5510 i5-НЗООН 8GB 512GB маркын зөөврийн компьютер болон Аррlе Watch S7 41mm Green загварын цаг зэргийг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Б.Ж******* нь Ч-БЗГ/2022-54068 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 4 сарын 22-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,412,684.01 төгрөг төлөх байснаас зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу 580,300 төгрөг төлж, 1,832,384.01 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 199 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эрэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Б.Ж******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй гул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч нь № Ч-БЗГ/2022-54068 тоот зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4,917,936.76 төгрөг, зээлийн хүү 692,861.12 төгрөг, нийт 5,610,797.88 төгрөг байгаа тул хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 5,119,700 төгрөгийн зээл авсан. зээл авснаас хойш 2 сарын хугацаанд зээлийн төлөлт асуудалгүй хийж байсан. Би улирлын чанартай ажил эрхэлдэг учир зогсолтод ороод 3 сар хүртэл зээл огт төлөөгүй. 3 сард төлөлт хийх гэж байсан боловч санхүүжилт хойшилсон, тэр тайлбарыг хэлэхэд Х******* л******* ХХК-ийн зүгээс эдийн засагч нар нь хүнлэг бус харьцаж байсан, зээл төлж чадахгүй бол яах гэж авсан юм, өнөөдөр, маргаашийн дотор төл, гуйлгачин минь чи яах гэж зээл авсан юм гэж байсан. Тэгэхэд нь би та нар ингэж харьцаж байгаа бол явах газраар нь яв, би боломжтой зүйлээ хэллээ. Би боломж нь олдвол төлнө гэхэд, авсан бараануудаа манай байгууллагад авчирч тавь, мөнгөө төлөхөөрөө аваарай гэж хүнлэг бус харьцсан. 2024 он хүртэл гэрээнд төлөгдөх төлбөрт бодогдсон хүү, яагаад өнөөдрийг хүртэлх хугацааны хүүгээ бүтнээр нь нэхэмжилж байгааг ойлгохгүй байгаа. Үндсэн төлбөр 4,900,000 төгрөг үлдсэн байгаа. Би эдийн засагчтай нь 5 сарын 02-ны өдөр холбоо барьж ярьсан, тэгэхэд надад төлөх чадвар байна, гэхдээ 5,600,000 төгрөг гэх үнийн дүнг зөвшөөрөхгүй байна, би 2 сар төлөлт хийсэн байж төлөлт хийгээгүй хүн шиг яагаад 5,100,000 төгрөгийн зээл авчхаад 5,600,000 төгрөг болгож төлөх ёстой юм бэ гэхэд энэ хүү нь орсон мөнгөн дүн гэж хэлсэн гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч Б.Ж*******д холбогду*******, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,917,936.76 төгрөг, зээлийн хүү 692,861.12 төгрөг, нийт 5,610,797.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 8 дуграар сарын 08-ний өдрийн Ч-БЗГ/2022-54068 дугаартай Барьцаат зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч Х******* л******* ХХК нь зээлдэгч Б.Ж*******д 5,119,700 төгрөгийг 24 сарын хугацаатай, 2.55 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байх ба зээлдүүлэгч нь 5,119,700 төгрөгийг зээлдэгч Б.Ж*******гийн худалдан авсан нийт 5,119,700 төгрөгийн үнэтэй цахилгааны барааны төлбөрт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, Харилцагчийн анкет, зээл хүсэгчийн өргөдөл, нийт 5,119,700 төгрөгийн дүн бүхий цахилгаан барааны төлбөр шаардсан П С М нэртэй байгууллагын Нэхэмжлэх, барааны үнийн дүн 5,119,700 төгрөгийн төлбөрийн мэдэгдэл, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.2.-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно., 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасантай нийцжээ.

Хэрэгт авагдсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд, зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,917,936.76 төгрөг, зээлийн хүү 692,861.12 төгрөг, нийт 5,610,797.88 төгрөг болох нь тогтоогдож байх бөгөөд талуудын тохиролцсон зээлийн гэрээнд заасны дагуу хүү тооцсон нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Ж*******гаас 5,610,797.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,723 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж*******гаас улсын тэмдэгтийн хураамж 104,723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцу******* сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН _ ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН

ШАТНЫ ШҮҮХ-Д

 

ХЗРЗГЛЗЗНИИ

л******* ххк

Монгол улс, Улаанбаатар хот,

Чингэлтэй дүүрэг 4-р хороо бага тойруу 6,07 тоот Утас:88076485, 77666699, Э-шуудан : тТо@1т1еаз1пд.тп

 

 

Танай

-ны №

 

 

г

Шүүхэд нэхэмжлэл гаргах тухай

Нэхэмжлэгч: ХЭРЭГЛЭЭНИЙ ЛИЗИНГ ХХК РД:******* Хаяг: Чингэлтэй дүүрэг 4-р хороо, бага тойруу, 6, 07 тоот Утас: 88067340, 89070395

Хариуцагч: Их хотон ургийн овогтой Б******* Ж******* /РД:*******/

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол 13/312 Хүннү гудамж

115 байр ******* тоот

Утас: 80082028, 80012028-эхнэр

Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Б.Ж******* нь манай компанитай 2022 оны 08 дугаар сарын 8-ны өдөр Ч-БЗГ/2022-54068 тоот барьцаат зээлийн гэрээ байгу******* 5,119,700 /таван сая нэг зуун арван есөн мянга долоон зуун төгрөг/ төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Б.Ж******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу ЬС 2042ОВ маркын бичил долгионы зуух, Эе11 1пзр1гоп 5510 15-НЗООН 8СВ 512СВ маркын зөөврийн компьютер болон Арр1е \Уа1сЬ 87 41тт Огееп загварын цаг зэргийг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Б.Ж******* нь Ч-БЗГ/2022-54068 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 04 сарын 22-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу

2,412,684.1          /хоёр сая дөрвөн зуун арван хоёр мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөг төлөх байснаас зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу 580,300 /таван зуун наян мянга гурван зуун төгрөг/ төгрөг төлж, 1,832,384.01 /нэг сая найман зуун гучин хоёр мянга гурван зуун наян дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 199 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу \> гацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Б.Ж******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй гул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч нь № Ч-БЗГ/2022-54068 тоот зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн \ лдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4,917,936.76 /дөрвөн сая есөн зуун арван долоон мянга есөн зуун гучин зургаан төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 692,861.12 зургаан зуун ерэн хоёр мянга найман зуун жаран нэгэн төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг, нийт 5.610.797.88 /таван сая зургаан зуун арван мянга долоон зуун ерэн долоо төгрөг наян найман мөнгө/ төгрөгний зээлийн өртэй болоод байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд зээлдэгч Б.Ж******* зээлийн гэрээний үүргийн дагуу 5,610,797.88 /таван сая зургаан зуун арван мянга долоон зуун ерэн долоо төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг ХЭРЭГЛЭЭНИЙ ЛИЗИНГ ХХК-д гаргуулж өгно ҮҮ-

Нэхэмжлэлд дараах баримтыг хавсаргав. Үүнд:

1.       Нэхэмжлэл 2%

2.       Нэхэмжлэгч компанийн гэрчилгээний хуулбар 1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/

3.       Итгэмжлэл 1%

4.       Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас

5.       Барьцаат зээлийн гэрээний хуулбар 1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/

6.       Бараа олгосон баримт 1 хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

7.       Хариуцагчийн иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн/

8.       Хариуцагчийн зээл хүссэн анкет хуулбар /нотариагаар гэрчлүүлсэн/

9.       Хариуцагчийн зээл хүсссэн өргөдөл хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

итгэмжлэгдсэн төлөөлөгч

Х.ХУЛАН

10.   Зээлийн төлбөр төлөлтийн данс хуулга

 

 

г~ ~1

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 1 ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ-Д

ЖЗРЗГШЗШЙ

л*******ххк

Монгол улс, Улаанбаатар хот,

Чингэлтэй дуурэг 4-р хороо бага тойруу 6,07 тоот Утас:88076485, 77666699, Э-шуудан : тЬ@И1еа51пд.тп

И. 21

Танай_____________ -ны №__________ -т

Шүүхэд нэхэмжлэл гаргах тухай

Нэхэмжлэгч: ХЭРЭГЛЭЭНИЙ ЛИЗИНГ ХХК РД ******* Хаяг: Чингэлтэй дүүрэг 4-р хороо, бага тойруу, 6, 06 тоот Утас: 88067340, 89072390

Хариуцагч: Баатад ургийн овогтой Даваажанцангийн Ариунболор /РД:

ИЮ95070101/

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12-р хороолол 15-р байр 55 тоот

Утас: 80154164, 86022016

Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Д.Ариунболор нь манай компанитай 2021 оны 12 дугаар сарын 31 -ний өдөр №Т -БЗГ/2021-26159 тоот барьцаат зээлийн гэрээ байгу******* 3,078,900.00 /Гурван сая далан найман мянга есөн зуун төгрөг/ төгрөгийг сарын 2,55%- ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зөөврийн компъютер худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Д.Ариунболор нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу БеП тзрпоп 5510 15-11300Ь 8Ъ гат 256Ъ ззб Ъагё загварын зөөврийн компьютерийг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Д.Ариунболор нь №Т-БЗГ/2021-26159 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2022 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,011,197.27 /Хоёр сая арван нэгэн мянга нэг зуун ерэн долоон төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг төлөх байснаас зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу 736,600.00 /Долоон зуун гучин зургаан мянга зургаан зуу/ төгрөг төлж, 1,274,597.27 /Нэг сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун ерэн долоон төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний

үүргээ зөрчин 135 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Д.Ариунболор нь зээлийн гэрээний

5.2.1       дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч нь №Т-БЗГ/2021-26159 тоот зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 2,809,905.71 /Хоёр сая найман зуун есөн мянга есөн зуун таван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 313,827.48 /Гурван зуун арван гурван мянга найман зуун хорин долоон төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг, нийт 3,123,733.19 /Гурван сая нэг зуун хорин гурван мянга долоон зуун гучин гурван төгрөг арван есөн мөнгө/ төгрөгний зээлийн өртэй болоод байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд зээлдэгч Д.Ариунболороос 3,123,733.19 /Гурван сая нэг зуун хорин гурван мянга долоон зуун гучин гурван төгрөг арван есөн мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг ХЭРЭГЛЭЭНИЙ ЛИЗИНГ ХХК-д гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд дараах баримтыг хавсаргав. Үүнд:

1.       Нэхэмжлэл 2%

2.       Нэхэмжлэгч компанийн гэрчилгээний хуулбар 1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/

3.       Итгэмжлэл 1%

4.       Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас

5.       Барьцаат зээлийн гэрээний хуулбар 1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/

6.       Бараа олгосон баримт 1 хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

7.       Хариуцагчийн иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн/

8.       Хариуцагчийн зээл хүссэн анкет хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

9.       Хариуцагчийн зээл хүсссэн өргөдөл хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

10.   Хариуцагчийн НДШ төлсөн лавлагаа /нотариатаар гэрчлүүлсэн/

11.   Зээлийн төлбөр төлөлтийн данс хуулга

УЛААНБААТАР ХОТ

Р ■ I

га 9020010070 651ЕС61 УЕТТ2814 |Я1|

1!1д5г5г5?5г5гл5г5г.5?я? 5>Ч I

итгэмжлэгдсэн төлөөлөгч %.

Б.ӨЛЗИЙМӨРӨН