Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 136/ШШ2024/00170

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 136/ШШ2024/00170

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, ........... аймаг ...... сум, ..дүгээр баг, .......-р байр .. тоотод оршин суух, Б овогт Г.О /РД:........./-ийн нэхэмжлэлтэй

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал, баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: ...Дорноговь аймгийн Айраг сумын сургуульд хөдөлмөрийн багшаар 1982 оноос 1986 он, 1990 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан. 1990 оноос 1993 оны 02 дугаар сарын 29-нд хөдөлмөрийн багшаас чөлөөлөгдсөн тушаал нь архивд хадгалагдаж үлдээгүй байна. 1982 оны Боловсролын хэлтсийн даргын тушаалд Ж.О гэж бичигдсэн тул миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт Г.О гэж бичигдсэн. Иймд 1982 оноос 1986 он, 1990 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан байдал баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг төлсөн тухай баримт /хх-2-3/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6-8/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-9-12/, Дорноговь аймгийн Засаг даргын архивын тодорхойлолт /хх-13/, зураг /хх-14-16/, Боловсролын тэргүүний ажилтан үнэмлэхийн хуулбар /хх-17/, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч үнэмлэхийн хуулбар /хх-18/, цалингийн тооцооны хуулбар /хх-19-38/, Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай тушаалын хуулбар /хх-39-40/, Дорноговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар /хх-41-43/, Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай тушаалын хуулбар /хх-44/, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 1993 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай захирамжийн хуулбар /хх-45/, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 1995 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай захирамжийн хуулбар /хх-46/, Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар /хх-47/, Дорноговь аймгийн Айраг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар /хх-48-50/, Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар /хх-51/, Дорноговь аймгийн Айраг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар /хх-52/, Дорноговь аймгийн Айраг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар /хх-53/, гэрч Л.Б, Ч.О, Г.Б нарын тодорхойлолт /хх-54, 60, 66/, баримт бичгүүд /хх-55-59, 61-65, 67-68/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс:Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Л.Б, Ч.О, Г.Б нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэхэмжлэгч Г.О Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь Дорноговь аймгийн Айраг сумын сургуульд хөдөлмөрийн багшаар 1982 оноос 1986 он, 1990 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан байдал, 1982 оны 08 сарын 23-ны өдрийн №89 дугаартай Боловсролын хэлтсийн даргын тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.О Дорноговь аймгийн Айраг сумын сургуульд хөдөлмөрийн багшаар 1982 оноос 1986 он, 1990 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан байдал, 1982 оны 08 сарын 23-ны өдрийн №89 дугаартай Боловсролын хэлтсийн даргын тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-Нэхэмжлэгч Г.О ...Дорноговь аймгийн Айраг сумын сургуульд хөдөлмөрийн багшаар 1982 оноос 1986 он, 1990 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан, 1982 оны 08 сарын 23-ны өдрийн №89 дугаартай Боловсролын хэлтсийн даргын тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгч Г.О...

Миний бие Дорноговь аймгийн Айраг сумын сургуульд хөдөлмөрийн багшаар 1982 оноос 1986 он, 1990 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан байдал, 1982 оны Боловсролын хэлтсийн даргын тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү... гэсэн хүсэлт, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6-8/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-9-12/, Дорноговь аймгийн Засаг даргын архивын тодорхойлолт /хх-13/, зураг /хх-14-16/, Боловсролын тэргүүний ажилтан үнэмлэхийн хуулбар /хх-17/, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч үнэмлэхийн хуулбар /хх-18/, цалингийн тооцооны хуулбар /хх-19-38/, Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай тушаалын хуулбар /хх-39-40/, Дорноговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар /хх-41-43/, Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай тушаалын хуулбар /хх-44/, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 1993 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай захирамжийн хуулбар /хх-45/, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 1995 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай захирамжийн хуулбар /хх-46/, Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар /хх-47/, Дорноговь аймгийн Айраг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар /хх-48-50/, Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар /хх-51/, Дорноговь аймгийн Айраг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар /хх-52/, Дорноговь аймгийн Айраг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар /хх-53/, гэрч Л.Б, Ч.О, Г.Б нарын тодорхойлолт /хх-54, 60, 66/, баримт бичгүүд /хх-55-59, 61-65, 67-68/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б овогт Г.О /РД:........../-ийг Дорноговь аймгийн Айраг сумын сургуульд хөдөлмөрийн багшаар 1982 оноос 1986 он, 1990 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан байдлыг,

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэхь хэсэгт зааснаар 1982 оны 08 сарын 23-ны өдрийн №89 дугаартай Боловсролын хэлтсийн даргын тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ