Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2024/00479

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: М. Хаяг:Б аймаг, Ө  сумын 11 дүгээр багт оршин суух,

 

Хариуцагч: Д. Хаяг:Б аймаг, Б  сумын Ө  багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдаж авсан хоёр үхрийн үнэ 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М нь хариуцагч Д д холбогдуулан худалдаж авсан хоёр үхрийн үнэ 2,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Д  нь 2023 оны 11 дүгээр сарын 08-нд 2 үхрийг нийт 2.0 сая төгрөгөөр үнэлэн худалдан авч, 2023 оны 11 дүгээр сарын 28-нд төлөхөөр миний дансыг авсан билээ. Би У  хотод оюутан сурган түр байгаа ба мөн оны 11 дүгээр сарын 26-нд ирж уулзан 7 хоногийн дотор өгөхөөр болсон. Түүнээс хойш элдэв шалтаг тоож утсаа хааж надыг хохироов. Би өөрөө зээл авч хүүхдээ сургаж байгаа болно. Эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр өгсөн боловч дуудлагаар ирүүлж чадсангүй.

1.2 Иймд Д аас 2000000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д ын тайлбар, зөвшөөрөл нь:

2.1 Миний бие Д  нэхэмжлэгч М гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би 2023 оны 11 дүгээр сард М гаас 2 үхрийг 2,000,000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан маань үнэн ба би уг 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.

Иймд энэхүү иргэний хэргийг миний зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч М гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д  нь худалдаж авсан хоёр үхрийн үнэ 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч Д аас нэхэмжлэгч М гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал нь болох 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Т  сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 23,475 төгрөг, мөн хариуцагч Д аас улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Д  нь худалдаж авсан хоёр үхрийн үнэ 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Нэхэмжлэгч М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал нь болох 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Т  сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 23,475 төгрөг, мөн хариуцагч Д аас улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.





 

ШҮҮГЧ                                        А.ЖАРХЫНГҮЛ