Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/03817

 

 

 

 

 

 

 

 

2023 08 31 101/ШШ2023/03817

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн  хороо, тоот хаягт оршин байрлах Х******* л******* ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  хороо, тоот хаягт оршин суух, Б******* овогт Д*******гийн А*******/регистрийн дугаар: *******/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,123,733.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.А******* нь манай компанитай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №Т-БЗГ/2021-26159 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,078,900.00 төгрөгийг сарын 2,55%- ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зөөврийн компъютер худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Dell inspiron 5510 i5-11300h 8gb ram 256gb ssd hard загварын зөөврийн компьютерийг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Д.А******* нь №Т-БЗГ/2021-26159 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2022 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,011,197.27 төгрөг төлөх байснаас зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу 736,600.00 төгрөг төлж, 1,274,597.27 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 135 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Д.А******* нь зээлийн гэрээний 5.2.1. дэх хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч нь №Т-БЗГ/2021-26159 тоот зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 2,809,905.71 төгрөг, зээлийн хүү 313,827.48 төгрөг, нийт 3,123,733.19 төгрөгний зээлийн өртэй болоод байна.

Иймд зээлдэгч Д.А*******оос 3,123,733.19 төгрөгийг гаргуулж Х******* л******* ХХК-д олгоно уу гэв.

 

Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч Д.А*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр, үндсэн зээл 2,809,905.71 төгрөг, зээлийн хүү 313,827.48 төгрөг, нийт 3,123,733.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Т-БЗГ/2021-26159 дугаартай Барьцаат зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч Х******* л******* ХХК нь зээлдэгч Д.А*******т 3,078,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, 2.55 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байх ба зээлдүүлэгч нь 3,078,900 төгрөгийг зээлдэгч Д.А*******ын худалдан авсан нийт 3,078,900 төгрөгийн үнэтэй барааны төлбөрт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, Харилцагчийн анкет, зээл хүсэгчийн өргөдөл, цахилгаан барааны төлбөр шаардсан Пи Си Молл нэртэй байгууллагын төлбөрийн мэдэгдэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.2.-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно., 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасантай нийцжээ.

Хэрэгт авагдсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд, зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,809,905.71 төгрөг, зээлийн хүү 313,827.48 төгрөг, нийт 3,123,733.19 төгрөг болох нь тогтоогдож байх бөгөөд талуудын тохиролцсон зээлийн гэрээнд заасны дагуу хүү тооцсон нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.А*******оос 3,1213,733.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А*******оос улсын тэмдэгтийн хураамж 64,930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА