| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00155/И |
| Дугаар | 136/шш2024/00152 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 136/шш2024/00152
| 2024 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 136/ШШ2024/00152 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэрэмжлэгч: ......... хот, ............. дүүрэг, .. дугаар хороо, бага тойруу, .................. тоотод байрлах, З.... С... г.. ББСБ ХХК /РД:....../-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б. эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н..
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохгүй өөрийнхөө эзгүйд шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З С г ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Б нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ********** тоот Зээлийн гэрээ-ний 7.1.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5,650,000 төгрөг, үндсэн хүүний өр 1,697,521.56 төгрөг, хүүгийн торгууль 151,058.8 төгрөг нийт, 7,498,580.36 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа: З С г ББСБ ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ж.Б 7,498,580.36 төгрөгийг гаргуулахаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б оршин суух хаяг нь тодорхой бус, холбоо барих боломжгүй байна гэж шүүхээс мэдэгдсэн. Иймд Ж.Б эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж 134,927.28 төгрөг төлсөн тухай баримт /хх-4-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, итгэмжлэл /хх-3/, барьцаат зээлийн гэрээ /хх-7-13/, зээлийн дансны хуулга /хх-16/, зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
З С г ББСБ ХХК нь Ж.Б холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,498,580.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З С г ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж,нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч З С г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,498,580.36 төгрөгийн өртэй байгаа ба энэхүү зээлийн өрийг төлүүлэх зорилготой эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч З С г ББСБ ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б нь ........ аймаг ...... сум .-р баг ......... гудамж, ........тоотод оршин суудаг гэж нэхэмжлэлд дурдсан боловч тухайн хаягтаа оршин суудаггүй. Түүний хаяг тогтоогдохгүйн гадна түүний эрэн сурвалжилж хаяг тогтоох шаардлагатай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар З С г ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,927.28 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 64,727.28 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж З С г ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ж.Б эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ж.Б эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар З С г ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,927.28 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 64,727.28 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж З С г ББСБ ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ