Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 111/ШШ2023/0156

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, “Итгэлт мандал констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын дэлгэр мөрөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус компанийн шинээр барьсан уурын зуухын барилгын эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1/618 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, 6424000540 нэгж талбарын дугаартай эзэмшлийн газар тус компанийн шинээр барьсан уурын зуухны барилгын эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрхийг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Цэвээнсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус компани нь Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн газарт холбогдуулан Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын дэлгэр мөрөн 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах тус компанийн шинээр барьсан уурын зуухын барилгын эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.08.03-ны өдрийн 1/618 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын дэлгэр мөрөн 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах 6424000540 нэгж талбарын дугаартай эзэмшлийн газар тус компанийн шинээр барьсан уурын зуухын барилгын эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрхийг бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан болно.

Манай компанийн зүгээс Улсын бүртгэлийн Ерөнхий газарт уг асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулж, гомдол гаргасан байсан бөгөөд 2023.09.19-ний өдрийн 5/8441 дугаартай албан бичгээр гомдлыг хангаж шийдвэрлэсэн хариу ирсэн болно.

Миний бие нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн газарт шинээр барьсан уурын зуухын барилгын эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр хүсэлтээ гарган, бүртгүүлж байгаа тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Нэхэмжлэлээсээ татгалзахтай холбоотой дахин уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй талаарх үр дагаврыг ойлгож байгаа болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Итгэлт мандал констракшн” ХХК тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын дэлгэр мөрөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус компанийн шинээр барьсан уурын зуухын барилгын эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1/618 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, 6424000540 нэгж талбарын дугаартай эзэмшлийн газар тус компанийн шинээр барьсан уурын зуухны барилгын эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрхийг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан “Итгэлт мандал констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын дэлгэр мөрөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус компанийн шинээр барьсан уурын зуухын барилгын эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1/618 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, 6424000540 нэгж талбарын дугаартай эзэмшлийн газар тус компанийн шинээр барьсан уурын зуухны барилгын эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрхийг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 

 

ШҮҮГЧ                                    С.САЙНБИЛЭГ