Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/03710

 

 

 

 

 

 

 

2023 08 18 101/ШШ2023/03710

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн  хороо, 0 байр  тоот хаягт оршин байрлах Бат у******* м******* ББСБ ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо,  тоот хаягт оршин суух, ******* овогт Ч*******ын Д*******/регистрийн дугаар: *******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,117,897.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Х*******, хариуцагч Ч.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Д******* нь 2018 оны 9 дгээр сарын 07-ны өдөр 18090747 тоот Зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 1 сарын3.5 хувийн хүүтэй зээлсэн ба зээлийн хугацаа дууссан ч зээлээ төлөхгүй байх тул 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 7,560,000 төгрөг, хүү 14,257,929.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,299,968.39 төгрөг, нийт 24,117,897.64 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би тухайн үед ажил хийж байхдаа зээлээ төлөөд явж байсан боловч биднээс шалтгаалахгүйгээр бүх ажил зогссон. Монгол газар компанид хамгаалалтын албанд машин барьж ажиллаж байсан. Тэрийгээ авч чадалгүйгээр салсан. Монгол газрын дарга, захиралууд хоригдсон гэдгийг сүүлд мэдсэн. Тэгээд машиныг алга болсон гэдгийг энэ компани дээр очоод манай компани үйл ажиллагаа явуулахаа больсон. Машин алга болсон. Машиныг олж, машинаа зараад өр зээлээ барагдуулъя гэдэг саналаа тавьсан. Тухайн үед мэдээллийг хүлээн аваад холбоогүй байж байгаад одоо хүү, алданги нэхээд манай байгууллага машиныг хайх ёсгүй гэдэг юм яриад байна. Би энэ тухай Цагдаагийн байгууллагаас асуухад Банк бус машиныг эрэн сурвалжлах эрхтэй. Намайг эзэмшигч нь биш гэж хэлсэн. Машиныг олсон байсан бол нэг өрөө ч гэсэн хаагаад явчих байсан. Би өөрөө шүүхээр өөр өр төлбөр барагдуулаад явж байгаа

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Бат у******* м******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.Д*******т холбогдуулан, зээлийн үндсэн төлбөр 7,560,000 төгрөг, хүү 14,257,929.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,299,968.39 төгрөг, нийт 24,117,897.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч нь ажил хийх зорилгооор уг зээлээр автомашин худалдан авсан боловч автмашинаа хулгайд алдаж, зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсээр байтал ийм өндөр дүнтэй хүүгийн хамт нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

4. Талууд харилцан тохиролцож, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 18090747 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, зээлдүүлэгч Бат у******* м******* ББСБ ХХК нь зээлдэгч Ч.Д*******т 10,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, үндсэн зээл, хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлсэн байна.

5. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Тухайлбал, Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн тооцоолол-оор зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 7,560,000 төгрөг, үндсэн хүү 14,257,929 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,299,968.39 төгрөг буюу нийт 24,117,897.64 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Хариуцагч нь зээл төлөх боломжгүй нөхцөл байдалд орсноо шүүхэд тайлбарлаж, зээл төлөлтийн дансны хуулгад тусгагдсан зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар тодорхой тайлбар, нотлох баримтад тулгуурлаж нэхэмжлэгчтэй мэтгэлцээгүй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээдэг бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ч.Д*******аас 24,117,897.64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бат у******* м******* ББСБ ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-п тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д*******аас улсын тэмдэгтийн хураамж 278,540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бат у******* м******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА