| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01903/И |
| Дугаар | 181/ШШ2024/02195 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/02195
2024 05 29 181/ШШ2024/02195
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: ТД ХХК /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: К.Э.Р.С ХХК /РД:........../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 908,429,022 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТД ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
К.Э.Р.С ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулах тухай хүсэлтийг манай компани хүлээн авч, нэг талаас ТД ХХК, нөгөө талаас К.Э.Р.С ХХК нар нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг үндэслэн сайн дурын үндсэн дээр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах 4 удаагийн гэрээ байгуулж хамтран ажилласан.
2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ......../24 тоот гэрээгээр 243,535 литр дизель түлш, 02 дугаар сарын 07-ны өдрийн ...........21/24 тоот гэрээгээр 197,975 литр дизель түлш, 02 дугаар сарын 28-ны өдрийн ...........22/24 тоот гэрээгээр 102,700 литр дизель түлш, мөн оны 03 дугаар сарын 01-ны өдрийн ............./tp тоот гэрээгээр 144,560 литр дизель түлшийг худалдан авагч байгууллагын хэрэгцээнд нэн шаардлагатай байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг гэрээ байгуулсан даруйд нь ямар нэгэн саадгүйгээр зах зээлийн хямд үнээр нийлүүлж гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж хамтран ажилласан.
Талуудын хооронд байгуулсан дээрхи 4 гэрээний төлбөр төлөгдөх хугдцаа харилцан адилгүй буюу ......../24 тоот гэрээгээр хүлээн авсан 243,535 литр дизель түлшний үлдэгдэл төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 02 дугаар сарын 07-ны өдрийн ...........21/24 тоот гэрээгээр хүлээж авсан бүтээгдэхүүний төлбөрийг 03 дугаар сарын 01-ний өдөр, 02 дугаар сарын 28-ны өдрийн ...........22/24 тоот гэрээ, 03 дугаар сарын 01-ний өдрийн ............./tp тоот гэрээгээр тус тус хүлээж авсан дизель түлшний тус бүрийн төлбөрийг 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн хэдий ч гэрээний үүргээ цаг гухайд нь биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрээд байна.
Талуудын хооронд байгуулсан 4 удаагийн газрын тосны бүтээгдэхүүн /дизель түлш/ худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 831,484,548 /найман зуун гучин нэгэн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун дөчин найм/ төгрөг, мөн гэрээ тус бүрт хугацаа хэтэрсэн хоногт тооцсон алдангийн нийлбэр 76,944,475 /далан зургаан сая есөн зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 908,429,022 /есөн зуун найман сая дөрвөн зуун хорин есөн мянга хорин хоёр/ төгрөгийг К.Э.Р.С ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
ТД ХХК нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ......../24, ...........21/24, ...........22/24, ............./tp гэрээний дагуу үлдэгдэл үндсэн төлбөр 831,484,548, алданги 76,944,475 төгрөгийг тус тус нэхэмжилэн шүүхэд хандсан,
К.Э.Р.С ХХК-иас 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 500,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны Хишиг арвин ХХК-иас ирүүлсэн №1/124 тоот албан бичгийн дагуу тус компаниас шилжүүлсэн 52,200,000 төгрөг, нийт 652,200,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжилсэн үнийн дүнгээс 652,200,000 төгрөгөөс татгалзаж байна.
Өнөөдрийн байдлаар К.Э.Р.С ХХК нь төлбөрийн үлдэгдэл үндсэн телбөр 179,284,548 төгргөг, алданги 76,944,475 төгрөг, нийт 256,299,023 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймээс 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор үлдэгдэл төлбөр 179,284,548 төгрөгийг, алдангийн 50% буюу 38,472,238 төгрөгийн хамт төлсөн тохиолдолд нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжилсэн алдангийг 50% бууруулах боломжтой болохыг мэдэгдэж байна
Иймээс К.Э.Р.С ХХК-ийн хүсэлтийн дагуу 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор үлдэгдэл үндсэн төлбөр 179,284,548 төгрөгийг алдангийн 50% буюу 38,472,238 төгрөгийн хамт ТД ХХК-д төлсөн тохиолдолд шүүхэд нэхэмжилсэн алдангийг 50% бууруулах боломжтой болохыг манай зүгээс мэдэгдэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж баталгаажуулсан. Гэрээнд заасны дагуу манай 2 байгууллагын эвлэрлийн шүүгчийн захирамжаар баталж, К.Э.Р.С ХХК-ийн харилцах дансны зарлагын гүйлгээг нээж өгнө үү гэжээ.
3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
ТД ХХК, К.Э.Р.С ХХК нар харилцан тохиролцож,
......../24, ...........21/24, ...........22/24, ............./tp гэрээний дагуу үүссэн төлбөрийн үлдэгдэл 179,284,548 төгрөг, алданги 76,944,475 төгрөг, нийт 256,299,0323 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав.
ТД ХХК нь үндсэн төлбөр 179,284,548 төгрөгийг, үүссэн алдангийн 50% буюу 38,472,237 төгрөгийн хамт 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээн авсан тохиолдолд ......../24, ...........21/24, ...........22/24, ............./tp тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасны дагуу тооцсон алданги 76,944,475 төгрөгийг 50%-иар буюу 38,472,237 төгрөгөөр бууруулна.
К.Э.Р.С ХХК нь энэхүү гэрээний 2.1.1-д заасан үүргийг зөрчин 2024 оны 5 сарын 15-ны дотор үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд, тус тус гэрээний дагуу үүссэн алдангийн төлбөрийг 100%-иар буюу нийт 76,944,475 төгрөгийг үндсэн төлбөр 179,284,548 төгрөгийн хамт нийт 256,229,023 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны дотор ТД ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТД ХХК нь хариуцагч К.Э.Р.С ХХК-д холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрт 908,429,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 908,429,022 төгрөгийн 652,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 256,229,022 төгрөгийг хариуцагч К.Э.Р.С ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөр 179,284,548 төгрөгийг, алдангийн 50 хувь буюу 38,472,237 төгрөгийн хамт төлсөн тохиолдолд нэхэмжлэгч ТД ХХК нь үлдэх 50 хувийн алданги буюу 38,472,237 төгрөгөөс татгалзахаар, хариуцагч К.Э.Р.С ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор үндсэн төлбөр 179,284,548 төгрөг, алданги 76,944,475 төгрөг, нийт 256,229,023 төгрөгийг ТД ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, К.Э.Р.С ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ТД ХХК-ийн нэхэмжлэлтэй, К.Э.Р.С ХХК-д холбогдох Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр 908,429,022 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч ТД ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 908,429,022 төгрөгийн 652,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 256,229,022 төгрөгийг хариуцагч К.Э.Р.С ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөр 179,284,548 төгрөгийг, алдангийн 50 хувь буюу 38,472,237 төгрөгийн хамт төлсөн тохиолдолд нэхэмжлэгч ТД ХХК нь үлдэх 50 хувийн алданги буюу 38,472,237 төгрөгөөс татгалзахаар, хариуцагч К.Э.Р.С ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор үндсэн төлбөр 179,284,548 төгрөг, алданги 76,944,475 төгрөг, нийт 256,229,023 төгрөгийг ТД ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, К.Э.Р.С ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ТД ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,700,095.11 төгрөгөөс 2,350,047.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2,350,047.5 төгрөгийг, хариуцагч К.Э.Р.С ХХК-иас 2,350,047.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ТД ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ